Тампа Бэй Лайтнинг баг стэнлийн цом хүртлээ | News.MN

Тампа Бэй Лайтнинг баг стэнлийн цом хүртлээ

Тампа Бэй Лайтнинг баг стэнлийн цом хүртлээ

Тампа Бэй Лайтнинг баг стэнлийн цом хүртлээ

Хойд Америкийн ҮХЛ (NHL)-ийн 2019-2020 оны стэнлийн цомын аварга багаар Тампа Бэй Лайтнинг баг шалгарлаа.

ҮХЛ-ийн плэй-оффын шувтрагын тоглолтод Даллас Старс болон Тампа Бэй Лайтнинг багууд шалгарсан. Хоёр багийн цувралын зургаа дахь тоглолт дөнгөж сая өндөрлөлөө. Цувралын тав дахь тоглолтод Тампа Бэй Лайтнинг баг тэргүүлж байсан.

Өнөөдрийн тоглолтод Тампа Бэй Лайтнинг багаас Б.Пойнт, Б.Коулман нар гоол оруулж, багтаа хожил авчран цувралыг зургаан тоглолтоор 4-2 харьцаатай өндөрлүүлжээ. Даллас Старс баг энэ улирал Өрнөд бүсийн аварга болсноор улирлыг өндөрлүүлж байна.

Даллас Старс баг гурван удаа стэнлийн цомын шигшээд шалгарч байгаа нь энэ бөгөөд 1999 онд стэнлийн цом хүртэж байв. Харин Тампа Бэй Лайтнинг баг мөн гурван удаа стэнлийн цомын финалд шалгарч, 2004, 2020 онд цомыг хүртэж байна.

Б.БАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж