Яндангаа хөөлье: Төр нь завтай, иргэд нь ямбатай | News.MN

Яндангаа хөөлье: Төр нь завтай, иргэд нь ямбатай

Яндангаа хөөлье: Төр нь завтай, иргэд нь ямбатай

Яндангаа хөөлье: Төр нь завтай, иргэд нь ямбатай

Налгар намрын өдрүүд буцаж, гэр хорооллынхон өглөө, оройдоо гал түлэхгүй бол хавирга жиндэж, хүүхэд хөгшид ханиад хүрэхээр хүйтэн болжээ.  Хүйтний улирал хаяанд ирэхтэй зэрэгцээд түлээ, түлшний олдоц, эрэлт, нийлүүлэлт, угаарын асуудал ч хөндөгдөх болов. Өнгөрсөн жил сайжруулах түлшнээс болж олон хүн амь нас эрүүл мэндээрээ хохирсон. Энэ жилийн хувьд урьдын гашуун түүхийг давтахгүй тулд төрөөс гэр хорооллынхны янданг хөөлж өгөхөөр болсон юм.

Есдүгээр сарын 1-нээс “Яндангаа хөөлье” аян эхлүүлснээс хойш гэр хорооллынхон галаа түлж, яндангаа хөөлж чадахаа больсон гэнэ. Уг аяны хүрээнд “Тавантолгой түлш” компанитай хамтран мэргэжлийн яндан хөөлөгч сургах болсноор иргэд 70119400 дуудлага өгөх нь эрх нэмэгджээ.

Яндан хөөлөх бол хэцүү ажил биш. Гэвч гэр хорооллын иргэд дуудлагаар яндангаа хөөлүүлэх дуртай болсон нь “яндангаа хөөлүүлье" гэсэн дуудлага өдрөөс өдөрт нэмэгдэх болсноос харж болохоор. Яндан хөөлөхөд үнэ төлбөргүй. Уг нь ажилсаг, арчаатай айл бол яндангаа өөрөө хөөлчихөд ядах юмгүй мэт.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Ар согоотод яндангаа хөөлүүлэхээр дуудлага өгчээ. Иргэн Я.Цандэлэгийнх яндангаа хөөлсөн ч үнэ төлбөргүй яндан хөөлж байна гэх сургаар дахин яндангаа хөөлүүлэхээр ийнхүү дуудлага өгсөн байна. Тэрбээр өөрөө зуухны худгаа барьж, пийшинтэй холбон, яндангаа хөөлдөг байжээ. Харин "Тавантолгой түлш" компанийн серверийн ажилтнууд зуух, худгийг нь шалгаж үзээд худаг нь хөө тортоггүй цэвэрхэн, өргөн яндантай тул зуух нь таталт сайтай, яндан хөөлөх шаардлагагүй гэж зөвлөв.

ТӨЛБӨРТЭЙ ЯНДАН ХӨӨЛДӨГ БОЛ БИ Ч ӨӨРӨӨ ЧАДНА

Иргэн Я.ЦАНДЭЛЭГ: 

-Зуухны худгаа би өөрөө барьж, пийшингээ холбосон юм. Манайх өвөлдөө ямар ч утаа гарах, бөглөрөх асуудалгүй. Жил бүр яндангаа өөрөө хөөлчихдөг. Энэ жил яндангаа ямар ч асуудалгүй хөөлчихсөн л дөө. Харин “Яндангаа хөөлье” аяны хүрээнд яндан үнэгүй хөөлж байгааг сонсоод, мэргэжлийн хүмүүсийг олдсон дээр нь зуухаа шалгуулчихъя, яндангаа дахин нэг хөөлүүлчихье гэж бодлоо. Төлбөртэй байсан бол өвгөн би өөрөө зуухаа холбож барьсан юм чинь учрыг нь олох байлгүй.

ЯНДАНГАА ХӨӨЛҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ АЙЛУУД ДУУДЛАГА ӨГЧЭЭ

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг Сурагчийн гудамжинд оршин суух иргэн Ч.Цолмонгийнх яндангаа хөөлүүлэхээр дуудлага өгчээ. Тэднийх уламжлалт зуухтай. Тэрбээр гэртээ ганцаараа амьдардаг. Яндангаа хөөлөөгүй нэг жил өнгөрсөн тул энэ жил угаартахаас болгоомжлон ийнхүү дуудлага өгсөн аж. Харин "Тавантолгой түлш" компанийн серверийн ажилтнууд зуух, худгийг нь шалгасны дараа янданг хөөлөх шаардлагагүй гэж дүгнэсэн юм. Учир нь гал түлсэн байсан төдийгүй яндангаа хөөлөх шавар, орлуулах элс, цемент байсангүй. Хамгийн гол шалгуур нь гал түлэхэд яндан хөөлөх шаардлагатай үгүйг мэдэж болохоор юм. Зуухны амыг нээж гал өрдвөл уугиж унтарсангүй, харин ч дүрэлзэж байв. Иймд зуухны таталт сайн гэж ажилтнууд дүгнээд, энэ удаа энэ удаа янданг нь хөөлсөнгүй. Гэрийн эзэн ч бас зуухнаас нь утаа гарч байгаагүй, гал түлэхэд ямар нэгэн асуудал байдаггүйг хэлж байлаа.

                      ГАНЦААРАА ЯНДАНГАА ХӨӨЛЖ ЧАДАХГҮЙ

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ч.ЦОЛМОН:  

-Энэ жил “Яндангаа хөөлье” аян хэрэгжиж, айлуудын янданг хөөлж байгааг сонсоод дуудлага өгсөн. Яндангаа хөөлөх шаардлагагүй гэдгийг сонсоод тайвширлаа. Одоохондоо гал түлэхэд утаа гарч, бөглөрсөн асуудал байхгүй ч хүйтэрвэл яндан бөглөрснийг мэдэхгүй угаартчихвал яана гэж болгоомжиллоо. Уул нь манай өвгөн маань байхад яндангаа хөөлчихдөг байсан ч одоо ганцаараа яндангаа хөөлж чадахгүй.

Дараагийн айл нь тус хороонд оршин суух хаягтай иргэн Э.Өнөрхуримынх байв. Үүдээр нь орвол долоон сараас нэг хүртэл насны гурван хүүхэд, жирэмсэн эмэгтэй угтлаа. Мөн л уламжлалт зуухтай аж. Галлагааны улирал эхэлсэн ч яндангаа хөөлж амжаагүй аж. Өнгөрсөн жилээс хойш яндангаа хөөлөөгүй тул энэ жил хүйтрэхтэй зэрэгцэн гал түлэхэд утаа гарч угаартах вий гэх айдастай хонох болжээ. Өнгөрсөн жилийн намар нөхөр нь яндангаа хөөлсөн ч энэ жил яндангаа хөөлж чадахгүй, яах учраа мэдэхгүй байсан тул ийнхүү дуудлага өгчээ. "Тавантолгой түлш" компанийн серверийн хяналтын ажилтнууд зуух болон худгийг нь шалгахад маш бага тортог гарав. Тортгийг цэвэрлэсний дараа зууханд гал түлбэл шүдэнз зурах мэт дүрэлзэж байлаа. Харин утаа гарч байгаа нь худаг бөглөрсөнд биш зуухны ширэмд байгааг сануулж, яндангийн хаалт хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.

ЯНДАНГАА ХӨӨЛЖ МЭДЭХГҮЙ

Иргэн  Э.ӨНӨРХУРИМ:

-Телевизээр “Яндангаа хөөлье” аяны тухай анх мэдээд яндангаа хөөлүүлье гэж бодсон. Яндан үнэгүй яхөөлж өгч байгаад баярлаж байна. Нөхөр маань хөдөө ажиллаж байгаа болохоор энэ жил өвлийн бэлтгэлээ хангахад хэцүүхэн байсан юм. Өмнө нь хадам аав, нөхөр яндангаа хөөлчихдөг байсан болохоор би мэдэхгүй. Яндан хөөлж үзээгүй. Манайх өнгөрсөн намар яндангаа хөөлснөөс хойш жил болж байна. Намар болж хүйтэрсэн учраас гал түлэхээр угаар гарч байгаа нь мэдэгдэхгүй атлаа угаар мэдрэгч 5-6 цагийн дараа дохио дуугарна. Тиймээс бага насны хүүхдүүдтэй болохоор угаартахаас санаа зовж байлаа. Золоор яндан бөглөрөөгүй байна. Харин пийшингийн ширмээ л солих хэрэгтэй юм байна.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын наймдугаар гудамжинд амьдрах Ж.Оюуных яндангаа хөөлсөн ч зуухнаас нь утаа гарч, гал түлэх аргагүй болжээ. Иймд "Тавантолгой түлш" компанид дуудлага өгсөн аж. Ж.Оюун гэртээ ганцаараа амьдардаг, ахмад настан. Угаартахаас болгоомжилдог ч даарч, зутрахгүйн тулд өдөр бүр яндангаа хөөлдөг, худгаа шалгадаг болсон тул сүүлдээ тортог ч гарахаа байжээ. Харин "Тавантолгой түлш" компанийн ажилтнууд зуух, худгийг нь шалгасан даруйд холболт хэт дээгүүр байсныг зассан даруйд гал дүрэлзэн асч, зуухнаас утаа ч саагихаа байв.

ЯНДАНГАА ХӨӨЛӨӨД Ч НЭМЭРГҮЙ БАЙСАН БОЛОХООР ЯНДАН ХӨӨЛӨГЧДИЙГ ДУУДЛАА

Иргэн Ж.ОЮУН: 

-Зуухныхаа учрыг олохоо болилоо. Гал түлэхэд утаа гарч, гэрийн цонх нээх шаардлага гарч байна. Утаа гарахаас болгоомжилсондоо зарим орой гал түлэхгүй, даарч хонож байна. Жавар үргээж л мод түлж байна.

Түлш хэрэглэвэл угаартах аюултай. Би яндангаа өдөр бүр хөөлдөг ч зуухнаас утаа гарч гал түлэх арга алга. Зуухны худагт хөө байхгүй мөртлөө гал түлэхээр уугиж, унтарна, утаа гарч байгааг ойлгохгүй юм. Арга ядахдаа  яндангаа хөөлүүлэхээр “Тавантолгой түлш" компани руу залгалаа.

Өчигдрийн байдлаар  яндангаа хөөлүүлэхээр 11.729 айл дуудлага өгч, 4789 нь яндангаа хөөлүүлсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 400 гаруй яндан хөөлөгч гэр хорооллын иргэдийн дуудлагаар очиж байгаа ч хаана ч хүрэлцдэггүй аж. Өдийд гэр хорооллын 200 өрхийн яндан, зуухны галлагааг шалгасан байх ёстой. Иргэд яндангаа хөөлж чадах байсан ч дуудлага өгч байгаа нь зохиомол ачаалал үүсгэж, цаг алдуулж байгааг мэргэжилтнүүд хэлж байв. Хэдийгээр тэдний ажлын цаг өглөө 09:00-18:00 цаг боловч айлаас айлд дуудлагаар очиж зуухыг нь шалгаж, янданг нь хөөлсөөр нэг л мэдэхэд үдшийн бүрийтэй золгож, 23:00 цагийн орчимд л гэрийн бараа хардаг аж. Нэг айлд янданг нь хөөлөхөд хамгийн багадаа 30 минут болдог байна. Заримдаа айлд хоёр цаг зуух, пийшинг нь засч, гал түлсээр байтал дараагийн айлаас дуудлага ирнэ. Хэдийгээр “Яндангаа хөөлье” аяны хүрээнд иргэдэд яндангаа хэрхэн хөөлөх вэ гэж арга зүйн зөвлөгөө өгөх ёстой ч дуудлагын дагуу арга буюу янданг нь хөөлөхөөс өөр сонголт байдаггүй нь цөөн хэдхэн айлаар ороход л харагдаж байсан юм.

             “ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ” БОЛОХООС ЯНДАНГАА ХӨӨЛҮҮЛЬЕ АЯН БИШ

"Тавантолгой түлш" компанийн хяналтын ажилтан Д.ГАНТУЛГА:

-Амралтын өдрүүдэд илүү ачаалалтай байдаг. Гэртээ яндангаа хөөлүүлэх гэсэн иргэд дуудлага их өгдөг. Иргэдийн тухайд яндангаа хөөлүүлэх шаардлагатай айл их цөөхөн. Дуудлага өгсөн иргэдийн дийлэнх нь яндангаа хөөлүүлэх шаардлагагүй айл байдаг нь бидэнд зохиомол ачаалал үүсгэдэг. Айлд очиход янданг нь хөөлөх шаардлагатай бол янданг нь хөөлнө. Галыг нь түлнэ. Янданг нь хөөлөхгүй бол тухайн айл яндангаа хөөлөөгүйн бурууг би хүлээнэ.

Уг нь “Яндангаа хөөлье” аян болохоос “Яндангаа хөөлүүлье” аян биш шүү дээ. Гэсэн ч дуудлагаар айлд очсон л бол янданг нь хөөлөхөөс өөр сонголтгүй болж байна. Түүхий нүүрс хэрэглэдэг байхад бүгд яндангаа хөөлсөөр ирсэн шүү дээ. Сайжруулсан сайн түлш гарснаас хойш хүмүүс гэнэт л яндангаа хөөлж чадахаа больсон, мэдэхгүй болсон.

Өдийд бүгд яндангаа хөөлчихсөн, бид зуух, галлагааг нь шалгаад дууссан байх ётой шүү дээ. Гэтэл дуудлага тасрахгүй байна. Яндангаа хөөлүүлэх шаардлагатай айл байдгийг ч үгүйсгэхгүй. Иргэд, ахмад настнууд "Яах вэ, мэргэжлийн хүмүүсээр дахин яндангаа хөөлүүлье" гэж дуудлага өгөх нь их байгаа юм.

Залуус их залхуу болсон. Үнэгүй гэж сонссон даруйдаа л дуудлага өгөх нь их байна. Өөрсдөө яндангаа хөөлж, худгаас тортгоо гаргаж чадах байсан ч чадахгүй болчихсон, хүн хүлээж байдаг. Биднийг нэг айлаасаа гарч амжаагүй байтал залгаж “Захиалгаа өгсөн, үнэ төлбөргүй биз дээ, ирж байна уу” гэж залгана. Яараад очиход залуу хүмүүс л байдаг.

Яндангаа хөөлөхөд туслалцахгүй, зурагтаа үзээд суух нь их. Саяхан гэрт амьдардаг айлд очсон юм. Гэрт агааржуулалтын хоолойг гарын доорх материалаар хуванцар саваар ч хийж болно гэж жишээ татах байдлаар хийж үзүүлтэл өнөөх айл маань цахим хуудастаа нийтлээд биднийг доромжиллоо гэж шүүмжилсэн байсан. Хэрэв агааржуулалтын хоолойтой болъё гэвэл зах дээр байгаа, захиалгаар ч хийлгэж болно. Харин гарын доорх материал ашиглаж болно гэдгийг хуванцар саваар харуулсан юм. Энэ мэтчилэн бидний хийж байгаа ажлыг шүүмжлэх нэгэн байхад талархаж хүлээж авдаг хүмүүс ч байна.

Яндан хөөлөхөд шар шавар хэрэг болдог аж. Хэрэв шавар байхгүй бол элс, цементээр орлуулж болох нь. Гэвч яндангаа хөөлүүлэхээр дуудлага өгсөн айлууд шар шавар бүү хэл элс ч үгүй суух нь нийтлэг үзэгдэл байв. Иргэдийн тухайд яндан хөөлөгч л бүгдийг нь засна гэх ойлголт байгаа нь анзаарагдсан. Галлагааны улирал эхэлсэн энэ үед гэр хорооллын айл өрхүүд өвлийн бэлтгэлээ базаахдаа зуух яндангаа аль эрт хөөлсөн байх ёстой ч хүн хүлээж гараа хумхиж суугааг холбогдох албаны хүмүүс хэлж байв. Өөрсдөө яндангаа хөөлж чадах байсан ч “үнэ төлбөргүй” гэдгийг сонссон тул бусдын гар харах болжээ. Мэдээж өөрөө яндангаа хөөлж чадахгүй өндөр настан, жирэмсэн эмэгтэй байсныг үгүйсгэх аргагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Kkk 2020-09-29 64.119.16.90

Denduu halamjaar amidraad bgaan bish uu baigaliin shalgarlaar l amidrana biz

Avatar

БТ 2020-09-29 66.181.161.109

Яндан байгаа цагт яндан хөөлөгч бэлтгэнэ 17 18 др зуунд байсан гэсэн утаа арилаагүй утаа харагдахаа болсон хөдөө гараад үнэртээд үз нул угаар гэнэн бн утаа арилаагүй

Avatar

Зочин 2020-09-29 202.55.191.130

yamar davartsan tugtsug ve, muruuruu zunugluhgui. tuuui

Avatar

Зочин 2020-09-29 64.119.17.5

Хэн ч яндан хөөлөөд өг гэж гуйгаагүй. Өөрсдөө хөөлөөд болоод л байсан. Гэтэл янданг чинь хөөлж өгнө гэж хэн хэлсэн юм. Хэн ч гэр бүл болоход минь 500,000 төгрөг өгөөдөх гэж гуйгаагүй. 500,000 төгрөг өгнө гэж хэн амласан юм. Энэ хоёр нам сонгуулиас сонгуулийн хооронд халамж нэмсээр байгаад улс орныг бүрэн утгаар нь дампууруулж дууслаа. Одоо энэ намын хэлсэн хэлээгүй нөгөөдүүл нь элдэв төрлийн халамж нэхэх нь зүй ёсны хэрэг.

Avatar

Зочин 2020-09-29 66.181.168.81

Сөрөг хүчин АН гуай МАН утааг арилгасанд боож үхэх гээд яндангаа хөөлөлгүй угаартсан хүмүүсээр улс төр хийсний хар гай юм уу даа. Бүх шатандаа хүний гар харсан ПАРАЗИТ тэжээвэр нийгэм болж хувирлаа. Уг нь энэ бэлэнчилсэн тэжээвэр сэтгэлгээнээс ардчилал гарч ирээд ангижирах юм гэсэн Соц-ын үлдэгдэл новшнууд салгах биш улам тэжээвэр болгох бодлого гадны нөлөөгөөр дотоодын гар хөлүүд хийсээр байна.

Avatar

Зочин 2020-09-29 66.181.161.35

Тэжээвэр гөлөгнүүд!

Avatar

/*-*/ 2020-09-29 49.0.212.165

Хоол идэхэд хэцүү байна, халбагадаад өгөөч нам засаг аа ! Хүндээр бие засахад гэдэс гүзээ тулаад байна, 00-ын цаас авчраад арчаад өгөөч нам засаг аа !

Avatar

/*-*/ 2020-09-29 49.0.212.165

Бэлэнчлэх сэтгэлгээ гэдэг чинь энийг хэлээд байгаа юм

Avatar

зочин 2020-09-29 64.119.24.251

тэнэг мангуу монголууд

Avatar

Үнэгүй юманд дуртай 2020-09-29 64.119.19.108

Монгол зан

Avatar

Зочин 2020-09-29 202.55.191.130

Тодорхой хэмжээний төлбөр ав. 5000 төг байсан ч болно. Үнэгүй юманд нугасгүй гарууд дуудлага өгөх нь багасна.

Avatar

irgen 2020-09-29 103.229.121.125

manai Mongol zan

Avatar

Зочин 2020-09-29 202.9.47.29

Төлбөртэй болгочих оо, тэгээд л болоо

Avatar

Зочин 2020-09-29 203.91.112.133

Хэтэрхий арчаагүй байна. Хэний өмнөөс амьдраад байгаан

Avatar

Зочин 2020-09-29 64.119.27.205

Больдоо Оркуупаа. амьдарч чадахаа болио юу?

Avatar

Иргэн 2020-09-29 202.70.34.89

За больж үз, юм болгоныг бэлэнчлэх ядуу сэтгэлгээнд ард иргэдээ суулгах хэрэггүй, Хүн өөрийхөө амьдралын асуудлыг шийддэг тийм л байдалд хариуцлагыг оноодог байх хэрэгтэй, Амьдрах орчныг бүрдүүлэх гэдэг болохоос амьдралыг нь зохицуулах нь улс орны үүрэг биш шдэ.

Avatar

Нн 2020-09-29 66.181.161.38

Арлчилал энд хамаагүй бх аа. МАН -зүгээр сууж бай, бүхнийг чинь хиийгээд өгье гээд бна

Avatar

Зочин 2020-09-29 64.119.26.215

Популист бодлогын үр дүн гарч байна улс төрчид өө?

Avatar

G 2020-09-29 202.131.229.146

Ene unheer davartsan garuud baih yumaa. Oroi togiig ni honglono hyamd tulsh ugnu , halamj ugnu, zuuhiig ni hoolj ugnu arai davruu hunii omnoos amidraad baigaa yum shig sejgiin baliar yumnuud.

Avatar

zochin 2020-09-29 122.201.21.115

ARCHAAGUY ORKUUD

Avatar

Зочин 2020-09-29 66.181.184.119

Хэзээ чадаж байсан юм бэ. Хааяа нэг ёстойл өдрийн од шиг ганц нэг удаа хөөлдөг байсан шүү дээ. Авгайчууд аргаа бараад нэг оролддог байлаа.

Avatar

Зочин 2020-09-29 203.91.115.45

Ардчилал чалчиж архи гударч суухаар өмхий гэрээ цэвэрлэ

Avatar

Зочин 2020-09-29 66.181.177.194

СОНГУУЛЬ БОЛОХ ГЭЖ БАЙНА. Б.ГСИЙГ НЬ АРЧИЖ ӨГӨӨ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж