Бээжинд “шүгэл үлээгч” эмч нарыг хамгаалах хууль баталжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

Бээжинд “шүгэл үлээгч” эмч нарыг хамгаалах хууль баталжээ

Бээжинд “шүгэл үлээгч” эмч нарыг хамгаалах хууль баталжээ

Бээжин хотын захиргаанаас нийтийн эрүүл мэндтэй холбоотой чухал мэдээллийг албаныхны зөвшөөрөлгүй түрүүлж мэдээлсэн “шүгэл үлээгч” эмч нарыг хамгаалах хуулийг баталжээ. Шинэ төрлийн коронавирусийн цар тахал анх Уханьд гарч эхлэхэд олон нийтэд анхааруулахыг ородсон эмч шийтгэл хүлээсэн хэргээс үүдэн дээрх хуулийг баталжээ.

Коронавирусийн аюулыг анх мэдсэн Ухань хотын төв эмнэлгийн нүдний мэргэшсэн эмч, 34 настай Ли Вэнлян уг халдвараар нас барснаар Хятадын ард иргэд Засгийн газраа хүчтэй шүүмжилсэн юм. Тэрбээр халдварын аюулыг анхааруулахыг оролдсон ч албаныхан түүнийг худал цуурхал тараасан хэргээр шийтгэж байв. Түүнчлэн Ухань хотын өөр нэг эмч дарга нарынхаа зөвшөөрөлгүй халдварын талаар бусадтай хэлэлцсэнээс болж шийтгүүлсэн тухай Хятадын хэвлэлд мэдээлсэн.

“Шүгэл үлээгч” эмч нарыг хамгаалах хууль Баасан гаригаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж. Гэхдээ санаатайгаар олон нийтийг сандаргах эрүүл мэндийн худал мэдээлэл тараавал шийтгэл хүлээнэ. Үүнтэй төстэй хуулийг өнгөрсөн наймдугаар сард Хятадын Шэньжээнд анх баталжээ. Хятадын албаныхан коронавирусийн халдвар гарснаас хойш олон зуун хүнийг худал цуурхал тараасан хэргээр мөрдөн шалгаж, баривчлан хорьсон байна.

Эх сурвалж: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж