Их Британи: Хөл хорио халдварыг улам дордуулж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

Их Британи: Хөл хорио халдварыг улам дордуулж байна

Их Британи: Хөл хорио халдварыг улам дордуулж байна

Их Британид цар тахлын гуравдугаар үе эхэлж байж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгааг засгийн газрын зөвлөх Марк Вүлхаус сануулжээ. Мөн тэрбээр хөл хорио бол цар тахлын эсрэг урт хугацаанд хэрэгжүүлэхэд тун тохиромжгүй арга хэмээн анхааруулсан байна.

Вүлхаус бол яаралтай тохиолдолд шинжлэх ухаанч зөвлөгөө өгөх үүрэгтэй багийн гишүүн бөгөөд “Хэдий засгийн газар цар тахлын хоёрдугаар үеийг амжилттай давж байна хэмээн үзэж байгаа ч үргэлжлүүлээд гуравдугаар үе үргэлжилж болзошгүй байна. Мөн хөл хорионы дэглэм, иргэдийг гэрт нь хаших арга хэзээ ч цар тахлаас салахад нэмэр болохгүй байна. Харин ч түүний оронд өвчны тархалтыг улам дэвэргэх шалтгаан болж бидний зорилго биелэхээс хойш татаж байна” хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр цар тахлын эсрэг хөл хорионоос илүү бодит арга хэмжээ авч, тэмцэх хэрэгтэй хэмээн уриалсан аж.

Их Британи өдгөө хөл хорио тогтоон иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөн, үйлчилгээний газруудыг 22:00 цагт хааж, зургаагаас олон хүн цугларахыг хориглож, дүрэм зөрчсөн хүнийг торгож байгаа билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж