Өхөөрдөм амьтад харвал стрессийн түвшин 50 хувь буурдаг | News.MN

Өхөөрдөм амьтад харвал стрессийн түвшин 50 хувь буурдаг

Өхөөрдөм амьтад харвал стрессийн түвшин 50 хувь буурдаг

Өхөөрдөм амьтад харвал стрессийн түвшин 50 хувь буурдаг

Сүүлийн үед нийтлэгдсэн нэгэн судалгааны үр дүнгээс харахад өхөөрдөм амьтдын зураг, бичлэг үзэхэд стрессийн хэмжээ 50 хүртэл хувиар багасдаг аж. Судалгааг Австралийн өрнө хэсгийн аялал жуулчлалын салбарын харьяа Лидс их сургуулийн эрдэмтэд зохион байгуулсан байна. Судалгаанд сайн дурын 90 хүн оролцуулж, тэдэнд 30 минутын турш “хамгийн жаргалтай амьтан” хэмээн алдаршсан кокка хэмээх амьтны бичлэгийг үзүүлжээ.

Судалгаанд оролцсон сайн дурынхны дотор судалгаанаас 90 минутын дараа болох чухал шалгалтад бэлдэж байсан 15 оюутан, сүүлийн үед маш их ачаалалтай ажилласан гэх дөрвөн багш, нийгмийн ажилтнууд багтсан аж. Туршилт эхлээд удаагүй байхад оролцогчдын цусны дундаж даралт 136/88 байснаас 115/71 болж багассан бөгөөд тэр дунд нэг оролцогчийн зүрхний цохилт минутад 90 байснаасаа 68 болж буюу 24 хувиар удааширсан байна. Мөн нийт оролцогчдын айдас, түгшүүр 35 хувиар, тэр дундаа нэг оролцогчийн айдас, түгшүүр 50 хувиар буурсан аж.

Судалгааг ахалсан эрдэмтэн Андреа Утли “Шалгалтандаа удаан бэлдсэн оюутнууд их стресстэж, түгшиж байсан нь мэдээж хэрэг. Тиймдээ ч оюутнуудын цусны даралт бусад оролцогчдынхоос илүү өндөр байсан. Гэвч бусад оролцогчдын дунд бас стресс ихтэйгээс болж даралт нь онцгой өндөр хүмүүс байсан. Харин туршилт эхэлж, өхөөрдөм амьтдын бичлэг тоглуулж эхлэхэд бүх оролцогчдын цусны даралт, зүрхний цохилт мэдэгдэхүйц хэмжээгээр багассан” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-28 103.20.152.50

цүрхний "ЗӨВ БИЧИЖ СУРНА УУ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж