Солонгосын дайнд амь үрэгдсэн хятад цэргүүдийн шарилыг эх оронд нь авчирчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

Солонгосын дайнд амь үрэгдсэн хятад цэргүүдийн шарилыг эх оронд нь авчирчээ

Солонгосын дайнд амь үрэгдсэн хятад цэргүүдийн шарилыг эх оронд нь авчирчээ

Коронавирусийн улмаас хойшилсон, жил бүр зохион байгуулагддаг арга хэмжээний хүрээнд 1950-1953 оны Солонгосын дайнд амь үрэгдсэн 117 хятад цэргийн шарилыг нутагт нь буцаажээ.

БНСУ-ын тал Инчон нисэх онгоцны буудал дээр шарилуудыг БНХАУ-д дамжуулан өгч, улмаар БНХАУ-ын цэргийн тээврийн онгоц шарилуудыг Шеньян хотод аваачсан байна. Солонгосын хойгт болсон дайнд БНХАУ-ын цэргүүд БНАСАУ-ын талд орж, АНУ-ын удирдсан АНУ, БНСУ-ын армийн эсрэг байлдсан билээ.

Хамгийн сүүлд нутаг буцаасан дээрх 117 шарилын ихэнх нь хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсээс олдсон аж. Энэ удаагийн арга хэмжээ долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2014 онд 437 шарилыг нутаг буцааснаас хойш хамгийн олон шарил нутаг буцааж буй үйл явдал болжээ. Нийт 716 шарилыг эх оронд нь буцаажээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж