Намрын нээлтийн барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

Намрын нээлтийн барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлэв

Намрын нээлтийн барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлэв

"Увс нуур" бөхийн дэвжээнээс энэ сарын 27-ны өдөр Увс аймгийн улс, аймаг, цэргийн цолтой 64 бөхийн дунд галынхаа намрын нээлтийн барилдааныг зохион байгуулав. "Сүлд" спорт хорооны зааланд явагдсан Увс аймгаас төрөн гарсан хүчит бөхийн 64 бөхийн барилдаанд Улаангом сумын харьяат, улсын гарьд Ө.Бат-Өрших түрүүлж, Тэс сумын харьяат, аймгийн заан О.Түмэн үзүүрлэсэн бол их шөвөгт Тэс сумын харьяат, аймгийн арслан Х.Оргилболд болон Өндөрхангай сумын харьяат, аймгийн арслан Д.Тогтохжаргал нар шалгарчээ.

Увс нуур бөхийн дэвжээнээс сүүлийн дөрвөн улсын их баяр наадмын түрүү үзүүрт үлдсэн бөхчүүд тодроод байна. Тухайлбал, 2017 онд улсын гарьд Ө.Бат-Орших үзүүрлэсэн, 2018 онд улсын аварга Н.Батсуурь түрүүлсэн, 2019 онд улсын аварга Н.Батсуурь үзүүрлэсэн, 2020 онд улсын аварга Н.Батсуурь үзүүрлэж, улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж