Улаанбаатарт 12-14 градус дулаан байна | News.MN

Улаанбаатарт 12-14 градус дулаан байна

Улаанбаатарт 12-14 градус дулаан байна

Улаанбаатарт 12-14 градус дулаан байна

Өнөөдөр нийслэлд үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Энэ сарын 30-нд нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орох тул тариа ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2020 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29-НИЙ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун  аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн аймгуудын нутгаар 1-6 градус, Алтайн өвөр говиор 6-11 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 1-6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

2020 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30-НААС АРАВДУГААР САРЫН 4-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Есдүгээр сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.

Ирэх сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын  нутгийн зарим газраар, аравдугаар сарын 3-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи энэ сарын 30-нд ихэнх нутгаар, аравдугаар сарын 1, 3-нд говь, тал, хээрийн нутгаар, 2-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон болон цасан шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан байна. Аравдугаар сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж