Д.Бумдарь: Хүчгүйдсэн намууд МАН-ын эсрэг хүчээ нэгтгэж байна | News.MN

Д.Бумдарь: Хүчгүйдсэн намууд МАН-ын эсрэг хүчээ нэгтгэж байна

Д.Бумдарь: Хүчгүйдсэн намууд МАН-ын эсрэг хүчээ нэгтгэж байна

Д.Бумдарь: Хүчгүйдсэн намууд МАН-ын эсрэг хүчээ нэгтгэж байна

Орон нутгийн сонгууль ирэх сарын 15-ны өдөр орон даяар явагдана. Үүнтэй холбогдуулан улс төр судлаач, доктор Д.Бумдарьтай ярилцлаа.


-Орон нутгийн сонгуулийг энэ удаа олонхын мажоритар тогтолцоогоор явуулна. Сонгуульд МАН ба бусад ардчиллын төлөөх намууд нэгдэж өрсөлдөхөөр боллоо. Таны хувьд энэ удаагийн сонгуулийн онцлогийн талаар юу хэлэх вэ?

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээс харахад, сонгогчид төрийн тогтвортой байдлыг хүссэн, мөн эдийн засаг болон "Covid-19" дэгдсэн цаг үе сонгуулийн хугацаатай давхцсан гэх мэт олон хүчин зүйлийн нөлөөгөөр МАН дахин ялалт байгуулсан. Тиймээс орон нутгийн сонгуулиар МАН дахин ялалтын уухайгаа үргэлжлүүлэх үү гэдэг асуудал хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн үнэхээр иргэдийн хүссэн үр дүн байсан уу гэдгийг орон нутгийн сонгуулиар харах боломжтой.

Хөдөө орон нутагт магадгүй хүнд нь ач холбогдол өгөхгүйгээр аль намын нэр дэвшигч вэ гэдгээс шалтгаалаад тухайн намын өнгөтэй гишүүд сонгогдоход гайхах зүйл биш. Нийслэлд илүү өрсөлдөөн явагдах нь тодорхой.

Нөгөөтэйгүүр 2020 оны УИХ-ын сонгуулиар “Сонгогчдын 40 орчим хувь нь өнөөгийн парламентыг сонгоогүй атал үнэмлэхүй болчихлоо” гэдэг шүүмжлэл бодит эсэхийг, мөн сонгуулийн тогтолцоо буруу байсан эсэхийг нийслэлийн ИТХ-ын сонгуулиас харах боломжтой.

Тэр утгаараа намуудын оролцоо МАН болон бусад нам гэсэн хэлбэрт орлоо. Ерөнхийдөө Монголын улс төрийн нам нэг нам болон бусад нам гэдэг хэлбэр лүү орж байгааг улс төр судлаачид ч хэлж байна. Тиймээс өрсөлдөж байгаа намуудын хэлбэрт гайхаад байх зүйлгүй. Бусад улс төрийн намуудтай харьцуулахад МАН улс төрийн институтийнхээ хувьд маш хүчирхэг болж чадсан байна.

-Зүүний, барууны чиг баримжаатай намууд нэгдэхээр дотроо үзэл баримтлалын зөрчилдөөн гарах уу?

-Монголд улс төрийн намууд нь үзэл баримтлалаараа өрсөлддөг, эсвэл түүгээрээ гишүүд татдаг байдал харьцангуй сул. Үзэл баримтлалыг нь дагаж намд гишүүнээр элсэхээс илүүтэй прагматик буюу дараагийн дөрвөн жилд хэн засаглах бол гэдэг байдлаар намд гишүүнээр элсэх нь түгээмэл. Намын дүрэм, баримт бичигтээ баруун, зүүн эсвэл төвийн гэж чиглэл баримжаа тодорхойлсон тунхаг бол бий. Гэвч тэр нь төрийн үйл ажиллагаа болж хэрэгжихээрээ голдуу зүүний чиглэлтэй болчихдог. Өнгөрсөн 30 жил төр барьсан намуудыг харахад, Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр болон хэрэгжүүлж ирсэн бодлогууд нь ихэвчлэн зүүн төвийн буюу халамж, хамгааллын бодлого барьж ирсэн.

Энэ утгаараа нам бүр өөр өөр үзэл баримтлалтай гэж ярьдаг хэдий ч тэр нь бодит тусгал дээрээ зүүний чиглэлийнх болж хувирдаг. Тэгэхээр намууд нэгдэхэд энэ нь зөрчилдөөн болохгүй.

"НАМУУД ХҮЧГҮЙДЭЭД, ХҮЧ ХАВСАРЧ БАЙНА"

-Намууд нэгдэж, нийлж байгааг юу гэж харж байна вэ. Хүчгүйдээд хүч хавсарч байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Мэдээж, хүчгүйдээ хүч хавсарч байна гэж шууд хэлнэ. Манайд тогтсон сонгуулийн соёл бол "Мөлхөө сүлжээ" гэж гоё нэр томьёолол бий. Энэ нь нэг ёсны гишүүнчлэлээрээ санал авдаг гэсэн үг. Жижиг намууд энэ жишгээр хэсэг бүлэг гишүүд, дэмжигчидтэй учраас нэгдэхээс өөр аргагүй. Тэгэхээр аргагүйн эрхэнд бодит нөхцөл байдлаас бий болсон нэгдэл гэж хэлж болно. Түүнээс биш сайн дурын нэгдэл биш.

-МАН залуучуудаа бэлтгэж чаддаг, бэлэн залуучуудаа дэмжиж чаддаг гэдэг уриа лоозон өмнөө барьж, дандаа залуучуудыг орон нутгийн сонгуульд нэр дэвшүүллээ. НАМЗХ-ноос нийслэлд 10, аймагт найм, дүүрэг 38, сумдад 300 гаруй залуу нэр дэвшиж байна. Ер нь улс төрд орох гэж байгаа залууст өнөөдөр туршлага хэр чухал вэ?

-Залуу хүнийг туршлагагүй, эсрэгээ ахмадуудыг үе нь өнгөрсөн гээд ярих нь утгагүй. Хэн хүсч, хэн чадна, хэн улс төр хийх хүсэлтэй байна тэр хүнд нас, хүйс, жендерийн ялгаа хэрэггүй. Гагцхүү мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлэх ажил, хийх боломжтой эсэх, тухайн орон нутгийн асуудлаа мэддэг үү гэдэг нь гол шалгуур болох учиртай. 40-50 нас хүртлээ ажиллаж хөдөлмөрлөж байгаад аливаа тулгамдсан асуудлын шийдэл нь улс төр гэж үзээд улс төрд орж ирж байгаа хүмүүс ч  бий.

Гэтэл гэр бүлийн нөлөө, өөрийн сонирхлоороо залуугаасаа улс төрд явахыг ч үгүйсгэхгүй. Улс төрд орсон үеэс эхлээд улс төрийн туршлагыг нь тоолдог. 40 гарсан залуу 20 хэдэн насандаа улс төрд орсон бол түүнийг 20 гаруй жилийн улс төрийн туршлагатай гэж хэлнэ.

-Манайд 60 нас хүрээгүй байхад нь улс төрөөс "зодог тайлахыг" шаарддаг, шүүмжилдэг. Гэтэл гадаадын өндөр хөгжилтэй орнуудад 60 хүрээд дөнгөж улс төрийн карьер нь эхэлж байх жишээтэй. Ер нь улс төрд байх тохиромжтой нас гэж байна уу?

-Улс төрийн насжилт гэдгийг манайд 1990 оноор хардаг. Өөрөөр хэлбэл, 1990 онд улс төрд орж ирсэн тэр  хүмүүсээр  улс төрийн насыг тогтоож байгаа. 1990 онд улс төрд орохдоо 30 настай байсан хүмүүс өнөөдөр 60 нас хүрэхээр улс төрөөс буух цаг нь болсон гэдэг нийгмийн сэтгэлзүй хандлага бий.

Гэтэл  тогоондоо чанагдах тусмаа улс төрийн туршлага суудаг онцлогтой талбар. Биеийн хөдөлмөр гэхээс илүү оюуны хөдөлмөр шаардагддаг учраас зөвлөх туршлага улам илүү суудаг.

-Нэр дэвшигчдийг харахад, аль нэг улстөрчөөс хамааралтай, эсвэл тойрон хүрээлэгчдээс нь харахад хэт намчирхал, улстөржилт бий болчихсон юм биш үү?

-Нэг талаасаа улстөрч болохын тулд анхан шатнаас нь бэлтгэгдэх гэсэн дүр зураг. Нөгөө талдаа намын гишүүд л орон нутгийн сонгуульд оролцдог юм байна гэдгийн баталгаа болж байна. Энэ тохиолдолд нам бус иргэдийн хувьд хязгаарлагдмал болж, анхан шатны нэгж хүртэл намжсан байна гэдгийг шууд харах бодит дүр төрх. Уг нь УИХ-ын гишүүд хууль баталж, орон нутагт нэр дэвшигчид нь тухайн орон нутгийн асуудлыг ярьж, шийдэх ёстой.

Гэтэл орон нутгийн асуудал руу УИХ-ын гишүүд ордог болчихсон учраас тэр дор хэт улстөржилт явагддаг тогтолцоог өөрсдөө бий болгочихсон.

Нутгийн өөрөө удирдах ёсыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч төвийн удирдлагатай. Дээрээсээ бүгд хамааралтай. Төсөв, санхүүгээс эхлээд аймгийн Засаг даргыг томилоход ч гэсэн дээрээсээ оролцоотой байдаг учраас яалт ч үгүй намын хүчин зүйлс нөлөөлж байна.

-УИХ-ын сонгууль бол үндэсний хэмжээнд явагддаг. Сонгогдсон гишүүд үндэсний хэмжээний бодлогыг тодорхойлдог. Харин орон нутгийн сонгууль аймаг, дүүргийн асуудлыг шийдвэрлэдэг учраас тухайн дүүрэг, хорооны иргэн бүрт хамаатай. Гэтэл иргэд орон нутгийн сонгуульд бус УИХ-ын сонгуульд илүү ач холбогдол өгдөг юм шиг?

Тийм тал бий. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд ч гэсэн иргэдийн оролцоо бага байх болов уу гэж харж байна. Эсрэгээрээ намын гишүүд, дэмжигчид төрийн байгууллагын ажилчдын оролцоо өндөр байна.

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, төрийн үйлчилгээг хүндрэл саадгүй авах гэсэн иргэн хүнд олгогдсон үндсэн эрхээ эдлэхэд аль нам нь илүү асуудлыг хөндөж байна вэ гэдгийг харж, үүнд бодитой оролцоорой гэж сонгогчдод уриалмаар байна.

Суурь асуудлуудыг ямар шийдлээр, арга замаар шийдэх вэ гэдгийг хамгийн бодитоор, ойлгомжтойгоор мөрийн хөтөлбөртөө тусгаж байж сонгогчдын саналыг татна.

Тухайн хороо, дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулахын төлөө идэвхтэй явдаг тийм хүнийг л сонгох нь зөв гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-09-29 49.0.212.165

МАН-ын 90 онд л татан буулгачих ёстой байсан. Тэгээгүйгээс 30 жил дампуурч байна

Avatar

Зочин 2020-09-29 66.181.161.62

Энэ олон ямарч чадамжгүй намууд хэрэг алга , Монголд 3-4 нам л байвал болло. Намын дарга нар нь манай ялчихвал би ЕС болчихно гэсэн битүү горьдлого тээгээд л нэг наманцар байгуулаал би дарга гээд л суудаг бололтой Одоо байгаа 3, намаа нэгтгээд 3-4 нам л болговол боллоо шүү

Avatar

Нямбуу 2020-09-29 182.160.39.29

Бумдарь докр, Адьяамаа. нар минь. Улс төрд суралц. Мэдлэгээ дээшлүүл. АН, АН -хоёр чинь дайтагч тал биш. Улс орыг хөгжүүлэгч эрдмийн, оюун санаа, удирдах арга зүйн ухаан байх ёстой. Тэгтэл байлддаг 2 тал болоод нэг нь ялаад нөгөө нь ялагч болчих юм бол дарангуйлагч тогтолцоо тогтох зам руугаа шуударчихна. Иймд хүчтэй сөрөг хүчинтэй байсан үед нийгэм цэвэршиж, хууль ёс мөрдөгдөж, ардчилал хөгжинө. Ийм юмыг ойлгохгүй сэтгүүлч эрдэмтэн гэгчийн ярилцлага гарч, нийгмийн ухамсрыг булгартуулахаа боль

Avatar

Ж.Онгар 2020-09-29 202.179.21.241

Маш оновчтой, анхаарууштай санал дэвшүүлсэн бна. Улс төрийн онол бөгөөд өнөөгийн амьдрал дээр докторын дурдсан шиг бгаа юм, зарим улс төр судлаачид манай орны бодит нөхцөл байдлаас тасархай зөвхөн гадаадын онол номолдог, улс төрчид мөн ялгаагүй. Ахуй амьдаралд ойр байхыг ахмад хүний улс төр судлаачид, улс төрчдөөс хүсье

Avatar

Зочин 2020-09-29 124.158.105.2

энэ судлаач японд доктор хамгаалсан, одоо монгол улсын их сургуулийн багш юм байна лээ,2020 оны их хурлын сонгуулийн дүнг овоо дөхүүлсэн боловч манай аваргуудад хүрэх болоогүй байна лээ

Avatar

Зочин 2020-09-29 64.119.27.205

АН-ы лидерүүд гэгдэж байсан хулгайчууд бараг цөмөөрөө авилга, луйвар, төрийн мөнгө идсэн уусан хэргээр шорон, АТГ-ийн хаалга татж байгаа болохоор АН-ы нэр хүнд унах нь тодорхой. Цэвэр нэр төртэй залуус гарч ирэх хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-09-29 43.228.131.110

Балай авгай нэртэйгээр нь АН устгаад тэр коммунизмаа байгуул.

Avatar

ХУУЛЬЧ 2020-09-29 192.82.64.190

ОВОО ПЯЛДАГАР ЭРДЭМТЭН БАЙНА ДАА ,,,,,,,МОНГОЛЫН НИЙГЭМД БАЙСАН ХОЁР ТОМ НАМЫН НЭГ АРДЧИЛСАН НАМ ДОТОРХИ БҮЛЭГЛЭЛ БУТАРЧ, ЗАДАР,Ч ЯР БАТГА НЬ ИЛ БОЛЖ ҮХДЭЛ БОЛСОН ЦАГТ ӨНӨӨГИЙН МАН ТЭГЖ ХАРАГДАНА ,,,,,ХАРИН ЭНЭ ХОЁР НАМЫН ЧИГ ШУГАМЫН АЛЬ ХЭРЭГТЭЙГ ӨӨРТӨӨ АГУУЛСАН ОЮУНЛАГ ШИНЭЛЭГ ЗӨВ ЗАЛУУС 30 ЖИЛИЙН ДАРАА ӨСӨЖ БҮРЭЛДЭЖ УЛС ТӨРИЙН ХҮЧ-НАМ БОЛСОНЫГ ТЭР ХАРСАНГҮЙ ДЭЭ ,,,,,,ТЭР НАМ ХҮНИЙ ТӨЛӨӨ ИРГЭН ,УЛСЫН ТӨЛӨӨ МӨД ХӨДӨЛНӨ ,,,,,,ХОЛ ГЭЖ БОДОВЧ 2028 ОН ЗАЛУУСЫН ХУВЬД БОГИНО ХУГАЦАА ДАА,,,,,,

Avatar

zochin 2020-09-29 103.212.119.183

Yamarch undeslel barimtand tulguurlaj yarihgui zugeer iimerhuu sul yariag yariltslaga gej uguj baidag doktoroor yuu heehev dee,

Oyutand yuu yardag bol ene doktor?

Avatar

Amar 2020-09-29 182.160.35.60

АН гэгдэх Авилгачдын нам: ардчилал, ард иргэд хоёроо хэдэн хиртэй цаасаар худалдсан Элбэгновштон, Бат-Үйлтэн, Эрдэнэбантан, Дорлигдээрэмчдийг сонгодог тэнэг монгол байхгүй болсон шүү.

Avatar

иргэн 2020-09-29 202.131.227.82

за юу л бол доо. хүч тэнцүү болгохгүй бол бүх зүйл хэцүүдэх нь дээ.

Avatar

Зочин 2020-09-29 66.181.181.244

аз жаргалтай улаанбаатраар уу

Avatar

Зочин 2020-09-29 202.21.108.196

Монголчууд шинжлэх ухааныг үгүйсгэдэг гэдгийг доорх сөрөг комментуудаас харж болохоор байна. Ийм байхад хөгжлөө юу. Зүгээр л хий цуурхал, сургаар сонгуулиа өгдөгөө больчих. Бас судлаач хүний үгийг сонсож сур. Угаасаа дургүй хүргэм байх нь аргагүй. Учир нь доктор шүү дээ.

Avatar

Бааст 2020-09-29 202.126.89.132

Энэ нэг эхнэр судлаач лав биш багш бол бас биш телвиз харж суудаг тэрнээсээ боловсордог гэрийн авгай юмдаа

Avatar

zochin 2020-09-29 103.57.95.211

AH ENE ORON NUTGIIN SONGUULID YLNAA, YLNA.TED ZOV BODLOGOIR YLNA.

Avatar

zochin 2020-09-29 103.57.95.211

MANGARUUD TA NAR HOL OCHIJ HURS.TA NAR YMARCH HYNALTGUIGEER MONGO HULGAILJ, LUIVARDAJ IDEJ HANAHGUI BNA UU.ENE ORON NUTGIIN DONGUULIAR AH YLAH HEREGTEI.AH-DAA SONGUULID N AMJILT HUSIE.AH YLNAA.

Avatar

Зочин 2020-09-29 45.248.78.236

Сайхан б** халжээ. Манай эхнэр бид хоёр ч бас хааяа нэг иймэрхүү юм ярилцчихдаг л юм. Судлаач гуайд ингэхэд судалгаа, дүгнэлт нь байна уу? юун дээр үндэслэж юу яриад байгаа юм бол доо.

Avatar

Зочин 2020-09-29 103.212.116.22

4.8 их наядын алдагдалтай төсөв баталчихсан ард түмнийг ЦАГААН ЦААС гээд бодчихсон хулгайчдыг төрөөс цэвэрлэе.

Avatar

Зочин 2020-09-29 150.129.140.7

Ман сонгууль ялалт байгуулсан л гэж бна.Аль ч газар хэдэн авгай нарт мөнгө өгүүлж эд нар сонгуулийг зохион байгуулж байгаа шүү. Тэгээд ялалт энэ бохир сүлжээг үгүй болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-09-29 195.191.235.159

улс төр судлаач доктор нтр гэчихжээ л***р гэж одоо ч нээрээ хэдэн хувийн сургуулиудад сураад л хэн л бол хэн л доктор болох юм байнө л дөө.

Avatar

Зочин 2020-09-29 195.191.235.159

МАН ийн б**с долоогч л байна юуных нь улс төр судлаач байхав дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж