Румыны тосгоны иргэд өөд болсон захирагчаа дахин сонгов

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

Румыны тосгоны иргэд өөд болсон захирагчаа дахин сонгов

Румыны тосгоны иргэд өөд болсон захирагчаа дахин сонгов

Румыны нэгэн тосгонд болсон тосгоны захирагчийн сонгуульд нас барсан захирагч дахин үнэмлэхүй ялалт байгуулжээ. Хотын захирагч Ион Алиман агсан хоёр долоо хоногийн өмнө цар тахлаар нас барсан боловч тосгоны иргэд түүнийг маш сайн ажилласан тул дахин сонгогдох ёстой хэмээн үзсэн аж.

Цахим орчинд цацагдсан бичлэгээс харахад тосгоны иргэд сонгуулиа өгсний дараа Ион Алиманы бунханд хүндэтгэл үзүүлэхээр цугларч, лаа асаацгаажээ. Цугларсан олны дундаас нэг хүн “Энэ бол таны ялалт. Та одоо биднээр бахархаж байгаа гэдэгт бид итгэж байна. Амгалан нойрсоорой” хэмээн хэлж буй нь тод сонсогдох аж.

Румыны өмнөд хэсгийн Девеселу хэмээх 3000 хүн амтай тус тосгоныхон өнгөрсөн долоо хоногийн сүүлээр буюу энэ сарын 27-нд сонгууль өгч, Алиманыг 64 хувийн саналаар гурав дахь удаагаа сонгожээ.

Цугларсан олны талаар мэдээлэл бэлтгэн хүргэсэн телевизийн мэдээнд нэгэн эмэгтэй ярилцлага өгөхдөө “Тэр бол бидний жинхэнэ захирагч байсан. Тэр үнэхээр бидний талд байж, бүх хуулийг хүндэтгэн дагаж байсан. Бидэнд дахиж түүн шиг захирагч заяахгүй байх” хэмээн хэлсэн байна.

Алиман энэ долоо хоногт 57 нас хүрэх байсан ч есдүгээр сарын 17-нд Бухарештийн эмнэлэгт нас баржээ. Түүний нэр хэдийн санал хураах хуудас дээр бичигдсэн байсан тул сонгуулиас өмнө арилгаж амжаагүй аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж