Тосгоны цэвэрлэгчээс дарга болон дэвшив

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

Тосгоны цэвэрлэгчээс дарга болон дэвшив

Тосгоны цэвэрлэгчээс дарга болон дэвшив

ОХУ-д саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үеэр Костром мужийн Чухломскийн дүүргийн Повалихин тосгонд цэвэрлэгч бүсгүй олонхийн санал аван ялсан нь хэвлэлийн мэдээний сэдэв болсон.

Сонгуульд ялсан Марина Удгодская тосгоны тэргүүний албыг хашихаар шийдсэнээ “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Сонгуульд ялна гэж бодож өрсөлдөөгүй учраас дүн гарсны дараа яахаа мэдэхгүй байгаа тухай өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүд мэдээлсэн юм.

“Хүмүүс миний төлөө байгаа гэдгийг би ойлгосон. Тиймээс би яаж татгалзах билээ. Сонгогчид шинэ, сэргэг зүйлийг хүссэн учраас надад санал өгсөн байх. Хүмүүсийн итгэлийг мэдэрч байна. Өмнө хашиж байсан мэргэжлээсээ ичихгүй байна” хэмээн тэр ярьсан байна.

Тосгоны даргын албыг хашихын тулд юу сурах, ямар мэдлэг эзэмших ёстой талаарх номын жагсаалтыг иргэд нь түүнд өгчээ.

Тэрбээр тосгоны даргын ажлаа аваад, хамгийн түрүүнд хүүхдүүдэд зориулсан усан сан байгуулахаар төлөвлөж буйгаа бас хэлсэн байна.

Марина Удгодская тосгоны захиргаанд цэвэрлэгчээр ажилладаг байсан юм. Сонгогчийн олонхийн санал авсан нь олон нийтийн анхаарлыг татсан бөгөөд ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооноос Удгодская хуулийн дагуу нэр дэвшиж, олонхийн санал авсан талаар тайлбар хүртэл гаргасан.

Хуулийн дагуу тэрбээр 2020 оны аравдугаар сарын 1-нээс албан тушаалдаа орох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж