Захидлын хариу | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

 

Завхан аймгийн Их-Уул сумын иргэн 4 хүүхдийн ээж Бадамханд танд болон таны хань, мөн хөөрхөн хүүхдүүдэд  нь сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье. Өнөр өтгөн залуу гэр бүлийн эзэгтэй, нялх биетэй ээж гэж хойш суулгүй хань нөхөртэйгөө хөдөлмөрлөж гэр бүлээ авч явахын зэрэгцээ Монгол эх орныхоо  ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө оюун бодлоо чилээн сууж бидэнд хандаж захидал илгээсэнд юун түрүүнд талархал илэрхийлье.

 

“Манай хөдөөгийн буйдхан энэ суманд амьдрал тийм ч таатай бус. Малчдын минь малын үнэ унасан, оюутан сурагчиддаа сургууль соёлд нь явуулахын тулд байгаа бүхнээ хямд зарж байна. Зарим нь төлгөн хониороо сав гурил дуртай нь аргагүй солиж идэж байна. Сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй, зээлгүй хүн гэж үгүй ажилгүйдэл өндөртэй, зээлээс зээлийн хооронд сэтгэл зовинон амьдарч байна. Түлээ түлш, идэш хоол гээд л таарсан хүн бүр шаналж байна. Гурил будаа, өргөн хэрэглээний юм жаахан ч болов буурч монгол мөнгөний үнэ ханш өсөөсэй, хөгшид залуугүй, тэтгэврийн, малчины, банкны зээлийн дарамтнаас чөлөөлөгдөөсэй, залуу өрх бүрээс нэг нь ч болов ажилтай орлоготой байгаасай хэмээн бодол болох юм. Залуу өрхүүдийн хувьд ойр зуурын хэрэглээг нь болгодог гол мөнгө нь хүүхдийн мөнгө л байна даа. Монгол улс минь цаашид яах вэ” гэх хүндхэн асуултын өмнө монгол улсын иргэн бүрийн сэтгэл зовниж байна” хэмээн та захидалдаа бичжээ.

 

Тиймээ энэ асуудлыг уулзсан хүн бүр бидэнд тавьж байна. Айл бүрийн амьдрал маргааш яах бол гэсэн түгшүүртэй болжээ. Хоёр гуравхан жилийн өмнө бид сэтгэл амгалан, нуруу тэнэгэр, ажилтай, орлоготой, айх зовох зүйлгүй амьдралаа залгуулж байсан. Гэтэл энэ богинохон хугацаанд монгол төгрөгийн худалдан авах чадвар 40 гаран хувиар унажээ. Жишээ нь 320 төгрөг байсан Атар талх өнөөдөр 1200 төгрөг болсон. Гэр бүлийн орлого хумигдаж байхад зардал 3-4 дахин өссөнийг зөвхөн талхны үнээр төсөөлж болно. Ялангуяа малчид маань хавар ноос ноолуурын үед, өвөл идэш бэлтгэх цагаар малын түүхий эдийн орлогоороо эргэх дөрвөн улирлынхаа хэрэгцээг ханган, орлогоо тооцоолон “малчин” зээлээ эргэлдүүлэн амьдардаг байсан бол өнөөдөр мал, мах үнэгүйдэж, арьс, ширний үнэ “иштэй чихэр”-ний үнэнд хүрэхгүй шахам болсноор мал хөрөнгөө банкны барьцаанд алдаж байгааг өдөр бүр сонсож, сэтгэл маш ихээр эмзэглэж байна.

 

Уруудахад доройтно гэгчээр эдийн засгийн хямралын хажуугаар өнгөрсөн зуны ган гачиг, энэ өвлийн цагаан зуд Монгол улсын маань зуу зуун жилийн түүхт нүүдлийн соёл иргэншлийн өвийг тээгч малчин түмэнд маань нэрмээс болж амьдрал ахуйг тань  туйлдуулж байгааг миний бие хөдөө орон нутгийн та бүхэнтэй байнга хамтран ажилладаг гишүүний хувьд зүрх сэтгэлээрээ мэдэрч байна.

 

Малчин түмнийхээ амьдралд бага ч гэсэн тус дэм өгөхөөр Малчнаар ажилласан нэг жилийг нь 1,6 жилээр тооцуулах, малчин иргэдийн тэтгэврийн насыг нь 5 жилээр наашлуулах, 1990 оноос өнөөг хүртэлх 25 жилийнхээ нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгохоор холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн бариад гурван жилийн нүүр үзлээ. Уг нь та бүхнийхээ хөдөө хөрч, гадаа гандаж, эргэх дөврөн улиралд цаг наргүй, цас зудгүй зүтгэж байдаг хөдөлмөрийг шударгаар үнэлүүлэхийг хүссэн юм. Энэ парламент маань МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулиудыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаа мартдаг болоод удаж байна.

 

Гэсэн ч УИХ-ын дахь МАН-ын бүлгийн гишүүд бид та бүхнийхээ төлөө ажилласаар байгаа гэдгээ хэлэхийг хүсч байна.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд бид Засгийн газрыг цуцалтгүй шахаж шаардсаны үр дүнд хөдөө орон нутагт  бензин шатахууны үнийг 150-250 төгрөгөөр буулгаж чадлаа. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурсаар байгаа тул цаашид ч шатахууны үнэ буурах боломжтой гэж үзэж байна.  

 

Мөн С.Бямбацогт, Д.Оюунхорол, А.Бакей, С.Батцогт, Ц.Дашдорж нарын баруун аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд бид алслагдсан бүсийн ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн бариад байна.  Манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй ч нийслэл хотдоо хэт төвлөрөл үүсч хүн амын бараг тал хувь нь амьдарч байна. Хөдөөд ажлын байр хомс, амьжиргааны өртөг зардал өндөр байдгаас хотыг чиглэсэн их нүүдэл хөвөрч, үүний улмаас гэр хороолол өргөжиж, агаарын бохирдол, замын түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал бий болсон. Харин хөдөөд ажиллаж амьдрах орчныг нь дэмжээд өгвөл нутаг орондоо ажиллаж амьдрах хүсэлтэй байгаагаа иргэд уламжилдаг. Энэхүү хүсэлтийг бүсийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх замаар төрөөс шийдэх боломжтой хэмээн бид үзэж “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” болон “Хүн амын орлогын албан татварын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсрууллаа.

Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар ажлын байр бий болгож, үйлдвэрлэл бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг 600 км-ээс цааш алслагдсан орон нутагт 3 жилийн хугацаанд 50 хувь, 1000 км-ээс цааш алслагдсан орон нутагт 90 хувь хөнгөлөх замаар эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд бизнес эрхлэгчид, иргэдээ дэмжих боломжтой болох юм.

Та мөн захидалдаа Сумандаа нэг боловч бүтээн байгуулалт нэмэх санаатай 10 өрх айл ч болов орлоготой ажилтай байвал гэж Сум хөгжлөөсөө 8,0 сая төгрөгний зээл авч 8х8 хэмжээтэй ажлын байр барьж байгаа. Гэр бүлийн минь хүн барилгынхаа ажлыг хийж байна. Миний бие хөл хүнд хэдий ч гэртээ зүгээр сууж бас л болохгүй захиалга орж ирвэл дээл хийж завсар хооронд нь чадахаараа монгол цагаан ултай гутал хийж сууна. Нэг сарынхаа зээлийн төлбөрт нэмэр гэж бодох боловч хүмүүс хийлгэсэн хувцасныхаа хөлсийг өгөх нь ховор юм аа. Халамж буухаар, хүүхдийн мөнгө буухаар, эсвэл одоо яанаа ах нь, эгч нь мөнгөтэй үедээ авчирч өгье гээд л юмаа аваад явна.” гэж бичсэн байна. Танд болон хөдөө орон нутгийн ард иргэдэд тохиолдож байгаа энэ бэрхшээл зовлонг нимгэлэх, арилгахын төлөө МАН-ын гишүүд бид тэмцэж байна. Энэ хуулийн төсөл батлагдвал удахгүй танай гэр бүлийн бизнес цэцэглэн хөгжиж сумандаа олон ажлын байр бий болгож, илүү их үр өгөөжийг сум, орон нутагт авчрах болно. Тань шиг, танай гэр бүл шиг ажилсаг, хөдөлмөрч, уужуу ухаантай, элгэмсэг зөөлөн сэтгэлтэй малчин түмнээрээ бахархан бардамнаж явдаг юм шүү.

 

Та захидлынхаа төгсгөлд “Оюунлаг ахан дүүс та бүхэн минь монголынхоо гэсэн юм бүхний үнэ ханшийг өсгөж, өрх бүрийг орлоготой байлгахын төлөө сэтгэл оюунаа уралдуудна буй за. Монгол улс маань хамтдаа байхдаа хүчтэй. Монгол ардын нам маань иргэдтэйгээ байхдаа хүчтэй. Бид та бүхэнтэйгээ хамтдаа.” гэсэн байна. Тиймээ 90 жилийн түүхт Монгол ардын нам  Монголын ард түмнийхээ өгсөх уруудах зам бүрт хамт байсан. Бид цаашдаа ч хамт байх болно.

 

Бадамхандынхаа захидлын хариугаар дамжуулан Завханчууддаа, нийт Монголынхоо ард түмэнд сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Таныг хүндэтгэн ёсолсон

УИХ-ын гишүүн,

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюунхорол

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-15 103.229.120.76

СОНИН ХАЧИН ЯРИХ ГЭВЭЛ ЭХЛЭЭД УЛС ОРНЫХОО ТУХАЙ БИЧЭЭ ОЮУТОГОЙГ БАЯРТАЙ МУРЬСАНАА.АН ТАЙ ДУБАЙД БАТАЛГААЖУУЛСНАА 37 ЖИЛИЙН ДАРАА АШИГАА ӨГЧ БАЯЖИХ ТУХАЙ ХАМГААЛААД СУУСАН ЭНХБАЯРЫГ ЯАЖ АМЬТАН БОЛГОЖ БАЙГАА ТУХАЙ ГЭЭД БИЧИХ ОЛОН ЮМ БАЙГАА СААЛИЙН ЧАВГАНЦ НАРЫН ЯРИА ШИГ ЮМ БИЧЭЭД ЯАХ ВЭ ДЭЭ

Зочин 2016-02-15 59.153.113.143

Ohh kiss mum

ard 2016-02-15 85.19.88.3

Chi odoo bolson

Kkk 2016-02-15 103.229.120.33

Oyunhoroloo odoo boli. Chi uls turiin deed carier hiilee. Tsaash hereggui. Door bichsen shig olon huneer doosh hiilgeed tsaash hereggui. Uunii orond ter surguulia avaad yav.

kkk 2016-02-15 202.131.230.162

76 дотор захидал бичдэг моод дэлгэрээ юу.

Зочин 2016-02-15 202.9.41.209

10000 гарч байсан мах 5000 болсон ядуу хүмүүс ямар их тустай вэ битий сонгуулийн шоу хий дахиж гарна гэж бүү горьд ханаж цададгүй юм уу орон зайгаа дүү нартаа тавьж өгөө

Аагий 2016-02-15 202.21.117.122

Би үеийнхэндээ, чамаас бусдад нь захидал бичнэ.Хөгшин аниа

songogch 2016-02-15 49.0.160.222

Юу хийснийг нь мэдэхгүйн байна төрд шургалж хувийн бизнесээ явуулдаг, мөнгө иддэг иймэрхүү шуналтай авгайг зайлуулуул таарна МУУ ШОУЧИН одоо шоу хийгээд ч гарахгүйлдээ хахаха

цээгий 2016-02-15 202.179.28.2

завханчуудаа та нарыг оюунхорол авгай хэзээч бодохгүй ээ та нар тэгж бгаад ойлгоно доо

цээгий 2016-02-15 202.179.28.2

МАН ийн гишүүн өөрөө эх байж ёстой муухай юм хийсэн дээ хийсэн үйл нь өөрт болон үр хүүхдэд нь ирж л таараадаа муухай авгай

цээгий 2016-02-15 202.179.28.2

ямарч судалгаа үндэслэлгүйгээр бүтцийн өөрчлөлт хийж нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүсийг хайр найргүй халж зарим хүмүүсийн амьдарлыг балласан. бодвол өөрөө тэтгэвэрийн насанд хүрэхгүй юм байлгүй дэ

tseegii 2016-02-15 202.179.28.2

оюунхорол хүүхэд эмэгтэйчүүдийн асуудалд анхаардаг нь шал худлаа энэ хүнд итгэхийн хэрэггүй БОНХАЖ-ийн яаманд түр зуур ажиллах гэж алингаа алдсан МАН-ийн нэр хүнд тэр намд итгэж байсан хүмүүсийн итгэлийг будаа болгосон

зочин 2016-02-15 202.70.37.34

шоудахаа боль авгай

Зочин 2016-02-15 182.160.3.203

Муухай хуурамч авгай залуугийнхаа фотошоподсон зургаа оруулчихжээ.

3 2016-02-15 103.9.91.214

Olon udaa orsoldood tor tvshih erhee ard tvmnees absan mundag zorigtoi emegtei dee . Nogoo urt shar deeltei Enhbayartai gantsaaraa vzej l bsan hvn dee . Tand amjilt hvsie .

2 2016-02-15 103.9.91.214

Olon udaa orsoldood tor tvshih erhee ard tvmnees absan mundag zorigtoi emegtei dee . Nogoo urt shar deeltei Enhbayartai gantsaaraa vzej l bsan hvn dee . Tand amjilt hvsie .

1 2016-02-15 103.9.91.214

Olon udaa orsoldood tor tvshih erhee ard tvmnees absan mundag zorigtoi emegtei dee . Nogoo urt shar deeltei Enhbayartai gantsaaraa vzej l bsan hvn dee . Tand amjilt hvsie .

Зочин 2016-02-15 124.158.110.60

Eo eo eo ene hun Baigaly orchnii said 6 sar hiihdee yu hiisen geech!!! Ichmeer ichmeer

Зочин 2016-02-15 103.229.121.169

Olon udaa orsoldood tor tvshih erhee ard tvmnees absan mundag zorigtoi emegtei dee . Nogoo urt shar deeltei Enhbayartai gantsaaraa vzej l bsan hvn dee . Tand amjilt hvsie .

Зочин 2016-02-15 103.229.121.169

Ataarhdag avgai nar ene door baahan bichjee, ta bitii shantraarai!! Uls tord emegtei uls torchdiin manlailj baidag n argagui ta shuu!!!

Зочин 2016-02-15 202.9.41.70

Balai avgai yu

3 2016-02-15 103.9.91.214

Хийсэн хийгээгүйг нь ялгаж хүнд нэр хоч өгмөөр юм. Нутагтаа хийсэн зүйлүүдийг нь, батлуулсан хуулиудыг нь сөхөж нэг ч хараагүй байж хүнийг элдэв өнгөөр хэлэхээ болимоор юм аа. Та нарын сайн гэж магтаад хэл амаа үргэлж билүүдээд байдаг нөхдүүд хэдэн хууль батлуулсныг нь сөхөөд хараарай даа

1 2016-02-15 103.9.91.214

Хийсэн хийгээгүйг нь ялгаж хүнд нэр хоч өгмөөр юм. Нутагтаа хийсэн зүйлүүдийг нь, батлуулсан хуулиудыг нь сөхөж нэг ч хараагүй байж хүнийг элдэв өнгөөр хэлэхээ болимоор юм аа. Та нарын сайн гэж магтаад хэл амаа үргэлж билүүдээд байдаг нөхдүүд хэдэн хууль батлуулсныг нь сөхөөд хараарай даа

11 2016-02-15 103.9.91.214

Хийсэн хийгээгүйг нь ялгаж хүнд нэр хоч өгмөөр юм. Нутагтаа хийсэн зүйлүүдийг нь, батлуулсан хуулиудыг нь сөхөж нэг ч хараагүй байж хүнийг элдэв өнгөөр хэлэхээ болимоор юм аа. Та нарын сайн гэж магтаад хэл амаа үргэлж билүүдээд байдаг нөхдүүд хэдэн хууль батлуулсныг нь сөхөөд хараарай даа

zochin 2016-02-15 43.242.243.217

he he balairsan avgaichuud suuldee buur nadaas chamd navchnaas tsetsgen geh ni dutaj dee

tuvdendarjaa 2016-02-15 103.26.194.190

ta nariin ter sain yuls hiih geed baihad saad bolood baigaa geh humuus chini tanii olon hamt ajillaj baigaa naizuud shuu dee tiim haalt shahalt hiigeed hetsuu baisan yum bol naad ih huralaas garah ni yasan yum ta nart hariutslaga hamtadaa huleene ee ena ih yaduural tumen olnii zovlon chamaas bolson ta nar hamtadaa ard tumniig iim baidald hurgesen herev ene zahia boditoi ezentei bol ta matariin nulimas unagahaa boli ***** jujugle ene songuuld neree devshuuleh sanaatai olon hudal yum bicheed engiin olniig huur ***** itgeerei zahia bichigch ohin mini ene humuus hudalch shuu ah ni man iin 70 aad onii gishuun olon jil daraalan ger bul huuhdee shahaj shaardan baij ene nuhdiin tuluu sanalaa ugch baisan yum shuu edgeer humuus turiivch negteh humuus tiim l zovood baisan yum bol ih hurlaa taraah ni yasan yum be huurhuu dee

Ганаа 2016-02-15 202.21.117.178

Хийсэн хийгээгүйг нь ялгаж хүнд нэр хоч өгмөөр юм. Нутагтаа хийсэн зүйлүүдийг нь, батлуулсан хуулиудыг нь сөхөж нэг ч хараагүй байж хүнийг элдэв өнгөөр хэлэхээ болимоор юм аа. Та нарын сайн гэж магтаад хэл амаа үргэлж билүүдээд байдаг нөхдүүд хэдэн хууль батлуулсныг нь сөхөөд хараарай даа

Зочин 2016-02-15 202.179.11.70

Авгай нар захидлаа бичиж буй зургаа засварлуулж янзлуулж байгаад зурагт олон нийтийн сүлжээгээр цацдаг мода дэлгэрсэн бололтой, ха ха

Зочин 2016-02-15 202.70.43.34

Мэдэхгүй ээ, би таныг аймшигийн хорчин авгай л гэж сонссон юм байна. Завхандаа л хатан хаан юм байлгүй.

Oyun 2016-02-15 43.242.243.149

Uuruu bicheed uuruu hariulchij

Зочин 2016-02-15 103.11.192.34

Мундаг шүү

Зочин 2016-02-15 202.70.44.146

muu baliar awgai olon nuxur solison es zvigvi yaaj ix xurald suugaad baidiin

Ene bol 2016-02-15 76.114.212.208

Ene Bol shal hudlaa. JUJIG gej. Hugee uyanga avgai bichdeg shig

Зочин 2016-02-15 188.166.227.80

Ийм эмэгтэй гишүүд олон байгаасай

Зочин 2016-02-15 188.166.227.80

Ийм эмэгтэй гишүүд олон байгаасай

Зочин 2016-02-15 192.71.213.62

Энэ хүн дахиад УИХ-д гарах хэрэгтэй. Төрд хэрэгтэй зайран. Удган нь ч юм уу ккк

Зочин 2016-02-15 178.62.193.166

Монголын улстөрч эмэгтэйчүүдээс хамгийн мундаг нь

1 2016-02-15 103.9.91.214

Ард иргэдээс ирсэн захидлыг гишүүд тоодоггүй гэж бодож бсан шүү. Эмэгтэй улс төрч гэж цаанаа л өөр юм аа. Эмэгтэйчүүдийг олноор нь сонговол улс төр эрүүлжинэ

Зочин 2016-02-15 103.57.94.176

бас яасан аальгүй авгай вэ энэ зураг нь. явж явж Ганди л хамгийн зөв төрхтэй нь шүү.

Зочин 2016-02-15 103.26.193.80

Монголчууд барьцаанд орж, өрөнд баригдах хэмжээнд хүрсэн улс үндэстэн биш, асар их баялагтай ч ухуулах тусам улам өрөнд орж, өлсгөлөн ядуучууд болоод байгаа нь гадны болон дотоодын урвасан хулгай нараас болж байгааг эрүүл сэтгэх хэн ч ойлгоно. Гагцхүү МАНАН Монголчуудыг улам доройтуулж муужрууллаа, сайжруулах чадвар болон сэтгэл ч байхгүй нь хангалттай урт хугацаанд нотлогдлоо. Байгалийн ямар ч баялаггүй бусад орнууд адил түвшнээс эхэлсэн ч энэ 25 жилд хэрхэн үсрэнгүй хөгжиж болдгийг дэлхий дахинаа яруу тодоор харуулж чадаж байхад манай эрх баригчид энэ хугацаанд асар их баялагтай мал сүрэгтэй, түүх соёл, өв уламжлалтай улс үндэстнийг Аж үйлдвэржилт хөгжиж байсныг нь Артелийн хэмжээнд хүргэж, хэрхэн өглөг горьдож өрөнд баригдсан өлсгөлөн ядуу гуйлгачингууд болгодогийн үлгэр жишээг харуулж чадлаа. Үнэхээр гайхалтай