Монгол Улсын нэрийг дэлхийд гаргасан А.Нямдаваа, А.Батжаргал нарыг урамшуулав

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

Монгол Улсын нэрийг дэлхийд гаргасан А.Нямдаваа, А.Батжаргал нарыг урамшуулав

Мэдээлэл зүйн олон улсын 32 дугаар олимпиадаас Сант сургуулийн 12в ангийн сурагч А.Нямдаваа Монгол Улсаас анх удаа алтан медаль хүртсэн билээ. Сингапур улсад цахимаар зохион байгуулсан тус олимпиадад дэлхийн 87 орны 400 орчим сурагч оролцон авьяас чадвараа сорин уралдсан юм.

Мэдээлэл технологийн шийдлийг нийлүүлэгч Саммит Компьютер Технологи ХХК-ийн зүгээс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, Мэдээлэл технологийн салбарыг хүүхэд залуучуудад сурталчлан үе тэнгийнхээ залуучуудын түүчээ болсон А.Нямдаваа болон түүний багш ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн компьютерийн ухааны ангийн оюутан А.Батжаргал нарыг дэлхийд тэргүүлэгч Dell брэндийн зөөврийн компьютероор шагнан урамшууллаа.

Авьяаслаг залуучуудтай ярилцаж байх үедээ тус компанийн Гүйцэтгэх захирал Ш.Энхболд нь “Цаашид мэдээлэл технологийн сайн мэргэжилтэн болж, сайн баг хамт олныг бүрдүүлэн, олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц программ хангамжийн бүтээгдэхүүн гарган оюуны экспорт хийж ажиллахыг” А.Нямдаваа болон А.Батжаргал нарт захисан юм.

Мэдээлэл технологийн салбарын ирээдүйн шилдэг боловсон хүчнээр бэлтгэгдэж буй залуустаа цаашдын сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж