ОХУ үндэсний цөөнхийн жагсаалт гаргана

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

ОХУ үндэсний цөөнхийн жагсаалт гаргана

ОХУ үндэсний цөөнхийн жагсаалт гаргана

ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлснээр тус улсын үндэсний цөөнхийн нэгдсэн жагсаалтыг гаргахаар ажиллаж байгаа ажээ.

Жагсаалтыг 2022 он гэхэд гаргах бөгөөд жагсаалтыг гаргах, шинэчлэх ажлыг Үндэстний асуудал эрхэлсэн холбооны агентлаг хариуцах юм. Жагсаалтыг цахим хэлбэрээр гаргана.

Ийм жагсаалт гарснаар үндэстний цөөнхүүдийг хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулахад илүү амар болох юм. Одоо байгаа зохицуулалтаар Засгийн газрын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахын тулд тухайн үндэстний цөөнхүүд үндэстний цөөнх гэдгээ батлах олон тооны бичиг баримт бүрдүүлж байгаа юм.

Үндэстний цөөнх гэдгээ нотлох өргөдлийг хувь хүн дангаараа, эсвэл цөөнхийг төлөөлж буй засаг захиргааны нэгж нь гаргаж болох юм.

Өнөөдрийн байдлаар ОХУ-д 47 үндэстний цөөнхөд хамаарах 300 мянга орчим хүн амьдарч байна. Тэдний дийлэнх нь Сибирь, Алс Дорнод, Арктик хавиар амьдарч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж