Аравдугаар сарын дундуур Орост COVID-ийн халдвар нэмэгдэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын дундуур Орост COVID-ийн халдвар нэмэгдэнэ гэв

Аравдугаар сарын дундуур Орост COVID-ийн халдвар нэмэгдэнэ гэв

COVID-19-ийн халдвар 2-3 долоо хоногийн дараа эргэн нэмэгдэж, арваннэгдүгээр сарын эхээр дээд цэгтээ хүрнэ хэмээн Статистик, загварчлалын эдийн засгийн судалгааны төвийн шинжээч Агаси Тавадян РИА Новости-д мэдээллээ.

"Манай төв гурван загварчлал гаргасан. Хамгийн тааламжтай загварчлал нь долоо хоногийн дараа гэхэд коронавирусийн халдварын нас баралт буурна, дундаж загварчлалаар 2-3 долоо хоногийн дараа халдвар нэмэгдэнэ, хамгийн муу хувилбараар арваннэгдүгээр сарын эхээр халдвар дээд цэгтээ хүрнэ” хэмээн Агаси Тавадян хэллээ.

Халдвар буурсан ч бай, нэмэгдсэн ч бай өмнө тогтоосон шиг хөл хорионы хатуу дэглэм тогтоохгүй байх хэрэгтэй гэсэн байр суурийг тус төв баримталж байгаа ажээ. “Тэртээ тэргүй иргэдийн 80 хувь нь хөл хорионы дэглэмийг мөрдөхгүй” хэмээн Агаси Тавадян хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж