УИХ-аар энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

УИХ-аар энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ-аар энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд 9:00 цагаас нээлтээ хийхтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг баталжээ. Үүнд:

10 дугаар сарын 1-ний Пүрэв гаригт 09:00 цагаас:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы нээлт.

10 дугаар сарын 1-ний Пүрэв гаригт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

10 дугаар сарын 1-ний Пүрэв гаригт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 02-ны Баасан гаригт 09.00 цагаас:

  • Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлт;
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж