Тосгоны цэвэрлэгчээс дарга болон дэвшив | News.MN

Тосгоны цэвэрлэгчээс дарга болон дэвшив

Тосгоны цэвэрлэгчээс дарга болон дэвшив

Тосгоны цэвэрлэгчээс дарга болон дэвшив

ОХУ-д саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үеэр Костром мужийн Чухломскийн дүүргийн Повалихин тосгонд цэвэрлэгч бүсгүй олонхийн санал аван ялсан нь хэвлэлийн мэдээний сэдэв болсон.

Сонгуульд ялсан Марина Удгодская тосгоны тэргүүний албыг хашихаар шийдсэнээ “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Сонгуульд ялна гэж бодож өрсөлдөөгүй учраас дүн гарсны дараа яахаа мэдэхгүй байгаа тухай өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүд мэдээлсэн юм.

“Хүмүүс миний төлөө байгаа гэдгийг би ойлгосон. Тиймээс би яаж татгалзах билээ. Сонгогчид шинэ, сэргэг зүйлийг хүссэн учраас надад санал өгсөн байх. Хүмүүсийн итгэлийг мэдэрч байна. Өмнө хашиж байсан мэргэжлээсээ ичихгүй байна” хэмээн тэр ярьсан байна.

Тосгоны даргын албыг хашихын тулд юу сурах, ямар мэдлэг эзэмших ёстой талаарх номын жагсаалтыг иргэд нь түүнд өгчээ.

Тэрбээр тосгоны даргын ажлаа аваад, хамгийн түрүүнд хүүхдүүдэд зориулсан усан сан байгуулахаар төлөвлөж буйгаа бас хэлсэн байна.

Марина Удгодская тосгоны захиргаанд цэвэрлэгчээр ажилладаг байсан юм. Сонгогчийн олонхийн санал авсан нь олон нийтийн анхаарлыг татсан бөгөөд ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооноос Удгодская хуулийн дагуу нэр дэвшиж, олонхийн санал авсан талаар тайлбар хүртэл гаргасан.

Хуулийн дагуу тэрбээр 2020 оны аравдугаар сарын 1-нээс албан тушаалдаа орох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-09-29 49.0.212.165

Популизм гэж энийг хэлдэг юм. Венесуэлийг хар л даа: Николас Мадуро гээд нэг том автобусны жолооч байсан хүн популизм хийсээр яваад одоо дарангуйлагч болцон л шaaж явна

Avatar

Зочин 2020-09-29 202.21.107.113

Юун сүртэй юм. Монголд ч малчин хүн ардын их хуралд сууж л байсан. Амьдралын ухаантай бол даргыг хийж л таарна ш дээ.

Avatar

Зочин 2020-09-29 64.119.27.217

ardchilaltai shudarga songuulitai gedgee haruulah eeljit tavilttai jujig, saitar beldsen uls turiin togloom biz dee

Avatar

Г.Батнасан 2020-09-29 183.177.99.230

Цэвэрлэгч, малчин, ачигч, галч энэ тэр гэхээр л тэнэг гэж боддог хоцрогдлоосоо хэзээ салах вэ? Тосгоны иргэдийн сонголтыг хэн ч буруутгах эрхгүй. Мэдээжийн нэг зүйл нь өмнөх удирдлагууд нь л харин жинхэнэ арчаагүй амьтад байсны нотолгоо бус уу?

Avatar

Зочин 2020-09-29 202.126.89.226

Тэнэг Иванууд мөндөө

Avatar

Зочин 2020-09-29 66.181.187.148

Шудрага ардчилсан сонгууль болсон байна.

Avatar

Зочин 2020-09-29 66.181.183.76

Удахгүй Чухломская дүүргийнхээ дарга, тэгээд дараа нь Костром мужийнхаа дарга болох болтугай. Хаана очиж ажилласан газар болгондоо путины фашистуудыг ичээж гутааж, үнэн төрхийг нь илчилж шившиг болгож явах болтугай. Путинстууд бороохойгоор хороор мөнгөөр хуйвалдаанаар ард түмнээ дарлана, гэж тооцоолсон нь бүтэлгүйтэж нуран унаж буйн жишээ бол энэ бүсгүй. Ар араасаа үй олноороо эгэл ардын шударга үрс өргөгдөн босох болтугай…. ЭЗЭН Бурхан чамайг ивээх болтугай

Avatar

Зочин 2020-09-29 202.131.225.197

muu hurliiz dandaa muu amalj soliorch baidag ergvv mal daa..

Avatar

Зочин 2020-09-29 66.181.161.30

Мэдрэл өлиалагч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж