Их Британи: Хөл хорио халдварыг улам дордуулж байна | News.MN

Их Британи: Хөл хорио халдварыг улам дордуулж байна

Их Британи: Хөл хорио халдварыг улам дордуулж байна

Их Британи: Хөл хорио халдварыг улам дордуулж байна

Их Британид цар тахлын гуравдугаар үе эхэлж байж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгааг засгийн газрын зөвлөх Марк Вүлхаус сануулжээ. Мөн тэрбээр хөл хорио бол цар тахлын эсрэг урт хугацаанд хэрэгжүүлэхэд тун тохиромжгүй арга хэмээн анхааруулсан байна.

Вүлхаус бол яаралтай тохиолдолд шинжлэх ухаанч зөвлөгөө өгөх үүрэгтэй багийн гишүүн бөгөөд “Хэдий засгийн газар цар тахлын хоёрдугаар үеийг амжилттай давж байна хэмээн үзэж байгаа ч үргэлжлүүлээд гуравдугаар үе үргэлжилж болзошгүй байна. Мөн хөл хорионы дэглэм, иргэдийг гэрт нь хаших арга хэзээ ч цар тахлаас салахад нэмэр болохгүй байна. Харин ч түүний оронд өвчны тархалтыг улам дэвэргэх шалтгаан болж бидний зорилго биелэхээс хойш татаж байна” хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр цар тахлын эсрэг хөл хорионоос илүү бодит арга хэмжээ авч, тэмцэх хэрэгтэй хэмээн уриалсан аж.

Их Британи өдгөө хөл хорио тогтоон иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөн, үйлчилгээний газруудыг 22:00 цагт хааж, зургаагаас олон хүн цугларахыг хориглож, дүрэм зөрчсөн хүнийг торгож байгаа билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-28 109.145.222.151

Англи харин хөл хориогоо 8 сард сулруулаад дордож байна шүү дээ. Гадуур тэнэхгүй л суух хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-09-28 202.55.191.130

uhne l biz

Avatar

ОНОМ 2020-09-28 119.40.98.106

За бүгдээрээ уужуу байяаа. Ер нь бол тэд биднээс тэнэг гэж гэнэн бодож болохгүй шүү. Ихэнх том орнууд маш хүнд бодлого бодож байна. Бид бол яахав, бидний бодох бодлого маш амархан байсан. Товчдоо, тэд цар тахлыг хязгаарлах мөн эдийн засгаа хэрхэн унагахгүй авч үлдэх вэ гэсэн 2 хувьсагчтай 1 тэгштгэл бодож буй тул тун ярвигтай, эргэж буцсан байдалтай, туршилт хийсэн шиг явж байна. Гэтэл бид цар тахлыг яаж хязгаарлах вэ гэдэг ганцхан хувьсагчтай тэгштгэл бодсон тул тун амархан байлаа.

Avatar

ОНОМ 2020-09-28 119.40.98.106

Эндээс хийх дүгнэлт бол бид эдийн засгийг юман чинээ боддоггүй улс юм уу. Угаасаа эдийн засаг гэдэг юм байдаггүй улс юм уу. Ер нь бол эдийн засаг бол манай тэгштгэлд байхгүй байсан анхнаасаа. Ийм байхад хөөрч онгироод хэрэггүй. Тэд энэ бүхнийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Хятад бол том улс Ухань-ийг хаах бол юу ч биш. Цаана нь том эдийн засаг байж л байна. Тэгээд ч маш хурдан эдийн засгаа сэргээж байна. Гэтэл эсрэг талд тун хэцүү замаар явж буй нь 2 хувьсагчыг л зөв бодох, балансыг нь олох шүү

Avatar

Зочин 2020-09-28 122.201.21.120

Гадаадаас ирж буй хүмүүсийг сайтар шалгаж, хяналтыг өндөржүүлбэл, улс орондоо цар тахал дэлгэрүүлэхгүй байж болдгийг манай орон харуулаад байгаа юм биш үү. Яагаад хөл хорио тогтоох нь халварыг тараана, дордуулна гэж сурталчилаад байнаа

Avatar

Зочин 2020-09-28 112.72.6.218

Яг үнэн шүү.
Анхнаасаа хэн нь тийм зөвлөмж гаргасын бол дэлхийд.
Бүх юм харилцан хамааралтай логиктой байх ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж