Армян, Азербайжаны маргаан дайн болон хувирч болзошгүй | News.MN

Армян, Азербайжаны маргаан дайн болон хувирч болзошгүй

Армян, Азербайжаны маргаан дайн болон хувирч болзошгүй

Армян, Азербайжаны маргаан дайн болон хувирч болзошгүй

Армян, Азербайжан хоёр улс дөчөөд жилийн хугацаанд хилийн маргаантай байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Нагорно-Карабах нутгийг булаалдсан сөргөлдөөн эрс ширүүсч, хоёр тал гал нээснээр тус нутгийн энгийн иргэд ихээр хохирсон юм.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг байсан дээрх хоёр хөрш улс өдгөө Азербайжаны хилийн дотор оршиж буй хэсэг нутгийг булаалдан 1994 он хүртэл дайтаж байсан түүхтэй. ОХУ-ын санаачилснаар хоёр улс гал зогсоох хэлэлцээр хийн дайныг дуусгаж байсан боловч өнөөг хүртэл зэвсэгт мөргөлдөөн үе үе гарсаар ирсэн .

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон мөргөлдөөнийг Армян эсрэг талын пуужингийн дайралтыг эсэргүүцэн хөдөлсөн хэмээн тайлбарлаж байгаа бол Азербайжаны тал Армянийг буруутгаж байгаа гэнэ.

Тухайлбал, Армянийн Ерөнхий сайд Никол Пашиниан твиттер дээрээ “Азербайжаны пуужингийн халдлага хийх оролдлогыг эсэргүүцэн манай тал босч, эсрэг талын хоёр нисдэг тэрэг, гурван нисгэгчгүй төхөөрөмжийг унагаж, гурван танк сөнөөлөө” хэмээн жиргэжээ.

Маргаантай Нагарно-Карабах нутаг газрын зураг дээр Азебайжаны хил дотор багтсан байдаг ч үнэн хэрэгтээ Армянийн бие даасан муж улс хэмээгддэгээс гадна тус нутгийг өөрсдийгөө Бүгд найрамдах улс хэмээн өргөмжилсөн, олон улсад танигдаагүй Арцах улс удирддаг юм.

Арцахын бүгд найрамдах улсын удирдагч хэмээх Арайк Арутюнян “Манай улс зарим газраа Азербайжанд алдаж байна. Ялангуяа Талишийн чиглэлд болон өмнөд хэсгийн газруудыг Азербайжаны цэргүүд эзэлсэн” хэмээн ярьжээ.

Мөн удалгүй Пашиниан твиттер дээрээ дахин “Армянийн Засгийн газар хурцадмал байдлаас шалтгаалан дайны байдлын тухай хууль баталж, цэрэг дайчлах тушаал гаргасан байна” хэмээн жиргэсэн байна. Мөн Азербайжаны Засгийн газар ч мөргөлдөөнөөс хойш даруй хуралдаж, дайны байдлын тухай хууль хэлэлцэн, Ерөнхийлөгч Илхам Алиевийн баталснаар өчигдөр/2020.09.28/-ийн  шөнө 12.00 цагаас эхлэн хэрэгжүүлэхээр шийдсэн аж.

Өмнө нь Армянийн талаас Азербайжан маргаантай нутгийн нийслэл Степанакерт тэргүүтэй энх тайван газруудад халдахаар төлөвлөж байна хэмээн удаа дараа мэдэгдэж байсан билээ. Харин энэ сарын 27-нд болсон мөргөлдөөнд Арцахын удирдах албан тушаалтан Артак Бегларяан ээж, хүү хоёр амь үрэгдэж, хэдэн арван хүн шархадсанаас гадна барилга байгууламж, эдийн засгийн багагүй хохирол амссан талаар твиттер дээрээ мэдээлж, “Энэ бол Азербайжан энгийн иргэдийн амьдардаг газруудыг онилсны гай” хэмээн бичжээ.

Гэсэн хэдий ч Азербайжаны талаас сүүлд болсон мөргөлдөөнд Армян буруутай хэмээн мэдээлсээр байгаа юм. Бүгд найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгчийн туслах, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад бодлогын хэлтсийн дарга Хикмет Хажиев мөргөлдөөн болсон өдөр “мөргөлдөөнөөс болж цэргийн бие бүрэлдэхүүн болон энгийн иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсон мэдээллүүд ирж байна. Зэвсэгт мөргөлдөөнөөс болж иргэдийн өмч хөрөнгө, барилга байгууламжууд ихээр сүйджээ. Армянийн тал түрэмгийлэл үйлдэж, хүч хэрэглэснээс болж ийм зүйл боллоо. Бүх хохиролд Армянийн улс төр, цэргийн удирдлагууд бүрэн хариуцлага хүлээх ёстой” хэмээн жиргэсэн байна.

Мөн Азербайжаны АРА телевизээр “Армянийн цэргүүдийн их бууны суманд өртөж нэг гэр бүлийн таван хүн болон бусад хүмүүс амь үрэгдсэн, дор хаяж 19 энгийн иргэн шархадсан” гэх мэтээр мэдээлсэн аж.

Харин Армянийн төрийн мэдээллийн Азертак агентлаг “Харьд эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөх үеэр буудсан их буу, танкны суманд өртөж хил орчмын тосгодын дор хаяж 14 иргэн шархадсан байна” хэмээн мэдээлсэн гэнэ.

Азербайжаны Батлан хамгаалахын яам мөргөлдөөн гарсан өдөр “Одоогийн байдлаар Азербайжаны арми гадны түрэмгийллээс хамгаалах ажил хийж байгаа бөгөөд нөхцөл байдал манай цэргүүдийн гарт ороод байна” хэмээн мэдээлсэн юм.

Гэтэл Армянийн гадаад хэргийн яам “Бид Азербайжаны улс төр, цэргийн удирдагчдын түрэмгийллийг хүчтэй эсэргүүцэж байна. Болсон үйл явдал, гарз хохирол, түрэмгийллийнхээ төлөө Азербайжаны улс төр, цэргийн удирдлагууд хариуцлага хүлээх учиртай” хэмээн мэдэгдсэн аж.

Хоёр улсын хооронд сүүлийн саруудад мөргөлдөөн гарах нь эрс нэмэгдсэн билээ. Мөн өмнө нь 2016 онд болсон зэвсэгт мөргөлдөөнд хоёр улсын хэдэн арван цэргүүд амь үрэгдсэн гэнэ. Түүнээс хойш хоёр жилийн дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Пань Ги-мүнь хоёр улсыг хүчирхийллээ зогсоож, харилцан тохиролцохыг уриалсан билээ.

Нагорно-Карабах нутгийг олон улсад Азербайжаны газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрсөн ч армян үндэстнүүд оршин сууж, удирддаг юм.

Маргаантай байдлын талаар Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган байр сууриа илэрхийлэхдээ Азербайжаны талд орж, Армянийг “Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд асар их эрсдэл учруулж байна” хэмээн буруутгасан байна. Мөн тэрбээр твиттер дээрээ “Турк үндэстэн Азербайжан ах дүүсийнхээ талд юу ч болсон үргэлж зогссоор байх болно” хэмээн жиргэсэн байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Армянийн Ерөнхий сайд Пашинянтай утсаар ярьсан талаар Кремль мэдэгджээ. Мэдэгдэлд дурдсанаар Путин Пашиняд “Одоо хамгийн чухал зүйл бол сөргөлдөөн даамжирч, улам ширүүн цэргийн мөргөлдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулыг зогсоохын тулд бүх хүчин чармайлтаа дайчлах явдал юм” хэмээн хэлсэн гэнэ.

Тэгвэл АНУ болсон явдалд аль нэг талыг буруутгалгүй төвийг сахиж, хоёр тал аль аль нь даруй түрэмгийллээ зогсоох шаардлагатай хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хэхэ 2020-09-29 103.57.94.66

оросууд гүржээс умард осетийг булааж, азербайжанаас уулын карбахыг булаахыг завдаад эцэст нь хаа хаана том дайн дэгдээж байх шив хахаха

Avatar

ХЭХЭ 2020-09-29 103.57.94.66

энэ бүхний цаана оросууд бий.

Avatar

Зочин 2020-09-29 94.0.125.131

Unuudur France uud medegdel gargaj turkiig aytaikhan brai tegekhgui bol France Armenia ulsiin tald gesen medegdel gargasan.turk Greece tei muudaltsaad avsan ene baidalaarai Turk China 2 suirekh baikh

Avatar

Зочин 2020-09-29 202.131.245.6

ТИЙМ ШҮҮ

Avatar

Sereech humuusee 2020-09-29 98.220.231.223

Tend gazar nugiin tuluu baildaj baihad, manaihan hujaad zaraad suuj bgaa yum bish uu? Mongold 200d ord gazar hujaa nariin medeld bn

Avatar

Zochin 2020-09-29 66.181.169.122

Oros ah nar chin ene 2iig salgahdaa hiliig n zaaglaad garahdaa hiliin margaan degdeeseen geed bicheed bhad l ulgii yariad davhichih yum aa.

Avatar

G 2020-09-29 202.131.229.146

“Азербайжаны пуужингийн халдлага хийх оролдлогыг эсэргүүцэн манай тал босч, эсрэг талын хоёр нисдэг тэрэг, гурван нисгэгчгүй төхөөрөмжийг унагаж, гурван танк сөнөөлөө” aimar chaas ymr video tolgloom bishdee.

Avatar

Зочин 2020-09-29 202.131.245.243

Ардчилагч Пашинянд нөгөө ардчилсан AHУc ах нь тусалдаггүй ээ? Таг чиг үү? Хачин юм аа?

Avatar

amerikuud bol ashigtai bol heniig zaran daa.. 2020-09-29 202.131.225.197

amerik baruuniihan neft baigaliin hiitei musilman azerbaijeniig bainga dalduur demjdeg ch dee..tiimees yduu baigaliin baylagui armen ulsiig orosuud l demjdeg dee… amerikuud bol dandaa baylag ihtei ornuudiig daranguilagch baisan demjij baidag daa..

Avatar

Зочин 2020-09-29 202.21.108.196

Монголыг, Баян-Өлгийг уулын Карабах болгохгэсэн сонирхолтой троллууд үндэстний цөөнх казахуудыг доромжилж байна. БНХАУ-д үндэстний цөөнх болох Өвөрүүдийг яаж байгааг харж байгаа биз дээ. Тэдэнд туслах олон улс байна. Хэрэв манайхан нэгнээ казахаар нь ялгавал дэлхийн улсууд Монгол Улсыг цөөнхийн дарангуйлагч л гэж харах болно. Үүнээс сэрэмжилж эрдэм мэдлэгээ тэлнэ шүү, залуусаа.

Avatar

зочин 2020-09-29 66.181.161.49

Баян Өлгий аймгын ирээдүй л харагдаад байна да ! . Гэтэл бид эр цэргүүддээ хүрз жоотуу бариулаад байдаг .

Avatar

Зочин 2020-09-29 202.9.46.138

Chi b** bariad Ulgii ruu ochooch.

Avatar

Зочин 2020-09-29 202.179.24.21

МАНАЙ КАЗАКУУД ЯАХ Ч ҮГҮЙ. ТИЙМ ДАВРААД БАЙХААР Ч УЛС БИШ. БОЛОХОО БАЙЛАА ГЭХЭД ХАЖУУД ХОВД УВС ГЭЭД ХАНДЫГ НЬ ДАРААД ӨГӨХӨӨР ОЛОН ЗАЛУУС БАЙНА. ЗҮГЭЭР САЙХАН ТОМООТОЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙН НЭР БАРИАД СОЛИОРЦГООГООД БАЙХ ЮМ. БАРУУН 4 АЙМАГ ГАНЦ БАЯН-ӨЛГИЙГ БАРЬЧИХАЛГҮЙ ДЭЭ.

Avatar

zochin 2020-09-29 202.131.251.130

ene uzegdel Mongold davtagdana, Olgiin hasguudiin Mongoliig uzen yaddag, Mongoloor yarih durgui uzel n uuniig devergene.

Avatar

Зочин 2020-09-29 66.181.183.76

1914 оноос 1915 оны дунд хүртэл 9н сар үргэлжилсэн Хиагтын 3н улсын гэрээгээр, нуран унасан Манж гүрнээс салж шинэхэн тусгаар тогтхолоо зарласан Монгол улсын эрх чөлөөг, 2 хөрш маань "хятадын харъяаны оросын нөлөөний автономит улс" гэсэн хаана ч байдаггүй тоглоомын статус оноож булаасан байдаг. Нагорный карабах бол оросуудын яг ийм заль мэхээр бий болгосон бүс нутаг. Энэ 2 хөршөө ядуу дорой, үргэлж маргаантай байж оросоор л хайнаагаа хагалуулдаг байлгах, ингэснээрээ зөвхөн оросын хяналтанд

Avatar

Зочин 2020-09-29 66.181.183.76

байлгах сонирхолоор ийм тоглоомын бүс нутгыг бий болгосон. Энэ нь азарын армяны ч талд таалагдалгүй эмзэглүүлж явсаар өнөөдөр ийм болоод байгаа. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр, гэдэг шиг одоо путин энэ яснаас болж хахаж үхэж магадгүй. Украйны крым донецк луганск, дээрээс нь беларусын асуудал, сирийн мөргөлдөөн, бас хабаровск башкирын үймээн жагсаал, навальныйг хордуулсный үр дагаварт ирэх хийн хоолойн царцалт, бусад олон улсын хоригууд.. гээд л жижиг гарын фашистад дэндүү ахадсан зүйлс

Avatar

hudalch gar be.. 2020-09-29 202.131.225.197

hujaa hurliizaa mongoliig ooriin haraat gej vzeed chinii hujaa chin tusgaar togtnoliig mini esergvvtseed l orosuud arai gej oortoo zasah bolgoj ogson doo.hujaa nar esergvvtseegui bol orosuud mongoliig tusgaar uls bolgoj ogoh baisan ch dee..

Avatar

Зочин 2020-09-29 192.82.77.22

ТЭНД МОНГОЛООР ЯРИХАА БОЛЬСОН ГЭСЭН ҮНЭН ҮҮ?ӨЛГИЙГ ХУСАХ САНААТАЙ ДАГ ШҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж