Орост "Covid-19"-ийн халдвар буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

Орост "Covid-19"-ийн халдвар буурахгүй байна

Орост "Covid-19"-ийн халдвар буурахгүй байна

Сүүлийн 24 цагт ОХУ-д "Covid-19"-ийн 7867 шинэ халдвар бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 1 151 438 болж байна хэмээн "Covid-19"-тэй тэмцэх Шуурхай штаб мэдээллээ. Халдварын тархалтын өсөлт 0,7%-тай байгаа аж.

Нийт 7867 шинэ тохиолдол 83 бүс нутгаас илэрсэн бөгөөд үүний 2077 нь (26,4%) ямар нэг клиник шинж тэмдэггүй байжээ.

Хамгийн олон халдвар Москва хотод илэрсэн байна. Тус хотод коронавирусийн 2016 шинэ халдвар бүртгэгдсэн байна. Үүний араас Санкт-Петербург (227), Подмосковье (226), Ростов муж (188), Нижегород муж (167) халдварын тоогоор тэргүүлэв.

Мөн сүүлийн 24 цагийн дотор 3068 хүн эдгэн эмнэлгээс гарсан бөгөөд ингэснээр нийтдээ 943 218 хүн халдвар авч эдгэсэн байна. Харин 99 хүн нас баржээ. Нийт нас барсан хүн 20 324 болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж