УИХ-аар энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ? | News.MN

УИХ-аар энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ-аар энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ-аар энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд 9:00 цагаас нээлтээ хийхтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг баталжээ. Үүнд:

10 дугаар сарын 1-ний Пүрэв гаригт 09:00 цагаас:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы нээлт.

10 дугаар сарын 1-ний Пүрэв гаригт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

10 дугаар сарын 1-ний Пүрэв гаригт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 02-ны Баасан гаригт 09.00 цагаас:

  • Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлт;
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-29 202.126.89.25

УЛСЫН АЖИЛ ЯВУУЛЖ БАЙГАА УЛС ТӨРЧДӨӨС ҮНЭХЭЭР ЗАЛХАЖ БАЙНА АВАХ ЮМ АЛГА.
МУНХАГ МУЛГУУ ЗАЛХУУ ХОЙРГО АРЧААГҮЙ НЬ ДЭНДСЭН АРД ТҮМЭН БИД ЧИНЬ ЮУГАА ХАРЖ ҮЛГЭР ДУУРИАЛ БОЛЖ ХААНААС АМЬДРАЛЫН ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВАХ ВЭ ???

ЯДАЖ МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРИЙГӨӨ GOD FATHER ГЭЖ БОДДОГ БОЛ ЭНЭ БОЛЖ БҮТЭХГҮЙ БУРУУ ГАРЫН УЛС ТӨРЧДӨӨ ТЭР GOD FATHER ШИГЭЭ ЗҮГЭЭР АРЧААД АРЧААД ЯВЧААСАЙ…..АЖИЛ ХИЙДГҮЙ САМАРДАГ ХУДЛАА БУРДАГ ЧАЛЧДАГ ХУВИА БОДСОН УЛС ТӨРЧДӨӨС ЗАЛХАЖ БН…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж