Солонгосын дайнд амь үрэгдсэн хятад цэргүүдийн шарилыг эх оронд нь авчирчээ | News.MN

Солонгосын дайнд амь үрэгдсэн хятад цэргүүдийн шарилыг эх оронд нь авчирчээ

Солонгосын дайнд амь үрэгдсэн хятад цэргүүдийн шарилыг эх оронд нь авчирчээ

Солонгосын дайнд амь үрэгдсэн хятад цэргүүдийн шарилыг эх оронд нь авчирчээ

Коронавирусийн улмаас хойшилсон, жил бүр зохион байгуулагддаг арга хэмжээний хүрээнд 1950-1953 оны Солонгосын дайнд амь үрэгдсэн 117 хятад цэргийн шарилыг нутагт нь буцаажээ.

БНСУ-ын тал Инчон нисэх онгоцны буудал дээр шарилуудыг БНХАУ-д дамжуулан өгч, улмаар БНХАУ-ын цэргийн тээврийн онгоц шарилуудыг Шеньян хотод аваачсан байна. Солонгосын хойгт болсон дайнд БНХАУ-ын цэргүүд БНАСАУ-ын талд орж, АНУ-ын удирдсан АНУ, БНСУ-ын армийн эсрэг байлдсан билээ.

Хамгийн сүүлд нутаг буцаасан дээрх 117 шарилын ихэнх нь хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсээс олдсон аж. Энэ удаагийн арга хэмжээ долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2014 онд 437 шарилыг нутаг буцааснаас хойш хамгийн олон шарил нутаг буцааж буй үйл явдал болжээ. Нийт 716 шарилыг эх оронд нь буцаажээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-29 43.242.242.59

Тухайн үед тэр үеийн СССР улс буюу одоогийн ОХУ хойд Солонгосыг өмөөрч дайнд оролцоогүй байдаг. Энэ дайнд 1 сая шахам хятад цэргүүд амиа алдсан гэдэг

Avatar

Зочин 2020-09-29 107.77.173.54

Солонгосын дайнд СССР-ийн нисэгч нар НҮБ-ын хүчний эсрэг тулалдаж байсан юм.ЗХУ-ын баатар Кожедубын командалсан нисэх дивиз Хятадын нутаг дээрх нисэх буудлууд дээр байрладаг байсан бөгөөд АНУ-ын нисэх хүчний эсрэг Ялу голын дагуу зурвас хэсэг дээр тулалдаж байж.Сонирхолтой нь Зөвлөлтийн нисэгч нар БНАСАУ-ын нисэх хүчний таних тэмдэгтэй онгоцоор нисдэг,нислэгт гарахдаа биедээ ямар ч бичиг баримт,одон медаль,цэргийн цол таних тэмдэггүй нисдэг байж л дээ….

Avatar

/*-*/ 2020-09-29 49.0.212.165

Хохь нь

Avatar

Зочин 2020-09-29 66.27.107.106

Энэ эргүү 20 орчим настай тэнэгүүдийн комментыг хэн ч бүү тоогоорой

Avatar

/*-*/ 2020-09-29 49.0.212.165

Би 44 настай, улаантны эсрэг халх эргүү байна. Улаан Xятадууд улаан солонгос байгуулах гэж 2 сая эргүүгээ улсынх нь дртоод хэрэгт бүр буутай формынхоо хувцастай нь ППШ б** бариулаад оруулсны нь хохь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж