Ч.Хүрэлбаатар: 600 сая долларын “Номад” бонд босголоо

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: 600 сая долларын “Номад” бонд босголоо

Ч.Хүрэлбаатар: 600 сая долларын “Номад” бонд босголоо

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон улсын зах зээл дээрээс 600 сая ам.долларын шинэ бонд босгосон талаар өнөөдөр (2020.09.29) мэдээлэл хийлээ.


Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Сүүлийн гурван долоон хоногт Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллаж, “Номад” нэртэй шинэ бондыг олон улсын зах зээл дээр амжилттай арилжааллаа. Нийт 600 сая ам.долларын шинэ бонд 5.125 хувийн хүүтэй байх бөгөөд 5.5 жилийн хугацаатай. Шинэ бонд гаргаснаар Монгол Улсын дансанд мөнгө орж ирэхгүй. Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих ажил хийсэн. Засгийн газраас 2016 оны дөрөвдүгээр сард гарсан “Мазаалай” бондын жилийн 10.872 хувийн хүү, 2012 онд гаргасан “Чингис бонд” 5.125 хувийн хүүгийн төлбөр буурна.

Засгийн газар 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 2021 онд, нэг тэрбум ам.долларын “Чингис” бондыг 2022 онд төлж барагдуулах ёстой. Бид ирэх хоёр жилд төлөх бондыг сольж, арилжаалсан гэсэн үг. Өнгөрсөн 2012 онд Монгол Улсын эдийн засаг 17.5 хувийн өсөлттэй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт ид идэвхжсэн байхад 5.125 хувийн хүүтэй бонд гаргаж байсан. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт буурсан, төсвийн алдагдал өндөр үед бага хувийн хүүтэй бонд гаргаж байгаагаараа онцлог.

Монгол Улс “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” гэсэн дөрвөн бондын хүүнд жилд 203 сая ам.доллар төлдөг. Шинэ бондыг сольж арилжаалснаар 176.4 сая ам.доллар төлөхөөр болж байна. Өөрөөр хэлбэл, нэг жилд гадаад бондуудаас төлж буй мөнгө 26.7 сая ам.доллар буюу 70 орчим тэрбум төгрөг хэмнэж байгаа юм.

Цаг хугацаа тулсан бондын төлбөрүүд байсан. Ялангуяа бонд төлөх хугацаа ойртоход бонд босгох гэж оролдвол бондын хүү өсдөг. 2021, 2022 онд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Чингис” бондын нэг тэрбум ам.долларын төлбөрт жилд 1.5 тэрбум ам.доллар төлдөг байсныг 900 сая ам.доллар болгож бууруулж байна. Ирэх жил ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш сулрах хүлээлт үүсгэж, бизнесийн салбарт сөрөг нөлөө үзүүлдэг байсан бол энэ хүлээлт алга болж байна. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдэд тайван байх боломж бүрдүүлсэн.

Өнгөрөгч 2012 онд гарсан нэг тэрбум ам.долларын “Чингис” бондын жилийн 5.125 хувийн хүүтэй, 2015 онд гаргасан нэг тэрбум юанийн “Дим сам” бонд 7.5 хувийн хүүтэй, 2016 онд гаргасан 500 сая ам.долларын “Малаалай” бонд 10.875 хувийн хүүтэй, 2017 онд гаргасан 800 сая ам.долларын “Гэрэгэ” бонд 5.625 хувийн хүүтэй бол мөн онд гаргасан 600 сая ам.долларын “Хуралдай” бонд 8.75 хувийн хүүтэй.

Шинэ “Номад” бондыг өнөө өглөө 04.00 цагт олон улсад арилжаалж, солих ажиллагаа дууссан. Ингэснээр бид 2021 онд 500 сая ам.доллар төлөх ёстой байснаас 120, 130 сая ам.доллар үлдсэн гэсэн үг. Ирэх 2022 онд нэг тэрбум ам.доллар төлдөг байсан бол 800 сая төгрөг төлнө.

Бид бондын төлбөрийг жигдлэнэ. Жишээлбэл, 2021 онд 500 сая ам.доллар төлөөд, жилийн дараа нэг тэрбум ам.доллар, дараа нь 800 сая ам.доллар, 600 сая ам.доллар төлдөг байдлыг жил бүр 400 сая ам.доллар төлдөг болгох ажлыг эхлүүлсэн. Бондын төлбөрийн хэмжээ өөр өөр байснаар зах зээл тогтворгүй байх үндэс болдог. Бид ийм үндсэн өрийн стратегийн баримт бичиг боловсруулж, Улсын их хурлаар батлуулсан.

Энэ ажлыг хийхэд дөрвөн том хөрөнгө оруулалтын банк Сангийн яамтай хамтран ажилласан. Дотооддоо бонд гаргахдаа нийтэд санал болгоно. Арилжааны банкуудаас бонд гаргаж, мөнгө татахгүй. Учир нь арилжааны банкуудаас бонд гаргаад мөнгө татахаар иргэд, аж ахуйн нэгжид олгодог зээлийн хэмжээ буурч, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
21
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж