Танхай элбэнхүүд Цагаан ордонд сэтгүүлчдэд “халджээ” | News.MN

Танхай элбэнхүүд Цагаан ордонд сэтгүүлчдэд “халджээ”

Танхай элбэнхүүд Цагаан ордонд сэтгүүлчдэд “халджээ”

Танхай элбэнхүүд Цагаан ордонд сэтгүүлчдэд “халджээ”

АНУ-ын Цагаан ордонд өнөө өглөө хэвлэлийнхэн рүү танхай элбэнхүүд дайрсан тухай “CBS News” агентлагийн сэтгүүлч Паула Рейд жиргэжээ. Түүний жиргээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татвараас зайлсхийсэн мэдээлэлтэй зэрэгцэн твиттерт “өндрөө авсан” байна.

Цагаан ордны хойд хэсэгт ажиллаж байсан нэг сэтгүүлчийн хөл рүү элбэнх авирч, өөр нэг зураглаачийн хувцаснаас зуурч, цүнхийг нь ухахаар оролджээ. Танхай элбэнхүүдийг АНУ-ын Үндэсний Дархан цаазат газрын хамгаалалтын ажилчид болон Цагаан ордны харуулууд хөөн гаргасан байна.

Цагаан ордонд элбэнхтэй холбоотой хөгжилтэй үйл явдал тохиолдох нь цөөнгүй аж. Тухайлбал, Цагаан ордны хамгийн алдартай элбэнхийг Ребекка гэдэг байсан бөгөөд АНУ-ын 30 дахь Ерөнхийлөгч Калвин Кулижийн тэжээвэр амьтан байжээ. Ерөнхийлөгчийг дэмжигчид тухайн элбэнхийг Талархлын баярын зоогонд зориулан бэлэглэсэн боловч Калвины гэр бүл тэжээвэр амьтнаараа өргөж авсан аж.

Эх сурвалж: THE INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-29 122.201.24.215

сэтгүүлч зөв бичдэг болоосой

Avatar

Зочин 2020-09-29 202.9.46.156

Илбэнхи гэдэггүй юм уу

Avatar

123456 2020-09-29 49.0.212.165

Монголд баавгайнууд, одоо Вашингтонд илбэнхи, дараа нь Xятадад чоно байгаасай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж