Twitter Оросын РИА Новости агентлагийн хаягийг хайлтаас устгажээ

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

Twitter Оросын РИА Новости агентлагийн хаягийг хайлтаас устгажээ

Twitter Оросын РИА Новости агентлагийн хаягийг хайлтаас устгажээ

Нийгмийн сүлжээний Twitter компани Оросын мэдээллийн РИА Новости агентлагийн хаягийг хайлтаас хассаныг хэвлэлийн цензур төдийгүй улстөржсөн алхам гэж үзэж байгаагаа ОХУ-ын Гадаад харилцааны яам мэдэгдлээ.

Twitter хэд хоногийн өмнө РИА Новости-гийн хаяг тус компанийн хайлтаас гарч ирэхээргүй болгосон байна. Ингэснээр РИА Новости агентлагийн жиргээнд дагаагүй хэрэглэгч тус агентлагийн хаягийг Оросоос ч, гадаад орноос ч хандаад гарч ирэхгүй болж байгаа юм. Twitter өмнө нь буюу 2020 оны наймдугаар сард Оросын RT болон Sputnik-ийн хаягийг мөн адил хайлтаас хассан ажээ.

"Хайлтаас РИА Новости агентлагийн хаягийг хассан үйлдлийг хэвлэлийн цензур гэж хүлээн авч байна. Энэ бол Оросын хэвлэл мэдээллийн байгууллагыг ялгаварлан үзэж байгаа хэлбэр. Тус компанийн энэ үйлдэл нь үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, мэдээлэл түгээх ардчиллын суурь зарчмыг зөрчиж байгаа үйлдэл” хэмээн Гадаад харилцааны яам мэдэгдэлдээ дурдсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж