Ж.Эрдэнэбат: Нээлттэй мэтгэлцэхийг хүсч байна | News.MN

Ж.Эрдэнэбат: Нээлттэй мэтгэлцэхийг хүсч байна

Ж.Эрдэнэбат: Нээлттэй мэтгэлцэхийг хүсч байна

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад Сүхбаатар дүүргийн шүүхээс зургаан жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан билээ. Тэрбээр уг шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Өнгөрөгч есдүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр түүний гомдлыг авч хэлэлцээд, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээсэн. Уг давж заалдах шатны шүүх хуралд тэрбээр онлайнаар оролцсон бөгөөд  дараах үгийг шүүгч нарт хандаж хэлсэн байна.


Ж.Эрдэнэбат: Шүүхэд давж заалдсан хүсэлтээ би хууль журмын дагуу албан ёсны хэллэгээр бичсэн. Одоо би энэ тайлбараа аль болох энгийн байдлаар хийе.

Миний бие өөрт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/646-р шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Намайг Монгол улсын Засгийн газрын 2017 оны 256-р тогтоолыг гаргасан хуралдааныг даргалсан, тус тогтоолыг баталгаажуулж гарын үсэг зурсан үйлдлийг “гэмт хэрэг” хэмээн гэм буруутай гэж ял шийтгэл оногдуулсан байдаг. МУ-ын ЗГ-ын 2009 оны 3-р тогтоолоор баталсан МУ-ын ЗГ-ын хуралдааны журам гэж бий. Хуралдаанаар асуудал хэлэлцэх дэг, журмыг үйл ажиллагаандаа чанд баримталдаг. Энэ бол үе үеийн ЗГ-ын нэгэнт тогтож хэвшсэн зүйл. ЗГ-ын тогтоол нь энэ журмын дагуу боловсруулагдахаасаа эхлээд ЗГ-ын хуралдаанаар ортлоо маш олон шат дамжлагаар хянагддаг учраас ямар нэг хууль журам зөрчиж гарах ямар ч боломжгүй. Хуралдаан даргалагч буюу Монгол Улсын Ерөнхий сайд хуралдаанаас хамтын зарчмын үндсэн дээр гарсан тогтоолыг тухайн асуудал оруулсан салбарын сайдтай нь хамт зөвхөн албажуулж л гарын үсэг зурдаг. Гэтэл прокурор болон анхан шатны шүүхийн зүгээс МУ-ын ЗГ-ын уг тогтоолыг миний бие дангаараа дур мэдэн гаргасан мэтээр үзэж намайг гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэр гаргасан. Тогтоол гэхээр л адилхан байх гэж бодоод байгаа юм болов уу гэж бодоод би анхан шатны шүүх хуралд прокуроруудад хандаж “Та нарын гаргадаг, хүнийг яллагдагчаар татдаг тогтоол, ЗГ-ын тогтоол хоёр чинь тэнгэр газар шиг ялгаатай шүү” гэж хүртэл хэлж байлаа.

Анхан шатны шүүх ч танхимын зохион байгуулалтаар хамтын зарчмаар шийдвэрлэсэн асуудлыг түүний нэг оролцогчид холбогдуулан гэмт хэрэг, гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн нь хуулийн дагуу асуудлыг шийдэж байна уу, үгүй юу гэдэг асуултад хангалттай хариулж болох байх. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга байсан Ш.Солонго даргыг дуудаж гэрчийн мэдүүлэг авахдаа “2017 оны 256-р тогтоол нь жирийн л нэг ЗГ-ийн хуралдаанаар ороод гардаг тогтоолуудын нэг байна” гэж хэлснийг нотлох баримтад оруулж шинжлүүлээгүй мөртлөө “ЗГ-ын хуралдаан дээр шууд асуудал орох тохиолдол байдаг уу” гэж асуугаад “Сайд нар санал гаргаад Ерөнхий сайд зөвшөөрвөл оруулж болдог” гэсэн хэсгийг нотлох баримт гэж үзээд “шинжлүүлнэ” гэж хуралд танилцуулж байгаа юм. ЗГ-ын үйл ажиллагааг шалгах гээд байгаа юм уу? ЗГ-ын 256-р тогтоолыг шалгах гээд байна уу? Ер ойлгомжгүй юм. Намайг буруутай гэж нотлох гэж оролдсон бүх баримтууд чинь нэг иймэрхүү л юмнууд байгаа. Наад 15 хавтаст хэрэг гэсэн юман дотор чинь намайг буруутгах нэг ч нотлох баримт байхгүй байгаа гэдэгт болдог бол би баталгаа гаргамаар байна.

Намайг Ерөнхий сайд байхдаа “Элбэг орд” ХХК-аар дамжуулан дүүдээ газар авч өгч, дүүдээ болон өөртөө давуу байдал бий болгож албан тушаалаа ашигласан гэж буруутгадаг. Миний хувьд ЗГ-ын 256-р тогтоол гарч байхад “Элбэг орд” ХХК гэж ямар компани байдаг, захирал удирдлагууд нь ямар хүмүүс байдаг, нөхөн олговроор ямар талбай авч байгаа талаар огт ойлголтгүй, ямар ч мэдээлэлгүй байсан. Сүүлд сошиал дээр янз бүрийн мэдээлэл гарч эхлэхээр нь гайхаж л байлаа. Дүү маань нутгийнхаа нэг ахаас сонсоод тэр “Элбэг орд” компанийн хүмүүстэй уулзаад, ярилцаж тохироод л худалдан авсан талбай байсан. Иймэрхүү бизнесийн байгууллага хоорондын хэлцэл Монгол улсад хэдэн зуугаараа л болдог байх. Тэр тусгай зөвшөөрлийн хувьд:

  1. “Элбэг орд” ХХК нь улсад хураалгасан талбайнхаа оронд дүйцүүлэхээр авсан. Ямар нэг хууль зөрчөөгүй, хууль бус хэлцэл ар, өврийн хаалга хэрэглээгүй, хууль бус хуйвалдаан хийгээгүй, хууль ном дүрмийнхээ л дагуу авсан талбай байсан.
  2. Тэр хэсэг газрын тусгай зөвшөөрлийг өмнө нь “SGS” гэдэг компани эзэмшиж байгаад “ашигт малтмалын илэрцгүй байна” гээд улсад буцаан өгсөн талбай гэж байгаа. “Элбэг орд” компани ч тодорхой хэмжээнд хайгуул хийж үзээд болохгүй болохоор нь зарсан юм шиг байгаа юм. Манай дүү, найз хоёр ч гэсэн хайгуул хийж үзээд ашигт малтмалын илэрц байхгүй учраас улсад буцаагаад өгчихсөн, ийм л газар. 2018 оны 300-р тогтоолыг гаргаж стратегийн орд газрын хилийн заагийг тэлж тогтоохын өмнө тэнд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан ААН-үүдтэй УУХҮЯ-ны ажлын хэсгийн хүмүүс уулзахад энэ тусгай зөвшөөрлийг улсад буцаан өгөх гэж байгаа тухайгаа компанийн удирдлага хэлэхэд “тогтоол гартал түр хүлээж байгаарай” гэсэн байдаг. Түүнээс хойш удалгүй буцааж өгөх хүсэлтээ гаргаад улсад буцаан өгсөн. “Хэрх Илч” ХХК-иас “Бэстланд майнинг” ХХК руу тусгай зөвшөөрөл шилжүүлсэн асуудал нь манай дүү тэр талбайд хайгуул хийх туршлага ч байхгүй хөрөнгө ч мөнгө ч байхгүй байсан учраас л шилжүүлсэн асуудал. Хэдийгээр найз нөхөд ч гэсэн өөрөө эрсдэлээ хариуцаад 200-300 сая төгрөг гаргаад хайгуул хийх чинь тийм амар зүйл биш шүү дээ. Ер нь тэгээд хоосон газраа 5 сая төгрөгөөр зарсныг, хөрөнгө мөнгөгүйдээ хайгуул хийлгүүлэхээр 1 сая төгрөгөөр шилжүүлснийг ямар нэг юм заавал байж таарна гэж бодоод байх шиг байгаа юм.

Миний бие анхан шатны шүүх хурал дээр “ЗГ-ын 256-р тогтоол гарахын өмнө би болоод дүүгээ ч юм уу өөр хэн нэгэн хүнээр “Элбэг орд” компанийн удирдлагуудтай болоод тэр компанитай хамааралтай хэн нэг хүнтэй нь уулзаж энэ тусгай зөвшөөрлийг дүүдээ авч өгөх талаар хэлэлцэж ярилцаж тохирсон зүйл байгаа эсхийг тогтоосон уу, тогтоосон бол надад танилцуулж хэлж өгч болох уу” гэж олон удаа асуусан, тэгж гэрчилсэн гэрч ч юмуу  хэн нэгэн хүн байвал шүүх хуралдаанд оруулж өгөөч гэж ч олон удаа хүсэлт гаргасан. Даанч тийм зүйл огт байхгүй болохоор прокурорууд нэг ч үг дуугарч чадахгүй байсан. Аливаа гэмт хэрэг гэдэг бол хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогддог болохоос биш, хэн нэг заавал ял өгнө гэж зүтгэж байгаа хүний дотоод бодол, “магадгүй” гэсэн магадлалын онолоор шийдэгдэх ёстой зүйл биш биз дээ.

Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж, маш өргөн хүрээний мэдээлэл, судалгаан дунд байгаа хүн урьд нь нэг аж ахуйн нэгж эзэмшиж байгаад ашигт малтмалын илэрцгүй байна гээд улсад буцаан өгсөн талбайг ЗГ-ын тогтоол гарган байж өөртөө авна гэдэг чинь яаж ч бодсон боломжгүй зүйл шиг санагдахгүй л байгаа юм байх даа. Хүнс худалдан авахдаа ч хүн хугацааг нь хардаг биз дээ.

Тусгай зөвшөөрөл миний ХОМ-т байдаг компанид шилжиж ирсэн асуудал нь цэвэр тохиолдлын шинж чанартай байсан гэдэг нь наад 15 хавтаст хэрэг гээд байгаа гүтгэлэг доторх бүх гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Харин энэ прокуроруудын хаанаас ямар юм гаргаж ирээд нотолно гээд байгааг та нар минь сайн асууж тодруулаарай. Шүүхийн шийтгэх тогтоолд ч яг энэ баримт гэж намайг нэр заан гэм буруутай гэж нотолсон нэг ч зүйл байхгүй, зүгээр л нэлэнхүйд нь дурдаад явсан байгаа.

АТГ намайг сошиал дээр гарсан мэдээллээс үндэслэн шалгаж байгаа гэж анх танилцуулсан. Энэ нь тусгай зөвшөөрлийг улсад буцаан олгох асуудал яригдсаны дараагаас сошиал дээр гарч эхэлсэн. Миний хувьд ч энэ тусгай зөвшөөрөл нь ЗГ-ын 256-р тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн олговор хэлбэрээр олгогдсон юм байна гэдгийг тэгэхэд л мэдэж авсан. Тэр хэвлэл мэдээллийн байгууллага намайг ч мэдээгүй байхад их л дэлгэрэнгүй гаргаж тавьсныг бодоход анхнаасаа зорилготой захиалгатай л юм шиг байгаа юм.

Мөн “Элбэг орд” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл нь стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамаарч байхад олгосон хэмээн УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн тогтоолыг дурдаж, буруутгах гэж оролддог. 2007 оны УИХ-ын тогтоолд “зөвхөн ЗГ-ын тогтвортой байдлын гэрээтэй талбайн хэмжээгээр тогтооно” гээд цагаан дээр хараар бичсэн зүйлийг харахгүй байгаа юмуу, мэдэхгүй, ойлгогдохгүй байгаа. 2017 оны ЗГ-ын 256-р тогтоол гарснаас хойш жилийн дараа 2018 оны ЗГ-ын 300-р тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий орд газрын хилийн заагийг тэлэх шийдвэр гаргаснаар хамааралтай болсон байхад яг хэзээ стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарах болсон талаарх баримтыг шалгалгүй 2019 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 7/6063 гэсэн тоот Ашигт малтмалын газраас авсан албан бичгээ нотлох баримт болгон буруутгах гэж оролдож байгаа. Ашигт малтмалын газар дээр орд газрын бүртгэл байдаг гэдэг нь энэ албан бичгээс харагдаж байгаа байх. Ийм л тохиолдолд хэзээ ч Засгийн газрын тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий газрыг ААН-д олгох ямарч боломжгүй гэдгийг ойлгох чадваргүй байгааг үнэхээр гайхаж байна. Үүнийг сайн судалж үзээч гэж хичнээн хэлээд ч нэмэр болоогүй. Энэ тохиолдолд зайлшгүй тодруулах хэрэгтэй байх гэж бодож байна.

Дараагийн нэг зүйл нь “давуу байдал өөртөө болон дүүдээ бий болгосон” гээд байгаа. Хуульд давуу байдал гэдгийг “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгохыг хэлнэ” гэж тайлбарласан байдаг юм байна лээ. Албан тушаалаа хэрхэн яаж ашигласныг нь тогтоогоогүй, давуу байдал нь хаана, хэнд бий болгоод ямар ашигтай байдал үүссэнийг олж тогтоосон нэг ч баримт байхгүй мөртлөө дотроо ургуулан бодоод яриад байгаа. Мөн 256-р тогтоолд орсон “Азарган гол чонот” компанитай холбоотой асуудлаар зохион байгууллалттай гэмт хэрэг хийсэн гэдэг.

Намайг 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр АТГ-т очиход “яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан танилц” гээд прокурорын тогтоолыг танилцуулсан. Миний огт таньж мэдэхгүй хүмүүстэй намайг хамтарч зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн хэмээн нэмсэн байсан. “Юун хүмүүс хаанаас гаргаад ирэв. Энэ хүмүүс өөрсдөө тэгж байгаа бол би наад хүмүүстэй чинь нүүрэлдэх хэрэгтэй. Асуудлыг нь тодруулах шаардлагатай байна” гэхэд байцаагч нь “Мэдэхгүй ээ, би шийдээгүй. Прокурор л ингэж шийдсэн” гэж хэлсэн. Миний хувьд яллагдагчаар татсан тогтоол дээр тайлбар хийн гарын үсгээ зураад байж байтал АТГ-ын өрөөнд прокурор орж ирэн “Яллах дүгнэлттэй танилц” гэсэн. Би өмгөөлөгчөөсөө юу болж байгааг асуухад “Ингэж болохгүй, хууль зөрчиж байна” гэсэн учраас би яллах дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан.

Татгалзсан гол шалтгаан нь огт танихгүй, урьд нь хэзээ ч уулзаж учирч байгаагүй хүмүүстэй хамтарч хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн талаар тайлбар хийх хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломж хугацаа олгоогүй асуудал юм. Энэ нь надтай цуг байсан өмгөөлөгч, АТГ-ын байцаагч, прокурор, түүний үйлдсэн тэмдэглэл АТГ-ын байцаалтын өрөөний камерийн бичлэгээр тус тус нотлогдоно.

256-р тогтоолоор ААН-үүдэд тусгай зөвшөөрөл олгосон асуудлыг нь л яриад байхаас тогтоолын 2 дахь заалтаар ААН-ийн тусгай зөвшөөрлийг нь хураан авч цуцалсан талаар огт ярихгүй судалж ч үзэхгүй байгаа.

Засгийн газар ААН-ийнхээ хуулийн дагуу эзэмшиж байгаа өмч хөрөнгийг нь хураан авсан юм бол оронд нь аж ахуйн нэгжүүдээ хохиролгүй болгох нь ЗГ-ын үүрэг биз дээ.

УИХ-ын 2011 оны 18-р тогтоолоор “Азарган гол чонот” компанийн 40 гаруй мянган га талбайг хамарсан 4 ширхэг тусгай зөвшөөрөл улсын тусгай хамгаалтад авсан газартай давхцсан гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь цуцлагдаагүй түдгэлзсэн байдаг. Үүгээр бол нөхөн олговор юм уу, нөхөн төлбөр өгч байж тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж, УИХ-ын тогтоол бүрэн хэрэгжих нөхцөл нь бүрдэнэ гэсэн үг. ЗГ-ын 256-р тогтоолоор урьд нь 4 тусгай зөвшөөрлөөр 40 гаруй мянган га талбайг эзэмшиж байсан компанид 8 ширхэг тусгай зөвшөөрлөөр яг төдий тооны га талбайг дүйцүүлж олгосон юм байна лээ. Хайгуул хийгээд 300 гаруй кг алтны нөөцтэй гэж тогтоосон байсан талбайг нь улс хурааж аваад оронд нь юу байгаа нь мэдэгдэхгүй адил хэмжээтэй газрыг олгосон. 40 гаруй мянган га талбай  их байна гэж бодож байгаа бол өмнө нь тийм хэмжээний талбай олгосон байсан хүмүүсийг нь шалгаж үзэх хэрэгтэй байх.

Тухайн үед УУХҮЯ-нд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байхад нь “Азарган гол чонот” компанийн тавьсан асуудлыг “Шийдэх ёстой, шийдэхгүй тохиолдолд тухайн аж ахуйн нэгж шүүхэд хандвал Засгийн газар шүүх дээр ялагдана. Нэг бол газрыг нь буцаан өгнө. Эсвэл нөхөн төлбөр гэж мөнгө төлөх болно шүү” гэсэн зөвлөмж бичиж өгсөн хуулийн хэлтсийн дарга нь анхан шатны шүүх дээр гэм буруугүй гэж шийдвэрлэгдсэн байдаг. Тэгэхдээ тэр хуулийн хэлтсийн дарга хуулийн дагуу л зөвлөмжөө өгсөн. Энд байгаа бүх хүмүүс хуулийн дагуу л ажлаа хийсэн. Анхан шатны шүүхээс “Уг зөвлөмж нь хуулийн дагуу байна” гэж цагаатгасан мөртлөө зөвлөмжийн дагуу ЗГ-ын тогтоол боловсруулсан ажлын хэсгийн дарга, хууль зөвлөмжийн дагуу гомдлоо барагдуулж авсан компанийг удирдлага, зөвлөмжийн дагуу боловсруулагдаад холбогдох яам хэлтэс газруудаар хянагдаад ЗГ-ын хуралдаанд ороод, танхимын зарчмаар ЗГ-ын тогтоол болон гарсныг нь баталгаажуулж, гарын үсэг зурсан надад “Буруутай” гэж ял өгснийг ерөөсөө ойлгох аргагүй байгаа. Яаж ч бодсон эрүүл ухаанаар сэтгэж бодох аргагүй тийм л шийдвэр гарсан.

Зөвхөн энэ ЗГ-ын 256-р тогтоол ч биш намайг Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийн ЗГ-ын бүх шийдвэрийн аль нэг дээр нь би хэн нэг хүнд нөлөөлж, хэлж ярьж, үгсэн хуйвалдаж, албан тушаалын шахалт дарамт үзүүлж байсан, тийм нэг ч гэсэн зүйл олж тогтоовол би хариуцлага хүлээхэд бэлэн байна гэдгээ хэлсэн.

ЗГ-ын 256-р тогтоол гарсан талаар өөрсдийнхөө бодож байгаа зүйлийг тулгаж таамгаар магадгүй гэсэн юм яриад байгаа учраас би хамаагүй өөр бусад тогтоолуудаас ч болсон яриад байгаа, бодоод байгаа зүйлээ олоод нотлоод ирвэл би хариуцлага хүлээе гэсэн юм.

Би анхан шатны шүүх хурал дээр хэвлэл мэдээллийн өмнө нээлттэй шүүх хурлаа хийе гэдэг санал гаргахад хүлээж аваагүй мөртлөө шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шийдвэрээ шүүхийн нэрээр гаргаж “15 хавтаст хэргээр гэм буруутай нь нотлогдсон” гэж намайг буруутгах ямар ч нотлох баримт байхгүй материалаа дурдаж, иргэд олон нийтийн тархи толгойг угаах зорилготой ээлжит худал мэдээллээ гаргасанд харамсаж байна.

Өмнө нь бас мөрдөн байцаалтын явцад нууц байдаг, яллагдагчаар татсан тогтоолоо прокурор сошиалд гаргаж байлаа. Өмнө нь ийм юм огт болж байгаагүй юм гэсэн. Энэ удаад ч ганц надтай холбоотой ийм асуудал үүсэж байна. Намайг хэрэг хийсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй болохоороо ихээхэн сандарч байна уу гэж бодогдож байгаа.

Би өнөөдрийг хүртэл төрд ажиллаж байна. Төр ёсоо хүндлээд тэр болгон хэл ам хэрүүл шуугиан гаргалгүй, учир нь олдох ёстой л гэж бодож өнөөдрийг хүртэл явлаа. Төрд ажиллах хугацаанд алдаа оноо байсан л байх. Гэхдээ хувь хүнд, хуулийн этгээдэд, төрд хохирол учруулах алдаа гаргаж байсангүй. Гэмт хэрэг гэж үзэгдэхээр алдааг бол бүр ч гаргаж байсангүй.

Энэ бүгдийг бодохоор “Өнөөдөр би улс төрийн хоригдол болоод хэлмэгдээд сууж байна даа” гэж бодогдох боллоо.

Хэрэв эрхэм шүүгч нар та бүхэн намайг цагаатгаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргавал та бүхний гаргасан шийдвэр зөв байсан юм байна гэдгийг би нотолж, 15 хавтаст хэргийн материалаар нотлогдсон гэж үзээд байгаа шүүгч, прокурор нартай хэвлэл мэдээллийн өмнө нээлттэйгээр мэтгэлцэж, гэм буруугүй гэдгээ нотолж чадна гэдгээ харин нүүр бардам хэлэх байна. “Нээлттэй мэтгэлцэх боломжийг олгож өгөөч” гэсэн хүсэлтийг би гаргаж байна.

Нэр хугарахаар яс хугар гэж үг бий. Миний хувьд УИХ-д МАН-аас Сэлэнгэ аймагтаа нэр дэвшиж, Сэлэнгэ түмнийхээ итгэлийг хүлээн хамгийн олон санал авч, УИХ-д сонгогдоод байгаа. Надад итгэл үзүүлсэн хамгийн олон санал өгсөн тэр хүмүүсийн итгэл сэтгэлийг би хөсөрдүүлэх ёсгүй. Мэдээж надад санал өгсөн хүн бүр бусадтай санал зөрөлдсөн, маргалдсан мэтгэлцсэн, миний талаар бусдад сурталчилсан гээд олон янзын учир шалтгаантай хүмүүс бий. Тэр хүмүүсийн сэтгэл санаа, өөрийн сонголтонд итгэл дүүрэн байх тэр боломжийг нь би улс төрч хүний хувьд бүрдүүлэх ёстой.

Эцэст нь хэлэхэд, намайг шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр оролцуулж, өмгөөлүүлэх эрхээр минь хангаагүй. Шударга шүүхээр шүүлгэхийн тулд шүүгчээс болон нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасныг минь хүлээж аваагүй. Мөрдөн байцаалтын явцад болоод шүүх хуралдааны үеэр олон хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн зэрэг хуулийн зөрчлүүдийг миний өмгөөлөгч нар та бүхэнд хэлэх байх аа.

Их олон хуулийн заалтуудыг ноцтой зөрчин, намайг буруутгах ямар ч нотлох баримт байхгүй байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоолын миний биед холбогдох хэсгийг хүчингүй болгож намайг цагаатгаж өгөхийг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
21
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

108 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-29 103.57.93.180

Шунал ихэдвэл энэ . Ухаарч амьдрах хорвоод юу хийнэ түүнийгээ хүртэнэ.

Avatar

Сэлэнгэ 2020-09-29 202.179.21.215

Мэтгэлцээчээ хэн нь буруутайг ард түмэн Сэлэнгэчүүд мэдэж авмаар бна. Айгаад байгаа юм уу. Бид мэтгэлцээнийг хүсч байна

Avatar

зочин 2020-09-29 66.181.161.18

Оо мэдэхгүй дээ. Хэн нь үнэн хэн нь худал юм бүү мэд толгой эргэж гүйцэв.Нэг л их мафи байх шиг. Улсаас эрх мэдлээр дэхгүй бол улс хөгжиж байгаа болох юм шүү.

Avatar

Сүрэн 2020-09-29 66.181.161.123

Мөнгөөр зодох нь ээ

Avatar

Сэлэнгэ 2020-09-29 202.126.88.73

Үнэн худалаа ил тод олны өмнө ярилцая гэхээр мөнгө гэж ойлгодог тэнэг н**ш вэ?

Avatar

Amar 2020-09-29 182.160.35.60

Маш товчоор дахиж ийм булай явдлыг давтахгүйн тулд дөнгөж төрсөн өлгийтэй хүүхдийг хүртэл 25 сая төгрөгийн өрөнд оруулж өөрсдөө хагартлаа баяжсан бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Салбарын сайд, дарга нар шорондоо очих ёстой. Ойлгов уу.

Avatar

зочин 2020-09-29 122.201.24.110

Гохинээ гохинэ. Улс төрийн хэргээр яллуулна уу, үнэн яллуулна уу, худлаа яллуулна уу. Яах гэж улс төр гэж бохир тоглоомд орж, бусдын гар хөл болсон юм. Мэтгэлцээд ялбал ялгүй болдог улсаа байгуулж байхгүй юу гэж усан нүдлээд байгаа юм. ЕС хүн яах гэж гарын үсэг зурдаг болж байна? Зурахгүй байх, хэлэлцүүлэхгүй байх эрх нь байсан л юм байна ш дээ. Хамтын шийдвэр нэрээр ялаас зугатаахгүй шүү.
Дүү нь хээр хөсрийн цаас хэвтэж байхаар нь авчихсан чинь лиценз байсн ухааны юм ярих юм.

Avatar

Зочин 2020-09-29 192.82.73.253

Hunii hohino duuddag hen.be .chi ooroo l hohino doo

Avatar

irgen 2020-09-29 150.129.143.159

prok shuux udaxgui oorsdiinx ni tsag irne

Avatar

zochin 2020-09-29 150.129.143.159

Xuuliia oilgoxoo bolison shuugchid bii boljee

Avatar

Zochin 2020-09-29 64.119.20.141

Kviee ene odoo yasan ih zvhej zagnaad baigaan boloo er ni sain saihan bvhniig sain hvnii, saihan yumiig muugai buruu bolgoh gej sanadag hvmvvs ih bolooyudaa danadaa l haraasan buruutgasan l ug koment bicheed bhiin iim tusgai hvmvvs baidag yumuu haashaa yum bee

Avatar

Зочин 2020-09-29 202.9.46.229

Манай шүүх прокурорууд одоохондоо эзэндээ эрдээд улайм цайм л юм хийгээд байна уу даа. Түүх эргэдэг гэдгийг мартаад байгаа бололтой. Өнөөдрийн өндөрлөг чинь нэг л өдөр алга урвууахын төдийд нураад унахад хэн ч биш болоод өөрсдөө махны машиндаа хэрчүүлэх вий.

Avatar

Зочин 2020-09-29 202.9.40.38

Хеерхийг Энхбаярдчихсан юм бишуу.

Avatar

ЗОЧИН 2020-09-29 202.126.88.234

СЭЛЭНГИЙН АЛТЫГ САМАРДАЖ ДУУССАН ХАР н**ш ДУУГҮЙ ЯЛАА ЭДЛЭД СУУЖ БАЙ . ЯЛ ЧИНЬ БАГДСАН ШҮҮ ШААХАЙ .

Avatar

Зочин 2020-09-29 202.55.188.36

Haad bichsen hvn chin vneheer teneg ergvv nobsh b.a hoorhii uhamsariin doroitold orsnoo medehgvi yaj yabaa yu. dee

Avatar

Сэлэнгэ 2020-09-29 202.126.89.217

Юу ч мэдэхгүй байж хүнийг битгий гүтгэ мал минь

Avatar

Зочин 2020-09-29 139.5.216.42

Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг чинь энэ дээ

Avatar

Зочин 2020-09-29 202.55.188.93

ulsiig 1 tugruguur hohiroogoogui geed bna sh de

Avatar

зочин 2020-09-29 150.129.140.170

манай шүүхийнхэн нотлох баримтанд тулгуурлаж хуулийн дагуу шийдвэр гаргах ёстой . Арай дэндүү л улс төрийн хамааралтай гүтгэлгийн шинж чанартай зүйлээр яллаад байх ших санагддаг.

Avatar

Төв аймгийн алдарт уяач Ми Ие 2020-09-29 202.179.24.218

ГАНЦ СОНГОГДООД Л ИЛ МЭТГЭЛЗЭЭД ЕРӨНХИЙ САЙД БОЛЧИХСОН ЮМ ШИГ

Avatar

Зочин 2020-09-29 202.126.88.71

Мэддэг болхоороо мэдлэгтэй болхоороо мэтгэлцэх гэж бна шүү өөр яах ёстой юм бэ

Avatar

Zochin 2020-09-29 67.81.184.102

Buh horongiig ni huraaj yduust taraa

Avatar

Зочин 2020-09-29 202.126.88.71

Хөөрхийдөө өрөвдөлтэй амьтан ямар их хөрбнгөтэй гэж бодоов хом ард тшмэнл ил бгаа жинхэнэ төрийн хүн мэдвүү

Avatar

Сэлэнгэ 2020-09-29 202.126.90.84

Юутай гэж бодоод хөрөнгө энэ тэрийг нь хураа гээд байгаа юм бол хураалгах юмтай бол аль хэдийн өлгөж аваад л ийм ч хөрөнгөтөй тийм ч юмтай гээд цахимаар бурж өгөх л байсан байлгүй дээ тэнэг минт

Avatar

Зочин 2020-09-29 103.9.90.98

….“Азарган гол чонот” компанийн тавьсан асуудлыг “Шийдэх ёстой" …яагаад шийдэх гээд чичрээд байсийн, шийдэхгүй тохиолдолд тухайн аж ахуйн нэгж шүүхэд хандвал яана …хандаг л дээ Энэ үгнээс нь л .“Азарган гол чонот” -ыг ямар их нөлөөтэй байсан нь харагдана. Эрдэнэбат Монголд байгаа аж ахуйн нэгж бүрийг ингэтлээ чухалчилж авч үздэг гэж үү үгүй шдээ

Avatar

Зочин 2020-09-29 202.126.88.71

Өөрямар аан г асуудлыг авч хэлэлцээгүй юм харинч энэ аан дийг уулсад маш их татавар төлдөг гэж эдийн засагч хүний нүдээр харж хэцүү бсан аан дийг хөдөлгөөнд оруулж эхэлсэн гэдийн мэдэх хүн илүү олон бий мөн ингэж байж эдийн засгаа авч үлдсэнийг хүн бүр мэднээ

Avatar

Зочин 2020-09-29 103.9.90.98

Эрдэнэт үйлдвэр дээр хар Отгоо ирсэн бол Элбэгдорж ирсэнд л тооцдог бичигдээгүй хуул үйлчилж байлаа гэж

Avatar

Иргэн 2020-09-29 202.126.90.84

Тэр хар мар отгоог чинь хэн мэддэгийн чи сайн мэддэг юм бол тэр хууль сахиулдаг хүмүүст нь очиж хэлээч

Avatar

Зочин 2020-09-29 103.9.90.98

за боль доо Эрдэнэбат “Азарган гол чонот” хэний хэн байдгыг мэдэхгүй л байгаад байсан байх нь захын хүн мэднэ ш дээ хар Отгоо Эрдэнэт үйлдвэрийн дарга цэрэг бүгдийг удирддаг байсан. Даваасамбуу Даваацэрэн 2 зүгээр л хүүхэлдэйнүүд байсан. бялуу зайрмагны хүүхдүүд л байлаа шдээ ккк

Avatar

иргэн 2020-09-29 103.26.193.168

Хуульчид ингэж шийддэг юм бол энэ орон чинь яанадаа. Хүрэлсүх сайд л нэг үнэн зөв учры нь гаргах байхдаа хэцүү яа.

Avatar

Зочин 2020-09-29 149.74.112.49

Hvrelsvh, Battulga 2 l yag iim shvvh zasaglalyg hvseed bgaa wm sh dee. Battulgyn harmaany shvvh

Avatar

Зочин 2020-09-29 59.153.115.113

Засгийн газрын тогтоолыг шүүгч хянаад л.Нэг өдөр Шүүхийн шийдвэрийг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэж байвал дампуурлаа шүү.ҮХ.ийн 3 чулууны 2 нь биз дээ.

Avatar

Зочин 2020-09-29 66.181.161.102

Шууд ингэж хэлэхгүй л байгаа боохоос хэрэг дээрээ 3 засаглал биш, 2 хөлдүү толгойтой нэг сагсуу ЗАСАГЛАЛ бий болчихоод байна шүү дээ!!!!

Avatar

Зочин 2020-09-29 193.36.225.124

Hamaaraltai l baishd. Tegeed ch selengeer duuren ninja nar chamd ajilladag biz de

Avatar

Иргэн 2020-09-29 202.126.88.71

Тэнэг минь сэлэнгэ чинь унасан назар нь угаасан ус ньза

Avatar

тт 2020-09-29 202.9.40.87

баттулга хүрэлсүх хоер үйлийн үрээ эдлэх болно

Avatar

Зочин 2020-09-29 103.229.123.19

Мөн ч хатуухан эдэлнэ дээ

Avatar

МЭЛС 2020-09-29 202.131.245.6

хэхэ хэрэгтэй нь уншуулж танилцаад гарын үсэг зуруулаад үнэн зөв мэдүүлэг өгсөн үгүйтэй нь танилцуулаад тэгээд хэрэг шийдмээр юм , тэр процесын үед энэ нөхөр хаана байсан юм бол доо

Avatar

Иргэн 2020-09-29 202.126.90.128

Харин хэдхэн минутын дотор хэрэг танилцуулаад яллах дүгнэлтэнд гарын үсэг зуруулах гэж зурахгүй гэхээр хүчээр шүүхэд шилжүүлж ингэж л хүнд хэрэг тулгаад байгаа юм да

Avatar

зочин 2020-09-29 43.228.129.108

Хэлмэгдүүлсэн юм биш биз

Avatar

Зочин 2020-09-29 66.181.161.102

Энэ залуу алдаа гаргасан байж болох л юм, гэхдээ хэргийг нь улс төржүүлэн хатуурхвал буруу шүү, прокурорууд аа!!!

Avatar

Зочин 2020-09-29 202.55.188.46

АТГ намайг сошиал дээр гарсан мэдээллээс үндэслэн шалгаж байгаа гэж анх танилцуулсан???? oilgosongui soningoor yalaa ch **** dargiig ch **** gedeg unen ajguu….

Avatar

Зочин 2020-09-29 66.181.182.190

Zuvuu ogt hamaaralgyi hymyystei yal uonooj bgaa yildelee ttodorhoi bchsen bn shydeeIngej hyniig yallaj boldog gedgiig zogsoo

Avatar

Зочин 2020-09-29 139.5.216.69

Энэ хүнийг арай хэлмэгдүүлчихсэн юм биш байгаа даа. Гэхдээ цаг хугацааны шүүлтүүр гэж нэг айхтар юм бий дээ.

Avatar

Зочин 2020-09-29 66.181.167.95

нээлттэй байх хэрэгтэй шүү, хэдий үзэн яддаг дургүй хүн байсан ч хамаагүй өөрийгөө өмгөөлөх буруутгалд тайлбар өгч мэтгэлцээнд суурилж шийдвэр гаргах хэрэгтэй энэ бол ардчилалын суурь зарчим.

Нээлттэй ил тод шүүе

хэрэг нь ил тодорхой бол ялаа авна биз
гэм буруугүй бол ямар ч муу хүнд ял өгч шүүж болохгүй

Avatar

Мангар бацаан 2020-09-29 24.128.37.84

Ми Энхболдыг дагаж далбилзаад байсан. Хүн ер нь жоохон хирээ мэдэх хэрэгтэй ш дээ. Би ерөнхий сайд мөн үү чадах уу улс төрчдийн хүүхэлдэй болчих болов уу гээд. Аав нь их ул суурьтай хүн гэж сонссон. Монголын ард түмэн ч мэдэхгүй улс төрийн сайн тоглолт ч хийж үзээгэй ёстой мангар бацаан байхгүй юу. Ми ахынхаа паян сайн хэлбэл ял хөнгөрч магадгүй дээ.

Avatar

Зочин 2020-09-29 66.222.163.98

Одоо бас нөгөө Оюунхоролмаатай нийлж Арабуудын өгсөн лабортори ч билүү юуг ч билээ өөрсдөө авчихсан гэгдээд байгаа асуудал нь яригдаж ,бичигдээд л байгаа биз дээ хөөрхий,….

Avatar

Шудрага эр хүн 2020-09-29 202.126.90.128

Хэрэв тийм зүйл байгаа бол энэ хүн ялаа авахад бэлэн байх өө тиймгүй бол нээлттэй шүүх хурал хийж мэтгэлцье гэхгүйл байлгүй дэ

Avatar

Зочин 2020-09-29 66.181.161.10

Хууль шүүхийн байгуулага үнэн шудрага шүүхэд яагаад болохгүй гэж заавал ял өг гэж хэлсэн тэр эрх мэдэлтэй хүнийг бурхан өршөөг тэр алх цохисон шүүгчийг бас бурхан өршөөг хэзээ 1 цагт өөрсдөө үйлийн үрээ эдлэндээ

Avatar

Зочин 2020-09-29 103.229.123.19

Эсвэл үр хүүхэд ач зээ нар нь

Avatar

Арвиа 2020-09-29 202.9.46.157

Хармагтайн ордыг яагаад, хэдэн тэрбум доллороор хэнд, ямар улсын мөнгө хүүлэгч нарт зарсан бэ.?!
Байгалийн нөөц баялаг бүхий орд газруудыг БАЯЖИЖ хөлжих эх үүсвэрээ болгож луйвар хийж гадны компаниуд ялангуяа хятадын компани иргэдэд дамлан худалдаж л баяжиж хөлжиж байгаа Луйварчдыг бүх насаар нь хорих ёстой.

Avatar

Иргэн 2020-09-29 202.126.90.128

Юун хармагтай орд вэ чи тэнэг юм уу эсвэл хүн гүтгэгч юм уу хэрэв тийм зүйл хийсэн бол дуун дээр өлгөж аваад бөөн юм болох л байсан байлгүй юуч хийгээгүй байхад ингэж гүжирдэн ял өгч байхад

Avatar

Зочин 2020-09-29 202.9.40.93

үхсний чинь Хармагтайн орд тэс өөр зүйлээр ял өгөөд байхад тэр ордыг чинь огт зараагүй юм уншиж бгаад элдвийн юмаа бичээч мал минь

Avatar

Hun 2020-09-29 59.153.115.196

Erguu tusaa yu sogtuu baihdaa enig bichee yu tiim zuil baigaa bol ter shuugch boon bayra boon bayra boldgin bishuu

Avatar

Зочин 2020-09-29 59.153.112.231

Ene hunii tuhain ueiin zasgiin gazriin shiidwereer buruutgaj bgaa bol. Unuudriin Erunhiilugch erunhii said ireeduin said darga umnuh said darga nar bugd yal awah bolomjtoi shvv buur bodit hereg shvv ulsad unuudur hurtel hohirol ni nuurlseer bga 280 say dollariin hohiroliin hvv sard uls 2,5 say dollar tulj bgaa. Hurelsuhiin talbain hajuu dahi gazar mun huuli busaar Mie Enhboldtoi huiwaldan huwidaa awsan bodit hereg ene 2 .t mash ih bgaa buur uls hohirliig ni odoog boltol tulsuur yawaa shvv.

Avatar

Зочин 2020-09-29 59.153.112.231

Шүүхийг нэн яаралтай шалгаж хуулиа мөрддөг болгоорой чадахгүй бол сайн хууль шүүхээ мэддэг залуус олон байгаа. Та нарын гар хөлний ард шудрага хуулийн шүүхийн мэдлэгтэй залуус ажилгүй харийн оронд хар ажил хийсээр хүлээсээр байгаа шүү….. Энэ шүүхийн нөхдүүдийг нэг сайн судлаад үзээрэй дан Баттулга Хүрэлсүхийн хумасны хэрнүүд байгаа тэр чигээрэй…

Avatar

mgl 2020-09-29 202.179.11.230

Ulsiin erh ashgiig ulandaa gishgesenii gor chini garchee.

Avatar

z 2020-09-29 202.131.225.197

Buur neg iim erguu hogiin archaagui humuus ih boljee

Avatar

Зочин 2020-09-29 49.0.170.94

Ингэж хэлмэгдүүлж болохгүй штэ. Удахгүй энэ хэлмэгдүүлсэн хүмүүс ялаа авах байлгүй дээ

Avatar

Иргэд 2020-09-29 64.119.23.27

Монгол улсад шүүхийн гаргасан шийдвэрийг улсын иргэн юм бол хүлээн зөвшөөрөх ёстой хүүхдийн тоглоом биш шүү

Avatar

Сэлэнгэ аймаг ард иргэн 2020-09-29 202.126.90.128

Чамайг хүн алаагүй байхад чинь энэ хүн алсан гээд чамд ял өгвөл шүүх алсан гэж ыайгаа юм чинь би алчихсан юм байлгүй гээд шоронд суух уу битгий тэнэг юм ярь за

Avatar

ЖДҮ 2020-09-29 64.119.23.138

МАН-ы ХУЛГАЙЧДАА АВААД ШОРОНДОО

Avatar

Зочин 2020-09-29 202.126.90.80

Хуулиа л дээдлээчээ шүүнчдээ

Avatar

зочин 2020-09-29 202.126.88.191

Шүүх засаглал арай л бна

Avatar

иргэн 2020-09-29 202.70.34.70

Тусгай зөвшөөрөл миний ХОМ-т байдаг компанид шилжиж ирсэн асуудал нь цэвэр тохиолдлын шинж чанартай байсан

Avatar

Ёёё 2020-09-29 202.55.188.38

Шоронд орохоороо л энэ нөхдүүүд өвчин яриад эсвэл эмнэлэгт хэвтээд одоо бүр тв шоу хийх нь үү. Бусад хоригдлууд бас тэгэх үү. Битгий давар. Хулгай хийсэн бол олон юм хуцалгүй ялаа эдэл.

Avatar

Сэлэнгэчүүд 2020-09-29 202.126.90.128

Хулгай үнэхээр хийсэн бол энэ хүн ингэж гонгинох хүн биш гэдгийг Сэлэнгийн ард түмэн бүгд мэднэ

Avatar

z 2020-09-29 202.126.89.175

hvchgui teneg eronhiiisaid baijdeee

Avatar

Зочин 2020-09-29 202.21.100.210

Монгол улсын иргэн хүнийг хэлмэгдүүлсэн нотлогдож баталгаажсан бүрт шүүгч нарт яг тийм ялыг эдлэж үүрүүлэх хэрэгтэй. 1937 онд гэм зэмгүй 30000 хүнийг хорооход оролцсон улс төрч нарт ялыг нь түүх хувь зохиол ялласан

Avatar

Зочин 2020-09-29 66.181.161.85

элбэгдорж тэр ану сдаа очиж амьдар газарын гай

Avatar

Зочин 2020-09-29 103.26.193.244

MI OVOGTO HAM HEREGT TATAD YLAS MULTAR

Avatar

цэцэг 2020-09-29 139.5.218.151

Монголын шүүх Эрэдэнэбатын хүсэлтйн дагуу мэтгэлц тэр олон лиценз зарсан гэдэг нь үнэн үү? худал уу? шүүх дутуу ажилсан байна .бас гүтгэсэн атаа хорсолын юм ч байх шиг байна сайн шалгах юм байна даа .хүнийг гүтгэж болохгүй .

Avatar

Сэлэнгэ 2020-09-29 202.126.89.209

Илт Улс төрийн захиаллага шүү дээ!!! Үнэхээр ууж идсэн бүхнийг шалгах гэж байгаа юм бол Ёрөнхийлөгч минь Та Өөрөөсөө Эхлээд Шалгуул!!! Тэгвэл Үнэнд Нийцэнэ дээ!!!

Avatar

Зочин 2020-09-29 103.57.94.180

Монгол хүн өөрөө болохгүй бүтэхгүй зүйл хийчихээд өөрийгөө зөвтгөөд байдаг. Тэгвэл хоригдож байгаа хүмүүс бүгд бжруугүй юм байна.

Avatar

Hun 2020-09-29 59.153.115.196

Ooroo bolohgui zuil hiisen bol neelttei metgeltsi gej ymar hun dugarch chadah boloo eniig bodoj uzee yu

Avatar

ааа 2020-09-29 43.228.129.108

Үнэхээр хэлмэгдүүлсэн бна.Улс төрийн захиалгатай байжээ.Хэзээмнэг цагт буцаад баатар болох юм бна.Цан хугацаа харуулнаа

Avatar

Зочин 2020-09-29 122.201.21.120

Энэ хуулийнхан, хүнийг хүчээр буруутгаж, олон жилийн ял хилсээр оноодог бусармаг явдлыг шалгаж, үнэн зөвийг баримтаар тогтоодог шудрага, ёс зүйтэй шийдэх газар манайд байна уу. Үнэндээ манайх хүн хилсдүүлэх авьяасаараа 1937 оныхоос их ялгарах юм байна уу даа. Энэ дор коммент бичигчдээс л ажиглахад энэ хилсдүүлсэн хэрэгт манай Ардчилагчдын хиртэй урт гар орсон юм биш биз. Тэдний дунд ямар ч бусармаг үйлдэл хийж чадах өөдгүй этгээд олон бий шүү

Avatar

иргэн 2020-09-29 43.242.243.195

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч шиг л байл даа, 65 настай атлаа 25 жилийн ял аваад ард түмнээсээ өршөөл биш уулчлал гуйж байна, санамсаргүй үйлдэл хийсэн бол эхлээд уучлал гүйчих эр зориг байна уу, дараа нь шалтаг шалтгаанаа ярилдаа, улс төр гэдэг хатуу, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй л гэдэгсэн.

Avatar

Зочин 2020-09-29 182.160.1.161

Ж.Энхбаярыг УИХ -ын гишүүн байхад нь баривчилж байгаа нь л дээрээс захиалга гэж илт харагдаж байна. Тэгвэл одоо байгаа УИХ -ын гишүүдийш баривчлах шалтгаан зөндөө л байгаа. Ингэж шударга ёсыг тогтоодоггүй. Сонгууль болон ЖДҮ луйвардсан хүмүүс УИХ -д бөөнөөрөө байж л байгаа.

Avatar

БӨӨ ТЭНГЭР 2020-09-29 202.137.135.88

UBS НАМЫН БАЯН ЧОЙЖООГИЙН ЛЕЦЭНЗИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ДҮҮ НАРЫГ НЬ ОЛОН ТЭРБУМААР ШАТААСАНЫ ЧИНЬ ТӨЛӨӨС ЧИНИЙ ААВ ЖАРГАЛТУЛГЫГ АРХАНГАЙН ХАРЬАЯТ ХАЛХ ХҮН ГЭДГИЙГ МЭДСЭЭР БЖ ЗҮҮНХАРААД ТӨРСӨН ЮМ ЧИНЬ ХЯТАД ГЭХЭД ИТГЭНЭ МИ, ЭНХБОЛДЫН ЭЭЖ ЗҮҮНХАРААГИЙНХ ЮМ ЧИНЬ ХАМАААТАН БОЛГОХ, ЭЛБЭГЭЭИЙН НАЙЗ АЗАРГЫН ГОЛ ЧОНОТЫН ХАР ОТГОНБААТАРТАЙ ХОЛБООТОЙ ЮМ ЧИНЬ ХЯТАД БОЛГО ГЭСЭН ҮҮРЭГ ӨГСӨН БОЛОХООР ЧИНИЙ ЭСРЭГ УВС ГАРАЛТАЙ БҮХ ХҮН ДАЙРЧ ДАВШИЛНА ЯЛАХ ХЭЦҮҮ ДЭЭЕ

Avatar

Zochin 2020-09-29 59.153.115.196

Oo ene neg medemhii nohor aav ni arhangaih genuu arai aavtai ni arhangaid baisin biz edniihenii 4 deh ue ni zuunharaadaa amidarch ajillaj baigaa shuu

Avatar

ЗОЧИН 2020-09-29 202.21.126.30

ЭРДЭНЭБАТ ХҮҮ МИНЬ ЗҮГЭЭР Л УИХ-ЫН ГИШҮҮНЭЭ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙХГҮЙ ДЭЭ. МИЕ АХЫНХАА ХАЛААСАНД БАГТАЖ ТОМДСОН ДЭЭЛ ӨМССӨНИЙ ГАЙ ШҮҮ ДЭЭ. ЗОХИОГҮЙ ЮМ ЗААВАЛ НЭГ ИААРУУ ҮР ДАГАВАР ДАГУУЛДАГ Л ДАА.

Avatar

Zochin 2020-09-29 59.153.115.196

Heseghen hugatsaand EC baihdaa harinch sain ajilsan gej boddog shuu

Avatar

зочин 2020-09-29 122.201.23.226

Дүүгээ захирч чадаагүй бна. Ахыгаа хэрэгт оруулаад сахилгагүй муу дүү бна

Avatar

Уншигч 2020-09-29 192.82.70.141

Мэдээгүй байхад нь дүү нь л баахан бантан хутгаж дээ гэж ойлгогдохоор юм.

Avatar

Иргэн 2020-09-29 202.126.90.128

Хэн нэг нь улс төрд байдаг бол бусад ах дүү нь хүний хийж байгаа юу ч хийж болохгүй яачихсан улс орон бэ

Avatar

Зочин 2020-09-29 150.129.142.22

ОНГОНТДОГ БСДАА ВЭ . ЧИ ГЭМГҮЙ ЮМ БОЛ НААД 461 д ЧИНЬ ХОРИГДОЖ БАЙГАА БҮХ ХҮН ГЭМГҮЙ ГЭСЭН ҮГ.

Avatar

Oort chini 2020-09-29 202.126.89.106

Zandan l***r mini chi yu meddeg bolood gaslaad baigaa l***r ve

Avatar

Иргэн 2020-09-29 192.82.68.87

Улс төрийн зорилготой.хэлмэгдүүлж л байна даа.цаг хугацаа харуулна.жаахан тэвчих.

Avatar

Зочин 2020-09-29 49.0.149.20

МИЁЭГИЙН ХҮҮХЭЛДЭЙ МИНЬ ХАРИН Ч БАГА ЯЛ АВСАН ШҮҮ

Avatar

Зочин 2020-09-29 66.181.182.75

. Одоо ингэж улс торийн орсолдогчоо намнадаг утгагуй юмаа болиочээ. Хурэлсух. Баттулгаа. Хаашаа юм бээ. Цаг чинь ирэхээр энэ уйлийн ур чинь ирнэ шуу.
.

Avatar

Mongol 2020-09-29 24.18.193.21

zugeer huniig shorond hiih uu.buruu zamaar yavbal butsahdaa shoroo teene gej ug bii.

Avatar

Amar 2020-09-29 182.160.35.60

Дахиж ийм булай явдлыг давтахгүйн тулд дөнгөж төрсөн өлгийтэй хүүхдийг хүртэл 25 сая төгрөгийн өрөнд оруулж өөрсдөө хагартлаа баяжсан бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Салбарын сайд, дарга нар шорондоо очих ёстой. Ойлгов уу.

Avatar

Chamd 2020-09-29 202.126.89.106

Tegeed cham shig mulguu tor barihuu

Avatar

Зочин 2020-09-29 192.82.72.9

ui metgeltsene gej??Elbegdorj bolon m.Enhboldiin gar hol bolj yaj hurdan hugatsaand bayjij ,yaj hurdan hugatsaand toriin said bolj boloh ve gej metgeltsene gej uu?esvel yaj tuv tsarailj bgaad ard tumniig hulhidah ve gedgeer uu?oor ui buteen bosgov mongold,odoo luivriin shugamaas holdoh eer metgeltseh baitugai hun bur nom roman bichdeg uim…

Avatar

Zochin 2020-09-29 202.126.89.106

Chamtai bish gedgiig oilgoj baigaa biz dee hogshoon

Avatar

Зочин 2020-09-29 66.181.184.119

Завтай хүн болно шүүдээ. Жижиг гарын нөхдүүддээ зааж өг.

Avatar

Зочин 2020-09-29 192.82.72.135

Хог хог

Avatar

ЗОЧИН 2020-09-29 202.70.44.46

Хулгайч байж юугаа ярих гээд байгаа юм, одоо босон

Avatar

иргзн 2020-09-29 202.179.27.143

Хэрэг хийжчихээд дараа гь Хэлмэгдлээ гэдэг Гоё үгээр Өөрсөдийгөө чимдэг Моод дэлгэрч

Avatar

Зочин 2020-09-29 27.123.214.2

Хамгийн новшийн Ерөнхий сайд. Огцрох болонгуутаа баахан газар нутгаа лиценз нэрээр зараад заримаас нь өөрөө хуссан гэсэн биздээ.

Avatar

Иргэн 2020-09-29 202.126.90.128

Чи их тэнэг хүн байна чамд тас хар өнгийг энэ цагаан гээд хэлвэл аан цагаан юм байна гээд итгэх нөхөр байна хахаха

Avatar

Zochin 2020-09-29 202.126.89.106

Hussan gee bizdee genee ooriin gesen tolgoigui
nohor baina daa estoi salhi haashaa hamhuul tiishee

Avatar

Зочин 2020-09-29 66.181.161.95

Хуссан гэж биздээ ч гэх шиг Сургаар хүн буруутгаж бдаг тэнэг вэ

Avatar

Зочин 2020-09-29 139.5.219.180

ХАМГИЙН УВАЙГҮЙ ЕРӨНХИЙ САЙД АСАН.

Avatar

Zochin 2020-09-29 202.126.89.106

Ene hun EC baihdaa ihiig hiij buteehiin ehlel tavisan hun shuu

Avatar

Зочин 2020-09-29 202.55.188.93

tailbarlaad baigaa yum bishuu. uurt ni ug heleh bolomj olgooch geed l bn

Avatar

Зочин 2020-09-29 64.119.19.167

hogin n****

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж