БНСУ-д монгол залуус зодолдож, нэгнээ хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

БНСУ-д монгол залуус зодолдож, нэгнээ хөнөөжээ

БНСУ-д монгол залуус зодолдож, нэгнээ хөнөөжээ

БНСУ-ын Гангвон мужийн Донхэ дүүргийн цагдаагийн газар энэ сарын 28-ны өдөр Монгол Улсын харьяат, 22 настай А болон 38 настай Б нарыг бусдын амь насанд халдсан хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Сэжигтэн А болон бусад бүлэг хүмүүс энэ сарын 21-ний өдрийн 23:00 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэн, мөнгөнөөс болж маргалдан, Монгол Улсын харьяат 48 настай С-ийг амь насыг хөнөөжээ. Хохирогч С-ийн цогцсыг амиа алдсаных нь маргааш буюу есдүгээр сарын 22-ны өдөр хамтран ажиллагсад нь олсон байна.

Сэжигтэн А болон бусад хүмүүс нь хохирогч С-ээс мөнгө зээлсэн бөгөөд буцаан өгөхийг шаардахад нь хүч хэрэглэн, улмаар аминд нь хүрчээ.

Донхэ дүүргийн цагдаагийн газраас Монгол Улсын харьяат А болон Б нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнөөдөр (2020.09.29) прокурорт хүлээлгэн өгөх аж.

ЭХ СУРВАЛЖ: Yonhap News Agenсy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж