МАН-ын боломж, АН-ын алдаа | News.MN

МАН-ын боломж, АН-ын алдаа

МАН-ын боломж, АН-ын алдаа

МАН-ын боломж, АН-ын алдаа

Орон нутгийн сонгууль хаяанд ирж, намууд сонгуулийн сурталчилгаандаа битүүхэн орчихсон. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор аравдугаар сарын 1-нээс эхлэх учраас ирэх өдрүүдэд нэр дэвшигчид тайзан дээр гарч, “тоглолтоо” хийж эхэлнэ. УИХ-ын сонгуулиас ялгаатай нь орон нутгийн сонгуульд сонгогчид тэр бүр ач холбогдол өгдөггүй. Тиймдээ ч орон нутгийн сонгуулийн ирцийн босго байхгүй. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, аль намын хэн гэдэг нэр дэвшигчийг сонгоход ирц хүрэхгүй гэхээс илүү сонгогчдын сонголтыг хүндэтгэнэ гэсэн үг. Тэгвэл Монголын улс төрд хамгийн том нөлөө үзүүлж, оролцоотой явж ирсэн Монгол ардын нам, Ардчилсан нам хоёрт өнөөдөр Орон нутгийн сонгуульд ялах ямар боломжууд байна вэ.

МАН-ЫН БОЛОМЖ!

  • Сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан учраас энэ удаагийн сонгуульд МАН маш их ач холбогдол өгч буй. Төрийн бодлогыг бүх шатанд хэрэгжүүлэх, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд бүх шатны сонгуульд ялалт байгуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, сонгогчид аль нэг намын талцал, хагарлаас үүдэж төрийн бодлого гацахгүй байлгах сонирхолтой байгаа. Тиймээс МАН-д өнгөрсөн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаа бататгах боломж нь орон нутгийн сонгууль.
  • Монголын улс төрийн нам нэг нам болон бусад нам гэдэг хэлбэр лүү орж байгааг улс төр судлаачид ч хэлж байна. Тиймээс өрсөлдөж байгаа намуудын хэлбэрт гайхаад байх зүйлгүй. Бусад улс төрийн намуудтай харьцуулахад МАН улс төрийн институтийнхээ хувьд маш хүчирхэг болж чадсан гэж улс төр судлаачид үзэж байна.
  • МАН-ын сүүлийн гурван жилийн хугацаанд намдаа “цэвэрлэгээ” хийж байгаа. Ялангуяа М.Энхболдын фракцыг УИХ, нийслэл, орон нутгаас ч “явуулах” төлөвлөгөө хэрэгжсээр байгааг энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээс харж болно. Өөрөөр хэлбэл, намын даргын, намын удирдлагын бодлогоос зөрөхөөс илүү гар нийлж ажиллах боломж бүрдэнэ гэсэн үг. Гэхдээ энэ нь бурууд нүдгүй гэсэн үг биш, нам бүр дотоод ардчилалтай байдаг гэдгийг онцольё.
  • УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө орон нутаг, нийслэл, дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой. Нутгийн өөрөө удирдах ёсыг хүлээн зөвшөөрч болох ч төвийн удирдлагатай. Дээрээсээ бүгд хамааралтай гэсэн үг. Төсөв, хөрөнгө оруулалт, санхүүгээс эхлээд аймгийн Засаг даргыг томилоход ч гэсэн дээрээсээ оролцоотой байдаг учраас яалт ч үгүй намын хүчин зүйлс нөлөөлдөг уламжлал бараг л тогтчихсон. Тиймээс нэг намыг дангаар нь сонгож, УИХ-д олонх болсон намыг сонгох нь сум, аймаг, нийслэл, дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудлууд шийдэгдэхэд дөхөм болно.

АН-ЫН АЛДАА!

  • Сүүлийн 30 жил Монгол ардын намын хүчтэй өрсөлдөгч байсан АН намын дотоод хуваагдал, талцлаа шийдэж чадахгүй байсаар хоёр ч сонгуульд том ялагдал хүлээсэн. Энэ ялагдлынхаа бодит шалтгааныг олж чадахгүй явсаар 2020 оны орон нутгийн сонгуультай золгож байгаа нь АН өнөөдөр албан ёсоор намын дарга, нийслэлийн намын даргаа ч сонгоогүй явдал.
  • Намаа шинэчлэх нэрийдлээр өнгөрсөн хугацаанд намдаа 100 хувь хүлээн зөвшөөрөгдөж байгаагүй, өөр намд элссэн, намынхаа эсрэг ажилласан хүмүүсийг нэр дэвшүүлсэн нь алдаа болж байна. АН-ын зарим нэр дэвшигчдийг намын гишүүд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас харж болно.
  • Намын байргүй болж, нэгэн цагтаа намаасаа “урваж”, шинэ нам байгуулж явсан Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болдын “хаяаг” түшсэн нь бас нэгэн алдаа нь болов. Өмнөх намын удирдлага нь ажлаа өгсөн гээд намаа байрнаасаа хөөгөөд гаргачихдаг, нам нь өөрийн гэсэн байр ч үгүй болж Л.Болдын “хаяаг” түшихэд хүргэсэн нь энэ нам цаашид хэрхэх, оршин тогтнох эсэх эргэлзээ төрүүлж буй.
  • Намын шинэчлэл нэрийдлээр нэг хүний дарангуйлалд “орох” вий гэсэн болгоомжлол АН-ын жирийн гишүүд дунд их болов. Энэ нь өөрөө ардчиллын төлөө тэмцэж явсан, ардчиллаас ухарсан үйлдэл болж байна гэдгийг ч намын гишүүд нь илэрхийлэх болов.
  • Ардчилсан намын шинэчлэлийн эхлэл нь Нийслэлийн намыг татан буулгаж, нам дотроо нэгж байгуулах явдал. Хэрэв нийслэлийн АН-ыг татан буулгавал Орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн нам доторх, намын бодлого хэрэгжүүлэх боломж нь хумигдах магадлалтай.
  • Ардчилсан намын хамгийн том алдаа бол бусад намуудтай эвсэх. Ялангуяа нэг хүний нам гэгддэг МАХН, ШИНЭ нам гэх мэт бусад улс төрийн намуудтай нэгдэж, Орон нутгийн сонгуульд оролцож байгаа нь АН-ын хүчгүйг байгааг илэрхийлж буй гэж судлаачид дүгнэж байна. Улс төр судлаачид намуудын нэгдлийг “Хүчгүйдээ хүч хавсарч байна гэж хэлдэг. Манайд тогтсон сонгуулийн соёл бол "Мөлхөө сүлжээ" гэж гоё нэр томьёолол бий. Энэ нь нэг ёсны гишүүнчлэлээрээ санал авдаг гэсэн үг. Жижиг намууд энэ жишгээр хэсэг бүлэг гишүүд, дэмжигчидтэй учраас нэгдэхээс өөр аргагүй. Тэгэхээр аргагүйн эрхэнд бодит нөхцөл байдлаас бий болсон нэгдэл гэж хэлж болно. Түүнээс биш сайн дурын нэгдэл биш” гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, АН сүүлийн хоёр ч УИХ-ын сонгуульд дараалан ялагдсан нь “хөлгүй” болсон, намын дотоод хагарал жирийн гишүүдэд нь нөлөөлж эхэлсэн гэж болох юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ГАШУУН 2020-09-29 162.210.194.38

ХАХА НЭГ Л ЮМЫГ ҮНЭНЭЭР ХЭЛЭХГҮЙ ЮМ ДАА ҮСЭГ ӨРӨГЧИДӨӨ.. ЮУ ГЭЭЧ МАНЫ ХУЛГАЙЧИД СОНГУУЛЬ ЛУУВИРДАН ХААКАРДСАНЫГ АРАГҮЙ ЭЭ ТА НАРЫН ТОЛГОЙ ХҮРЭХГҮЙ Л ДЭЭ ..СОНГУУЛЬ ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ ХАХА ДАХИАД Л МАН ГАРНА ХАХА МОНГОЛД ШУДАРГА ЮМ БАЙХГҮЙ ЗЭРЛЭГ СОНГУУЛЬ БОЛДОГ ЮМ ШҮҮ ДЭЭ ..ХАХА

Avatar

ЗОЧИН 2020-09-29 202.179.30.242

ОДОО ХЯНАЛТ Л ЧУХАЛ ХЯНАЛТГҮЙ ЭНЭ УЛСУУД ГАЛЗУУРЛАА ДЭЭР НЬ ТЭР ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ХЭДЭН ТЭНЭГ НЬ ТЭНЭГТЭЖ ДУУСАХГҮЙ ЮМАА ТЭДЭНД ХАЗААР НОГТ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2020-09-29 66.181.161.32

MANAN Mongoloos z**l !!!

Avatar

Зочин 2020-09-29 124.158.76.30

Ард түмэн минь аль ч шатанд нь нэг нам байвал зүгээр гэж боддог шүү. Улсаас төсөв хөрөнгий нь шийдээд өгөхөөр өөр нам засаглаж байгаа дүүрэг нь газрын асуудлыг шийдвэрлэж өгөхгүй гацаана буцаана. Дунд нь ард түмэн хохирч үлдэнэ. Ер нь нэг намд дангаар нь өгчихөөд 4 жилийн дараа буух эзэн буцах хаягтай, хариуцлага хүлээх эзэнтэй болно шүү дээ. Төрд хяналт тавина гээд байх юм тавьж харагдаач. Хянууллаа юу

Avatar

ЗОЧИН 2020-09-29 202.126.88.234

АН ДУУСАА !!! ТАРВАГЫГ БАЙСАН ЦАГТ ХЭНЧ ДЭМЖИХГҮЙ !!!

Avatar

Зочин 2020-09-29 66.181.179.220

чи бумдарийн ярилцлагыг тэр чигээр нь хууулцуууу

Avatar

Өвгөн 2020-09-29 66.181.161.48

Харин чи өөрөөл тулгуу тулгуу юм шигээ

Avatar

Болд 2020-09-29 43.242.243.173

Нэг нам засгийн эрх бурэн авсан одоо ардын намаас бусад намыг сонгож хуч тэнцвэржуулэх хэрэгтэй ард тумэн минь

Avatar

Өвгөн Балдан 2020-09-29 192.82.68.178

Тэгэж хүчийг тэнцвэржүүлдэггүй юм. Тэрийг чинь төрийг хутган үймүүлэх бодлого гэдэг юм. Арван таван толгойтой атгаалжийн хар мангас гэдэг үлгэрийг хууччуул зүгээр нэг зохиочоогүй юм. Нэг л толгойтой байх хэрэгтэй.

Avatar

irgen 2020-09-29 192.82.68.204

An iin hamgiin tom aldaa Elbegdorj, MAN iin tom aldaa ni Badamjunai

Avatar

Зочин 2020-09-29 64.119.22.239

Ygvi ee ! AN-iin hamgiin tom aldaa ni Zika virus ! Ene namiig odoo Elbegee l bosgovol bosgono.

Avatar

зочин 2020-09-29 192.82.72.224

жирийн гишүүдээ сонсдоггүй, намын бодлого гэсэн үгээр бүхнийг хааж дураараа дуригдаг хулгайчуудаас болоод ардчилсан нам хүчгүй болж байна даа

Avatar

Өвгөн Балдан 2020-09-29 192.82.68.178

Яг үнэн

Avatar

Зочин 2020-09-29 66.181.161.81

энд шинэлэг бодитой юм алга хүн нам арай цэвэр

Avatar

Зочин 2020-09-29 202.126.89.182

Хүн нам орохгүй

Avatar

Зочин 2020-09-29 202.179.30.42

ХҮН наймааны нам

Avatar

Зочин 2020-09-29 202.126.89.40

Монголчууд доор дээргүй арчаагаа алдаж байнааа…Нэг хэсэг нь Гадаадруу дүрвээд сайхан амьдрах гэтэл тэнд нь нил өвчин зовлон гамшиг ……..одоо энэ гамшиг болсон улсаа сэргээж л амьдрахаас өөр сонголтгүй боллоо хөөрхий…….

Avatar

Зочин 2020-09-29 202.126.89.182

Зөв шдээ, гадаадад өвчин зовлон ихсээсээ, хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов

Avatar

Зочин 2020-09-29 202.126.89.60

Bid nar uursduu mongol bichig heregledgui baij

Avatar

Зочин 2020-09-29 202.131.227.114

Яг онож хэллээ.

Avatar

Ж.Онгар 2020-09-29 202.179.21.241

:Дүгнэлт нилээд үндэстэй байхаа. Хэдхэн хоногийн дараа харах бно

Avatar

Зочин 2020-09-29 64.119.27.175

Ц.ЭЛБЭГДОРЖ БУСДЫН ХЭРЭГТ ХОШУУ ДҮРХЭЭ БОЛИОЧ ЭЭ. НОБЕЛИЙН ШАГНАЛ АВНА ГЭЖ ГОРЬДООД БАЙДАГ ЮМ БАЙХ ДАА. ӨВӨРМОНГОЛ БОЛ БНХАУ. ӨВӨРМОНГОЛЧУУД ХЭЗЭЭ Ч АР МОНГОЛЧУУДЫН ТАЛААР САНАА ТАВЬЖ БАЙГААГҮЙ. ГЭХДЭЭ ӨВӨРМОНГОЛЧУУД ЭЛБЭГДОРЖТОЙ ДОРЖГҮЙ ҮНДЭСНИЙ 2 ТЕЛЕВИЗ НЬ МОНГОЛ БИЧГЭЭР НЭВТРҮҮЛГЭЭ ЯВУУЛЖ, ДЭЛХИЙД ӨӨР ХААНА Ч БАЙХГҮЙ МОНГОЛ БИЧГЭЭР НОМ СУРАХ БИЧГЭЭ ХЭВЛЭЖ БАЙГАА ЮМ. ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭРХ ӨВСИЙГ ХАРАХГҮЙ БАЙЖ, ХҮНИЙ ТОЛГОЙ ДЭЭРХ СЭМХИЙГ ХАРАХ ХЭРЭГГҮЙ. ЭНЭ БОЛ ХАМГИЙН АРЧААГҮЙ ЗАН.

Avatar

зочин 2020-09-29 64.119.24.251

чамд ямар хүртээлтэй юм

Avatar

Зочин 2020-09-29 122.201.21.120

Хятад улстай сөргөлддөг мундаг том хүн болж харгадах гээд л . Батүүл энэ хоёр угаасаа ийм мулгуу төрхтэй хүмүүс санагддаг.

Avatar

Ард Аюуш 2020-09-29 192.82.68.178

Элбэгдоржийн зөв. Харин ч дугарах ёстой. Энэ бол бусдын хэрэгт хушуу дүрж байгаа хэрэг огт биш, харин ч МОНГОЛ хэл соёл гэдэгт агуулга нь байгаа юм.

Avatar

Зочин 2020-09-29 162.210.194.38

ЧАМ ШИГ ХЯТАДИЙН ШЭЭС ЭБИД ХЭЛЭХ ҮГ БАЙХГҮЙ ЦААШАА ДАЛД ОР ..МУУ ЛУУХАЙН ЗУЛЗАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж