Коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх шинэ аргыг орос эмч нар санал болгож байна. COVID-19-ийн халдвар аван хүндэрсэн өвчтөнийг хоронд хордсон өвчтөнүүдийг эмчилдэг арга барилаар эмчлэхийг санал болгож байгаа ажээ.
Хордсон хүний цусан дахь төмрийн хэмжээг нэмэгдүүлэх эмчилгээ хийдэг, яг ийм аргаар эмчлэх нь үр дүнтэй гэсэн дүгнэлтэд ОХУ-ын Санкт-Петербург хотын Түргэн тусламжийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд санал нэгдэж байгаа ажээ. Тус хүрээлэнгийн эрдэмтэд Хятадын Сычуанийн Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн эрдэмтдийн судалгаанд үндэслэсэн байна. Сычуанийн эрдэмтэд COVID-19-ийн халдвар нь хүний биед хортой адилхан нөлөө үзүүлж байгаа гэжээ. Коронавирус нь хүний бие дэх гемоглобилийн молекулаас хоёр валентийн төмрийн атомыг түлхэн гаргаж улмаар дархлааны тогтолцоог эвдэж байна гэж үзэж байгаа юм. Төмрийн атом нь цусанд орж судасны эсийг гэмтээн, цусны эргэлтэд саад үүсгэснээр хүний организмийг муутгана. Төмөр урвалд орж хүний биед аюултай хүчилтөрөгчийн хэлбэрт шилжинэ гэж үзэж байгаа ажээ.
Хүн хордсон үед бие организмд ийм процесс явагддаг байна. Хүчилтөрөгчийг тээвэрлэдэг эритроцит эсүүдийг хор эвддэг. Гэхдээ коронавирусийн халдварын үед эритроцитийн эсүүдийг эвдэх, төмрийн хэмжээ нэмэгдэж байгаа байдал ажиглагдахгүй ч үүнийг клиникийн лабораторийн шинжээр тодорхойлж болно гэж үзэж байгаа юм. Тиймээс халдвар авсан хүний бие организмыг чөлөөт төмрөөс чөлөөлөх замаар, төмрийг идэвхгүйжүүлэх замаар COVID-19-ийн эсрэг эмчилгээ хийж болно гэж санал болгож байна.
Гэвч эмчилгээний энэ аргыг дангаар нь биш бусад эмчилгээтэй хавсарч хийх хэрэгтэй гэсэн байр суурийг Оросын ШУА-ийн эрдэмтэн Сергей Нетесов илэрхийлсэн байна. Түүний үзэж байгаагаар ямар ч халдварын үед бие организмд токсикац буюу хордлогын шинж илэрдэг байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ