УБТЗ-ын зорчигч үйлчилгээний буудлыг “Нийслэлийн” гэж нэрлэхээр болов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УБТЗ-ын зорчигч үйлчилгээний буудлыг “Нийслэлийн” гэж нэрлэхээр болов

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын зорчигч үйлчилгээний буудлыг “Нийслэлийн” гэж нэрлэхээр болов

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар төмөр замын даргын хамтарсан захирамж, тушаалаар Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн үйлчилгээний буудлыг “Нийслэлийн” гэж тодорхойлж дотоод гадаадад зарлаж, газрын зураглалд тусган байршлыг тэмдэглэхээр боллоо. Монгол Улс Евро-Азийн хамтын ажиллагааны Зүүн хойд Ази дахь түшиц газар, тээврийн коридор, эдийн засгийн бүс, олон улсын аялал жуулчлалын төв болон хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний буудлыг ийнхүү нэрлэхээр болжээ.

Мөн тус захирамж, тушаалд нийслэлийн зорчигч үйлчилгээний буудлын үйл ажиллаагаа, зохион байгуулалтыг сайжруулан олон улсын галт тэрэг, хот, дүүргийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, аялах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний төвийн дарга Д.Пүрэвсүрэн нарт тус тус үүрэг болгосон байна. Түүнчлэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн стратеги төлөвлөгөөний дагуу Нийслэлийн зорчигч үйлчилгээний буудлын газар, барилга, өргөтгөл, авто зогсоол, гарцуудыг төмөр замын нисэх буудал болон тойруу, тойрог шугамын төслүүдтэй уялдуулан төлөвлөж зураг, төсөв боловсруулан гаргахыг холбогдох албаныханд даалгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-15 103.9.90.194

Хөшигийн хөндийд барьж байгаа шинэ онгоцны буудал руу төмөр зам барих хэрэгтэй байгаа юм даа.

Зочин 2016-02-15 103.9.90.194

Хөшигийн хөндийд барьж байгаа шинэ онгоцны буудал руу төмөр зам барих хэрэгтэй байгаа юм даа.

Зочин 2016-02-15 202.180.216.61

Эргүү ацнууд

Зочин 2016-02-15 119.40.103.82

Нэрэн дээр л тоглолт хиих юмдаа өөр хийх зүйл олдохгүй байгаа юм байлгүй дээ

Киноны хэсгээс 2016-02-15 202.179.27.55

XX зууны үйл явдлыг ардаа орхиж XXI зуундаа тохирч амьдарцгаая. Төв аймгийн Хөшигтийн олон улсын шинэ нисэх буудлыг мөн адил "Нийслэл" гэж нэрлэх нь зөв гэж шоонд буулаа.

Зочин 2016-02-15 203.194.114.217

"Улаанбаатар", "Сүхбаатар" гэдэг нэр улсын баатрын нэр зүүсэн Батүүлд ямар гай барцад авчраад байнаа .................

Зочин 2016-02-15 202.126.91.154

зөв дэмжиж бна

Зочин 2016-02-15 202.72.245.204

эргүүнүүдэд өөр хийх юм байхгүйлдээ