Франческо Тотти “есөн сар нойрссон гүнж"-ийг сэрээжээ | News.MN

Франческо Тотти “есөн сар нойрссон гүнж"-ийг сэрээжээ

Франческо Тотти “есөн сар нойрссон гүнж"-ийг сэрээжээ

Франческо Тотти “есөн сар нойрссон гүнж"-ийг сэрээжээ

Италийн хөлбөмбөгийн "Рома" багийн ахлагч асан Франческо Тотти есөн сарын турш ухаангүй буюу комын байдалд байсан итали бүсгүйг “сэрээж”, дахин амьдрахад нь тусалсан байна. Энэ талаар "Repubblica" мэдээлжээ.

Тус хэвлэлд мэдээлснээр, өдгөө 20 настай Ромын "Лацио" багийн хөлбөмбөгч Илениа Матилли автомашины ослын улмаас комын байдалд орсон байна. Матиллиг өвдсөнөөс хойш гэр бүлийнхэн нь түүнд "Рома" багийн дууллыг сонсгодог болсон байна. Энэ бүхнийг мэдсэн Тотти бүсгүйд зориулан видео зурвас илгээж, "Илениа, хэзээ ч битгий бууж өгөөрэй. Бид чамтай хамт" хэмээн хэлжээ.

Матилли бага багаар комын байдлаас гарсан байна. Түүний хамгийн эхний хүсэл Тоттитой уулзах байж. Есдүгээр сарын 28-ны өдөр нэрт хөлбөмбөгч Франческо Тотти бүсгүйн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт хүрч иржээ. Тамирчин эр хэлэхдээ "Тэрбээр инээгээд, намайг тэврэн, уйлж эхэлсэн. Хэрвээ би ийм боломж байдаг гэдгийг мэдсэн бол илүү эрт үүнийг хийх байлаа" хэмээн мэдээлжээ.

Тотти карьерынхаа турш “Рома” багийнхаа бэлгэ тэмдэг байсан. "Алтан жаал", "Ромын хаан", "Том жаал", "Гладиатор" зэрэг олон хочийг дэмжигчдээсээ авсан тэрбээр 2006 онд шигшээ багаасаа зодог тайлж байсан бол дараагийн 10 жилд нь "Рома" клубтээ тогтвортой тоглосон юм.

Тотти өөрийн тамирчны замналын хугацаанд "Рома" багийн нэрийн өмнөөс 783 тоглолтод оролцож, 307 гоол оруулжээ. Тэрбээр 2017 онд карьераа өндөрлүүлсэн билээ.

Эх сурвалж: LENTA.RU
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж