Дэлхийн Банкнаас жилд хоёр удаа шинэчлэн гаргадаг "Бүс нутгийн эдийн засгийн тойм" тайлангаа өнөөдөр (2020.09.29) танилцууллаа.
Тайланд бүс нутгийн улс орнууд, тэр дундаа БНХАУ, Вьетнам, Тайланд, БНСУ, Монгол зэрэг улс орнуудад "КОВИД-19" цар тахлын эдийн засаг болон хөгжилд үзүүлж буй нөлөөг авч үзсэн байна.
"КОВИД-19" цар тахал Зүүн Ази, Номхон далайн (ЗАНД) бүс нутагт
- Цар тахлын сөрөг нөлөө;
- Хорио цээрээс үүдэлтэй эдийн засгийн үр дагавар;
- Хямралаас үүдсэн глобал эдийн засгийн уналт гэсэн гурван гол сувгаар нөлөөлж байгааг тус тайланд тодотгожээ.
Тухайлбал, БНХАУ-ын хувьд дотоод эрэлт сул байгаа ч улсын секторын хөрөнгө оруулалт болон экспорт нэмэгдэж, гуравдугаар сараас хойш халдварын дотоод тархалт харьцангуй хязгаарлагдмал байснаас шалтгаалан 2020 онд эдийн засаг нь 2 хувиар өсөх төлөвтэй байна.
"МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2020 ОНД 2.4 ХУВИАР АГШИНА"
Харин бүс нутгийн бусад орнуудын эдийн засаг 3.5 хувиар агших төсөөлөлтэй байна. Гадаад эрэлт суларч, "КОВИД-19" цар тахлын эсрэг хорио цээрийн арга хэмжээ нь уул уурхай болон үйлчилгээний салбарт томоохон сорилт учруулснаар Монгол Улсын эдийн засаг 2020 онд 2.4 хувиар агшихаар байна. Энэ нь 2009 оны хямралаас хойш эдийн засаг анх удаагаа агших тохиолдол гэж Дэлхийн Банкны Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланд онцоллоо.
Бүс нутгийн ядуурлын түвшин сүүлийн 20 жилд анх удаа нэмэгдэх эрсдэлтэй байна. Цар тахлын нөлөөгөөр 38 сая хүн ядуу хэвээр, эсвэл ядуусын эгнээнд шилжих эрсдэл үүсч болзошгүй гэдгийг тодотгожээ.
“КОВИД-19″ цар тахлын нөлөө ядуу хүмүүст хамгийн хүндээр тусаад зогсохгүй, ядуусын эгнээг тэлж байна. Бүс нутагт түүхэнд байгаагүй сорилтууд тулгарч, засгийн газрууд бодлогын маш хүнд сонголттой нүүр тулж байна” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Викториа Кваква хэлэв. Тэрбээр “Гэвч дээрх нөхцөл байдлыг зөөлрүүлэх бодлогын ухаалаг сонголтууд бас байгааг дурдах нь зүйтэй. Тухайлбал, халдварт өвчнийг оношлох, хянах, тогтоон барих чадавхийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах, ядуус болон албан бус секторыг хамарсан нийгмийн хамгааллыг өргөжүүлж, сайжруулах шаардлагатай” гэлээ.
Өргөн хүрээтэй, олон чиглэл хамарсан арга хэмжээ авахгүй бол цар тахал бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дараагийн 10 жилийн турш жил бүр нэг нэгж хувиар ч бууруулж болзошгүйг тайланд анхааруулжээ. Мөн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг тэр болгон авч чаддаггүй, орлого багатай, ажилгүй, ядуу айл өрхүүд хамгийн хүнд байдалд орох эрсдэлтэй байна.
Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын төсвийн алдагдал нэмэгдсэнээр 2020 онд Засгийн газруудын ДНБ-д эзлэх өр дунджаар 7 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Иймд шаталсан татварын системээр орлого төвлөрүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах замаар төсвийн реформ хэрэгжүүлэхийг мөн тайланд уриалжээ. Зарим улс орны хувьд өрийн тогтвортой байдалд эрсдэл учирч гадаад зээл, тусламж шаардагдаж болзошгүй байна.
Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ерөнхий эдийн засагч Аадитя Маттоо "Бүс нутгийн олон орон цар тахлыг амжилттай тогтоон барьж, иргэддээ дэмжлэг үзүүлэх тал дээр ахицтай ажиллаж байгаа ч эдийн засгаа сэргээж, өсөлтийн замд оруулахад бэрхшээл байсаар байна. Нэн тэргүүнд анхаарвал зохих асуудлууд гэвэл боловсролын үйл ажиллагааг аюулгүй байдлаар үргэлжлүүлэх замаар хүмүүн капиталыг хамгаалах, татварын суурийг тэлснээр улсын хөрөнгө оруулалтыг бууруулахгүй байх, зарим хязгаарлалттай үйлчилгээний салбаруудын реформоор дамжуулан цахим технологийн үр ашгийг нэмэгдүүлэх зэргийг дурдаж болно" гэлээ.
dorj 2020-09-29 202.126.88.200
delhiin bank udahgui dollariin hujaa mongnii hansh unna geed baihad maluudaaa hudlaaa hutsaaal
s*** 2020-09-29 59.153.113.95
mongol coronagaas omno ch dampuurlaa zarlatsan l bsiiishdee neeh tom asuudal ch bish enenees iluu broke gej haana bsiin
hudalaa daa.. 2020-09-29 202.131.225.197
shal hudalaa daa. onii etsed ediin zasag osohgui ch yg 2019 0nii tvbshind bna. ene delhiin bank geh everei nariin yamarch olon ulsiin oroltsoo bhgui bank ch dee. heden everei nariin l bank ch dee..
Зочин 2020-09-29 66.181.179.242
Шал Худлаа ярьдаг нөхөд. Эд нарыг Монголоос хөөж гаргах хэрэгтэй..90-ээд онд ОУВС Монгол улсыг ёстой сүйрүүлсэн дэээ..
ЗОЧИН 2020-09-29 119.40.98.177
ДЭЛХИЙН БАНК ГЭХЭЭРЭЭ ВАНГА ШИГ ЗАНГАДГИЙГ БОЛИУЛАХ Л ХЭРЭГТЭЙ….МОНГОЛ БАНК, САНГИЙН ЯАМ, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ГЭЖ БАЙГАА БИЗДЭЭ ЭД ДУУГАРАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ……
Зочин 2020-09-29 66.181.182.181
Эд нар юугаа мэдхэв дээ. Тийм сүрхий юм бол цар тахл болохыг мэдэж байсан юм уу. Гэхдээ эдний энд ингээд хуцаад сууж байгаа нь цаанаа шаал өөр утга агуулгыг илэрхийлж байгаа юм. "Та нарыг бид захирна аа" л гэж байгаа юм шүү дээ. Жижиг Монгол байтугай АНУ ч бүрэн тусгаар тогтносон, эрх чөлөөт төр улс биш. Ямар сайндаа путин давосын чуулган дээр "бүрэн тусгаар улс гэж байхгүй ш дээ.." гэж байхав. Бүгд нууц эзэнтэй. Уг нь сайн харвал тодорхой л доо. Нөгөө л дэлхийн банк санхүүгийн босс гэр бүлүүд
Зочин 2020-09-29 64.119.26.3
Эдийн засгаа сайхан борцолж байна удахгуй муми болохндээ