“Анна Каренина роман нас насанд өөр өнцгөөр харагддаг увидастай”

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

“Анна Каренина роман нас насанд өөр өнцгөөр харагддаг увидастай”

“Анна Каренина роман нас насанд өөр өнцгөөр харагддаг увидастай”

Лев Толстойн “Анна Каренина” романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон толилуулах гэж буй. Театрын уран бүтээлчид өнөөдөр /2020.09.28/  “Анна Каренина” жүжгээ сэтгүүлчдэд зориулан тоглож, үргэлжлүүлэн хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр уран бүтээлчид сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.


“Амьдрал гэдэг хүссэн бүхнээ биелүүлэх диваажин биш. Тиймээс өгөгдсөн хязгаарыг бүү дав” хэмээн Н.Наранбаатар найруулагчийн үг нэгийг бодогдуулна. Нийгэмд багагүй хүлээлт үүсгээд буй “Анна Каренина” жүжиг дөрөвхөн хоногийн дараа нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

“АННА КАРЕНИНА” РОМАН НАС НАСАНД ӨӨР ӨНЦГӨӨР ХАРАГДДАГ УВИДАСТАЙ”

Тэрбээр “Яагаад “Анна Каренина” жүжиг ийм алдартай юм бэ. Энэ роман хүний нас насанд өөр өөр өнцгөөр харагддагаараа ид шидтэй. Тиймээс тэр чигтээ амьдралын философи гэж ойлгож болно. Магадгүй энэ романы үйл явдал 19 дүгээр зууныг өгүүлж байгаа ч өнөөдрийн нийгмийн араншинтай яг давхцаж байна. Анна бол алдартай дуучин, жүжигчин, улс төрч, нийгмийн зүтгэлтэн биш. Жирийн нэгэн бүсгүй. Энэ эмэгтэйн амьдрал хэнд тийм сонин гэж. Тэр эмэгтэйн амьдралыг нийгэм даяараа буруушааж, үхэл рүү түлхдэг” нэг ёсондоо уг жүжгийг нийгмийн шаардлагаар театрын тайзнаа тавих шалтгаан болсон гэдгийг хэлж байв.

“АННАГИЙН ДОТООД ЗӨРЧЛИЙГ ХУВЬ ЗАЯА ДҮРЭЭР ХАРУУЛСАН НЬ ТОРГОН ШИЙДЭЛ”

Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын хувьд “Анна Каренина” жүжигт гурван ч Аннаг гаргаж ирсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татна.  Жүжгийн гол дүр болох Аннагийн дотоод зөрчил, дотоод хүний хувь заяа дүрээр Ардын жүжигчин Н.Сувд тоглосон. Зохиолч Н.Пүрэвдагвын хувьд Аннагийн дотоод зөрчлийг хувь заяа дүрээр харуулсан нь найруулагчийн торгон шийдэл” хэмээн үнэллээ.

Хувь заяа дүрийн тухай Н.Наранбаатар найруулагч тайлбарлахдаа “Анна бол хамгийн шударга эмэгтэй. Нөгөө талдаа энэ жүжиг үйлийн үрийн тухай өгүүлнэ. Хүн амьдралаа төлөвлөж, хэрхэн алдаа гаргахыг мэдэж чадахгүй. Тиймээс хүн амьдралынхаа хугацаанд туршлага хуримтлуулдаг. Тэгэхээр тэр туршлагатай дотоод хүнтэйгээ хэрхэн яриа үүсгэж болох вэ. Гэтэл амьдралд хайрыг томъёолж болдоггүй. Хайр бол асар өндөр сэтгэл хөдлөл. Тиймээс хэчнээн туршлагатай дотоод хүн ч гэсэн хайрыг номлож чадахгүй шүү дээ” хэмээв.

Харин Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд “Үзэгчид жүжигт гарч буй хоёр Аннагийн дүрээр дамжуулан нэгийг бодож, тунгаах биз. Тэр утгаараа үзэгчдийн сонирхлыг ихээр  татаж байх шиг санагдлаа. Миний хувьд хүмүүст энэ дүр хэрхэн хүрэх нь сонин байна” гэлээ.

“БИ ӨӨРИЙНХӨӨ ЗҮРХ СЭТГЭЛ ДОТОРХ АННАГ ТОГЛОНО”

Харин “Анна Каренина” жүжгийн гол дүрд тоглож буй жүжигчин Н.Баярмаа Үзэгчид маань дотроо өөр өөрсдийн Анна Каренинатайгаа ирэх байх. Би өөрийнхөө зүрх сэтгэл доторх Аннаг тоглоно. Магадгүй энэ жүжгийг үзээд Анна гэж ийм эмэгтэй гэж тодорхойлоход хэцүү санагдахыг үгүйсгэхгүй. Тэгж чадвал миний зорилго биелсэн гэсэн үг” гэсэн юм.

“Анна Каренина” жүжгийн маань нээлт их сайхан болно. Одоо Монголын драмын урлаг гадаад руу орон зайгаа тэлж, олон улсад таниулах хэрэгтэй” гэдгийг Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан яриандаа онцоллоо.

Дэлхийн сонгодог “Анна Каренина” жүжгийг Монголд анх удаа тайзны бүтээл болгож байгаа учраас  чамгүй өндөр өртгөөр бүтэж буй гэдгийг театрын удирдлага хэлж байв. Жишээлбэл, жүжгийн хувцсыг эх орондоо хийлгэхээс гадна гадаадад захиалан хийлгэж, тайзны гэрэлтүүлгийг шинэчилсэн гэх мэт зардал гаргажээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж