Ч.Хүрэлбаатар: 600 сая долларын “Номад” бонд босголоо | News.MN

Ч.Хүрэлбаатар: 600 сая долларын “Номад” бонд босголоо

Ч.Хүрэлбаатар: 600 сая долларын “Номад” бонд босголоо

Ч.Хүрэлбаатар: 600 сая долларын “Номад” бонд босголоо

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон улсын зах зээл дээрээс 600 сая ам.долларын шинэ бонд босгосон талаар өнөөдөр (2020.09.29) мэдээлэл хийлээ.


Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Сүүлийн гурван долоон хоногт Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллаж, “Номад” нэртэй шинэ бондыг олон улсын зах зээл дээр амжилттай арилжааллаа. Нийт 600 сая ам.долларын шинэ бонд 5.125 хувийн хүүтэй байх бөгөөд 5.5 жилийн хугацаатай. Шинэ бонд гаргаснаар Монгол Улсын дансанд мөнгө орж ирэхгүй. Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих ажил хийсэн. Засгийн газраас 2016 оны дөрөвдүгээр сард гарсан “Мазаалай” бондын жилийн 10.872 хувийн хүү, 2012 онд гаргасан “Чингис бонд” 5.125 хувийн хүүгийн төлбөр буурна.

Засгийн газар 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 2021 онд, нэг тэрбум ам.долларын “Чингис” бондыг 2022 онд төлж барагдуулах ёстой. Бид ирэх хоёр жилд төлөх бондыг сольж, арилжаалсан гэсэн үг. Өнгөрсөн 2012 онд Монгол Улсын эдийн засаг 17.5 хувийн өсөлттэй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт ид идэвхжсэн байхад 5.125 хувийн хүүтэй бонд гаргаж байсан. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт буурсан, төсвийн алдагдал өндөр үед бага хувийн хүүтэй бонд гаргаж байгаагаараа онцлог.

Монгол Улс “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” гэсэн дөрвөн бондын хүүнд жилд 203 сая ам.доллар төлдөг. Шинэ бондыг сольж арилжаалснаар 176.4 сая ам.доллар төлөхөөр болж байна. Өөрөөр хэлбэл, нэг жилд гадаад бондуудаас төлж буй мөнгө 26.7 сая ам.доллар буюу 70 орчим тэрбум төгрөг хэмнэж байгаа юм.

Цаг хугацаа тулсан бондын төлбөрүүд байсан. Ялангуяа бонд төлөх хугацаа ойртоход бонд босгох гэж оролдвол бондын хүү өсдөг. 2021, 2022 онд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Чингис” бондын нэг тэрбум ам.долларын төлбөрт жилд 1.5 тэрбум ам.доллар төлдөг байсныг 900 сая ам.доллар болгож бууруулж байна. Ирэх жил ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш сулрах хүлээлт үүсгэж, бизнесийн салбарт сөрөг нөлөө үзүүлдэг байсан бол энэ хүлээлт алга болж байна. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдэд тайван байх боломж бүрдүүлсэн.

Өнгөрөгч 2012 онд гарсан нэг тэрбум ам.долларын “Чингис” бондын жилийн 5.125 хувийн хүүтэй, 2015 онд гаргасан нэг тэрбум юанийн “Дим сам” бонд 7.5 хувийн хүүтэй, 2016 онд гаргасан 500 сая ам.долларын “Малаалай” бонд 10.875 хувийн хүүтэй, 2017 онд гаргасан 800 сая ам.долларын “Гэрэгэ” бонд 5.625 хувийн хүүтэй бол мөн онд гаргасан 600 сая ам.долларын “Хуралдай” бонд 8.75 хувийн хүүтэй.

Шинэ “Номад” бондыг өнөө өглөө 04.00 цагт олон улсад арилжаалж, солих ажиллагаа дууссан. Ингэснээр бид 2021 онд 500 сая ам.доллар төлөх ёстой байснаас 120, 130 сая ам.доллар үлдсэн гэсэн үг. Ирэх 2022 онд нэг тэрбум ам.доллар төлдөг байсан бол 800 сая төгрөг төлнө.

Бид бондын төлбөрийг жигдлэнэ. Жишээлбэл, 2021 онд 500 сая ам.доллар төлөөд, жилийн дараа нэг тэрбум ам.доллар, дараа нь 800 сая ам.доллар, 600 сая ам.доллар төлдөг байдлыг жил бүр 400 сая ам.доллар төлдөг болгох ажлыг эхлүүлсэн. Бондын төлбөрийн хэмжээ өөр өөр байснаар зах зээл тогтворгүй байх үндэс болдог. Бид ийм үндсэн өрийн стратегийн баримт бичиг боловсруулж, Улсын их хурлаар батлуулсан.

Энэ ажлыг хийхэд дөрвөн том хөрөнгө оруулалтын банк Сангийн яамтай хамтран ажилласан. Дотооддоо бонд гаргахдаа нийтэд санал болгоно. Арилжааны банкуудаас бонд гаргаж, мөнгө татахгүй. Учир нь арилжааны банкуудаас бонд гаргаад мөнгө татахаар иргэд, аж ахуйн нэгжид олгодог зээлийн хэмжээ буурч, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Halamjaa bagasgaya geed ! 2020-09-29 103.212.116.203

Halamjaa bagasgahgui bol uls oron chin hetcuudlee geed tcaad erunhii saiddaa heleed oilguulaad uguuchee! Ashig ni erdeggui zam guur lln kontcess tenderee zogsooyo yadaj bagasgaya

Avatar

Зочин 2020-09-29 192.82.77.190

Энэ усан толгойтой шар хувалзыг хурдан зайлуулахгүй бол Монгол улс Хятадын өөртөө зсах орон болоход ойрхон боллоо

Avatar

зочин 2020-09-29 122.201.24.110

Зам гүүр бариад түгжрэл буурсан юм алга. Нас нь гүйцсэн төмрийн сэг, агуулахын шавхруу бензин түлшинд баялагаа урсгаад дууслаа. Төмрийн сэг цуглуулж Япон, Солонгосын эз-ийг тэтгэнэ. Барьсан зам гүүр нь бас л машин оруулж ирэхийг дэмжинэ. Бүүр өр тавьж барихыг нь яана?
Өрийг өрөөр дардаг замыг эз-ийн ухаанд ponzi game гэдэг юм. Ардчилалтай бол ардчилалтай, чөлөөт зах зээлтэй бол зах зээлтэй Латин Америк хөгждөг бол хөгжих цаг нь болсон. Яг үнэндээ Латин Америк нь АНУ-ийн түүхий эдийн бэлтгэгч.

Avatar

Зочин 2020-09-29 202.126.90.143

төлж чадна гэж машид итгэн мэрбум тэрбумын өрийг та нарт үлдээв. норовын алтанхуяг

Avatar

Зочин 2020-09-29 202.126.88.212

Luivarchin l***r !!!

Avatar

Зочин 2020-09-29 139.5.218.218

Нүүрсний үнэ өсж байхад олсон татварын мөнгө,ОУВСангаас зээлсэн мөнгө,төрийн өмчит компаниудын ноогдол ашгийн мөнгө нь ХААНА БАЙНА? ЮУНД ЗАРЦУУЛСАН? Тэр их мөнгөөрөө өрөө төлөхгүйюү. ТЭР МӨНГӨ НЬ ХААШАА АЛГА БОЛЧДЫН!!!!!!!!!!!!!
МАНын нөхдүүд та нарт эдийн засгийн дараачын шокт бэлдэх хангалттай орлого,үүнд бэлдэх хангалттай цаг хугацаач байсан шүү!!!!!!!!

Avatar

Зочин 2020-09-29 149.74.112.49

Tetgevriin zeeliig teglej bna gej, hvvhdiin mungu 100 myanga bolgohod zarimyg ni zartsuulaad vldsen iig ni luivarchid ni ideed duussan

Avatar

Зочин 2020-09-29 202.9.40.32

Хэл, х***ү нь загатнагч нараа: АН-ын өндөр хүүтэй бондоо шүүмжлээчээ: Хүүг нь бууруулах нь монголд ашигтай биш гэж үү? малнууд аа:

Avatar

Зочин 2020-09-29 202.131.225.197

ur tavidag ene guilgachin zangaa hezee bolih yum be?

Avatar

Kenko l durgui bolohoos 2020-09-29 202.126.89.226

Orosod toloh ih oriin tootsoolol, gargalgaa, ediin zasgiin yumiig ni hiisen mundag bagiig ahalsan hun shuu dee. Hezee negen tsagt aldar gaviya ni duursagdah bolnoo. Jenko l durgui bolohoos kkk

Avatar

Зочин 2020-09-29 66.181.161.108

сайн байна

Avatar

Иргэн 2020-09-29 64.119.24.204

өрийг өрөөр ийм төр засагтай улс Монголоос өөр байхгүй байх. Гутамшиг

Avatar

Зочин 2020-09-29 202.126.90.86

Argentin, Ecuador baina. Ted 2-laa dampuurlaa zarlasan.

Avatar

зочин 2020-09-29 66.181.161.93

Уул уурхайгаа л ахиулсан бол өр тавьснаас хамаагүй дээр байсан юм даа ..Дахиад нэг 4 -5 н Оюу Толгой байгуулчихбал ч … Юун Дубай …..

Avatar

Зочин 2020-09-29 202.126.90.103

Erguu umhii durvud. Hotgor shanaga luivarchin ur tavihaas oor yum bhgui uhej bhdaa taarsan piz shuu neeree ene !!!

Avatar

Зочин 2020-09-29 66.181.164.235

Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхдөг байсан бол одоо урд хормой, хойд хормой аль аль нь байхгүй шалдан болсон. Огсгор уранхай дээлтэй орчлонгоор нэг гуйлга гуйж өнижх юм даа. Өөрт юу ч үгүй тэгээд дээр нь хүнд өртэй болохоор одоо хүний юмыг аваад л хүний юмыг төлөөд л өөрийн өр хүү нэмэгдээд л явдаг болж дээ.

Avatar

Irgen 2020-09-29 103.10.23.243

Замгйин газар сайн ажиллаж байна амжилт хүсье

Avatar

Зочин 2020-09-29 103.50.207.150

Ямар л арга байна түүнийг ашиглаж байгаа нь сайн хэрэг

Avatar

Зочин 2020-09-29 180.149.65.2

зөв арга хэмжээ болжээ баяр хүргэе ээ

Avatar

Зочин 2020-09-29 202.21.109.44

хотгор шанагааа шунал чинь дусаагүй юу дараа зүгээр хулгайлий гэдэг бонд ш** амар орд зарсан илэрчээд байхад сайдаа хийлгдэг улс монгол л байна пиз ийм гөлгүүд байх гэж

Avatar

Зочин 2020-09-29 203.91.115.253

Сайн байна, амжилт хүсье

Avatar

Зочин 2020-09-29 103.212.116.22

Муу хотгор шанага их үлээнээ

Avatar

Зочин 2020-09-29 124.158.105.2

өөр арга байхгүйээ, ардчилалынхны тарьсан гай шүүдээ,тэднийг төрд дахин бүү ойртуул хүмүүс минь

Avatar

Яанаа яана ?? Өр тавьснаа гавьяа мэт зарлаад л ...??? 2020-09-29 66.181.182.31

Манай төр засаг яана даа. Иргэд бид яана даа,
Ирээдүй хойч үе минь энэ их өрийг яана даа.???????????????

Avatar

МЭЛС 2020-09-29 202.131.245.6

тэгнэ ш дээ урд хормой хойд хормой л болно доо, өөр мөнгө алга ,,,,,үлгэр сонгууль

Avatar

Зочин 2020-09-29 202.126.89.233

Өр тавьсныгаа гавьяа мэт зарлах юм, энэ нөхөр дампуурсан улс гэж зарлаад $ ын ханшийг хөөрөгдсөн хүн дээ, одоо өрийг өрөөр солих юс, төсөв мөнгө хэмнэж өр төлбөр өө төлөөч.,

Avatar

Зочин 2020-09-29 66.181.161.102

Өр төлөх гэж өр тавиад л байвал энэ улс чинь яаж өөдлөх вэ дээ?!? "Урд хормойгоороо Ар хормойгоо нөхөв" гэгч!!! Ийм мяагаар 4 жил өнгөрөөх гэж байгаа юм уу?!?

Avatar

Зочин 2020-09-29 202.131.227.114

Чингис бондын 1,5 тэрбум долларыг Фортуна Батбаяр босгосон гэж бөөн хөөрцөглөөд, түүгээр нь Бат-Үүл баатар 33 уулзвар барина гээд 30-г чүү ай барьсан биз дээ. 30 уулзварт дээд тал нь 60 сая доллар орсон гэвэл 1 тэрбум 440 сая долларыг зээл нэрээр АН-ынхан өөрсдөө, өөрсдийн хамаарал бүхий компанидаа авсан байх аа. Мөн Самурай бондын 300 сая доллар гээд АН бүх өрийн эхлэлийг тавиад өөрсдөө арилж өгсөн. Одоо МАН эргүүлж төлөх гээд зовж, зүтгэж байгааг ухаарах хүн алга. Зөв бурууг ялгаж сурмаар юм.

Avatar

1206 2020-09-29 66.181.180.183

Хамгийн гол нь зам, гүүр, уулзвар, гүүрэн гарцын төсөв 3 дахин нэмэгдсэн гэдгийг хэн ч өнөө болтол ухаараагүй бна даа.

Avatar

Зочин 2020-09-29 192.82.76.24

Монголчуудаа хуурсан арилжаа хийсэн байна.Хувь хүн мөнгө зээлээд төлж чадахгүй болохоороо өөр хүнээс авч дамжуулж өгдөг үйлдэл яг дүрээрээ. Энэ бол арга ядсан хүний арга ш дээ. Бондын төлөлтийн хугацааг хойшлуулж хуримтлагдсан хэзээ нэгэн цагт дотроос нь өндийхгүй юманд унах нүхээ малтжээ

Avatar

Зочин 2020-09-29 192.82.73.26

өөр арга байгаамуу гөгшөө

Avatar

789456 2020-09-29 202.179.25.8

2017 онд МАН-ын ЗГ-ийн 10,8 %-ийн бондыг 2020 оны МАН 5,4% тай бондоор сольж хүүгээ багасгаж л байгаа юм байнаа даа, тэрнээс өр дарсан юм алга, өрөө 2026 он хүртэл хойшлуулж, тэгвэл 1 жилд 70 тэрбумаар бууна гэхээр өнгөрсөн 4 жилд 280 гаруй тэрбумыг МАН- зөвхөн Мазаалай фондын өндөр хүүтэй авсаны зөрүүнээс алдаж хохирол учруулжээ. 2018,2019 онд эдийн засаг сэргэж байна гээд хуцаад байсан тэр үедээ солиод эртхэн арга хэмжээ авахгүй аяасан мал вэ. "Хотгор шанага"-ын уурхайг зараад хүтийчихсэн Хүр

Avatar

1206 2020-09-29 66.181.180.183

2016 онд Сайханбилэгийн ЗГ 10.8% хүүтэй Мазаалай бонд гаргасан байдаг.СЯ-ны сайтаас үзнэ үү? Хэн хэдэн хувийн хүүтэй бонд ямар нөхцөлд гаргаж байсан гэдгийг. Дотоод бонд бол тэр чигээрээ 1-2 банкны бизнесийг дэмжихэд чиглэгдэж байсан гэдгийг уг сайтаас харж болно.

Avatar

Зочин 2020-09-29 202.55.191.194

Сайн байна! улс орноо бодсон, сайн ажилласан байна. Өмнөх 10 жилд байсан улс төрчид бол ангайгаад л сууж байх байсан. Тэд нараас өөр байж чадаж байна.

Avatar

Иргэн 2020-09-29 66.181.189.178

УИХ өр зээлийн асуудлаа зохицуулж сурах хэрэгтэй. Иргэдээ төлөөлж байгаа гэдгээ мэддэггүй , харин намаа төлөөлж өр зээлийн хэмжээгээ өсгөөд сууж байдаг.

Avatar

32 той нам бус залуу, АН-ыг дэмждэг. 2020-09-29 203.169.48.34

Сайн байна! улс орноо бодсон, сайн ажилласан байна. Өмнөх 10 жилд байсан улс төрчид бол ангайгаад л сууж байх байсан. Тэд нараас өөр байж чадаж байна.

Avatar

Ч 2020-09-29 202.21.124.129

Хүрлээ бол сайн сангийн сайд. Гэвч өрийн хэмжээ үнэнхүү чанг байна.

Avatar

Зочин 2020-09-29 43.242.242.67

Erdens 5 TOLGOIN HUBZAA GEJ HUN BURT ARHINII MONGO TARAAJ BAIHAAR NOOD OROO TOLOHGYI

Avatar

Зоч 2020-09-29 66.181.161.26

Ард түмнийг элдэв балай гадаад дотоодын элдэв хуурамч нэртэй өрийн цаас гаргаж хуурахаа болиод өгөөчээ!!! Эцэст нь ядарч нүцгэрсэн ард бид л төлнө шүү дээ!! Чи сангийн сайдаа !! халааснаасаа гаргаж төлөх юм уу?!!! Улс орон чинь хүнд байдалд орох замы нь шулуутгаж байна уу?!!!

Avatar

Зочин 2020-09-29 202.131.227.114

Танд болон таны үр хүүхдэд өр үлдээхгүйн төлөө, үлдээсэн ч бага өр үлдээхийн төлөө Хүрэлбаатар сайд ажиллаж байна. Эдийн засгийн боловсролоо жаахан дээшлүүл. Зөв бурууг ялгаж сур.

Avatar

сонгогч 2020-09-29 64.119.25.109

500 сая долларын өрийг дарахын тулд 600 саяын өр үүсгээд хугацааг нь сунгаад хойч үедээ даатгаад байгаа луйварчинг юу гэж хамгаалаад байна аа

Avatar

Altantsetseg 2020-09-29 103.10.23.243

Хэн та нараар төлүүлэнэ гээд байгаа юм бид нараар төлүүлэхгүй гэсэнза

Avatar

Zochin 2020-09-29 103.68.107.114

Сайн байна зурэлбаатар сайдаа

Avatar

Зочин 2020-09-29 202.21.100.210

Худалдаа хөгжлийн банк шиг өөрийн эх үүсвэрээр бондоо дарах хэрэгтэй. Монгол банк бол төрийн тул Лхагвасүрэн Ч.Хүрэлбаатар нар хүнийрхэж байгаа юм

Avatar

Зочин 2020-09-29 202.21.100.210

Найруулга утгын алдаа дүүрсэн мэдээ байна даа. Сүүлийн үеийн сэтгүүлч нар Монгол хэлний мэдлэгээ дээшлүүлэхгүй бол арай ч дээ

Avatar

ҮНЭНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ СУР 2020-09-29 103.111.68.3

УУЛ НЬ МАЗААЛАЙ БОНДЫГОО ИРЭХ ЖИЛ МОНГОЛ БАНКНЫ ВАЛЮТИЙН НӨӨЦӨӨС ТӨЛЖ БАРАГДУУЛАХ НЬ ЗӨВ БАЙСАН БАЙХ ДАА,ДАРАА ЖИЛҮҮДЭД ТӨЛӨГДӨХ ЧИНГИС БОНДОО БАС БОНД БОСГОЖ ТӨЛӨХ ҮҮ, БОНД ГЭДЭГ ӨРИЙГ ӨРӨӨР Л ДАРЖ БАЙГАА ХЭЛБЭР ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2020-09-29 66.181.179.193

ӨР ӨР ӨР

Avatar

Цэцэг 2020-09-29 139.5.218.151

Өмнөх зээлийнхээ хүүг буурлаж төлөхөөр болсон гэнэ номад бонд чинь бас өр болж байна шүү дээ

Avatar

Ugluu 2020-09-29 202.126.89.91

“Хотгор шанага» нэмээд ер тавиад л байна уу.

Avatar

barimjaa bnuu 2020-09-29 122.201.20.194

ХАХА Жилд 70 орчим тэрбум юу арай баримжаатай тоо бичил дээ. 70 тэрбум чинь бараг Мон голын 7 жилын төсөв

Avatar

dsa 2020-09-29 192.82.65.181

ehleed tusvuu medchix

Avatar

Зочин 2020-09-29 158.181.78.181

ш****г луйварчин даа!!! Дандаа ингэж нууцаар хулгайч нохой шиг нууцаар далдуур юм хийж явдаг шаарууд шүү

Avatar

Зочин 2020-09-29 203.91.115.54

Nice!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж