Дэлхийн 200 гаруй оронд тархаж, нэг сая хүний аминд хүрсэн шинэ төрлийн коронавирусийн халдвар цаашид улирлын чанартай өвчлөл болж үлдэх магадлалтайг ДЭМБ-ын Европ дахь салбарын захирал Ханс Клуге мэдэгджээ.
“Covid-19” халдвар нь Хятадын Ухань хотод өнгөрсөн 2019 оны сүүлээр гарснаас хойш богино хугацаанд 33 сая гаруй хүнд халдварлаж, өнгөрсөн гуравдугаар сард ДЭМБ цар тахал гэж зарласан юм. Шинэ төрлийн коронавирус нь томуугийн вирусийн бүлэгт багдаг учраас улирлын өвчлөл болж үлдэх магадлал өндөр ажээ.
Шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчний эсрэг анхны вакциныг бүртгэсэн ОХУ-д ирэх аравдугаар сарын сүүлээс эхлэн олон нийтийг вакцинжуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ