Шри-Ланкын Засгийн газраас 260 тонн хогийг Их Британи руу буцаан илгээжээ. Хортой материалыг зохицуулах олон улсын хуулийг зөрчин хууль бусаар аралд авчирсан гэж үзэн буцаахаар шийдвэрлэсэн аж. 12 чингэлэг дүүрэн хог нь орны матрасс, хивс, хивсэнцэр, эмнэлгийн хаягдлаас бүрджээ.
Энэ нь 2017 оны есдүгээр сараас 2018 оны гуравдугаар сарын хооронд Шри-Ланка улсын боомтод ирсэн усан онгоцоор тээвэрлэгдэн ирсэн аж. Харин Шри-Ланкын гаалийнхан хогийг өнгөрсөн амралтын өдрөөр буцаан илгээжээ.
Шри-Ланкын чөлөөт худалдааны боомтод Их Британи улсаас 2017-2018 оны хооронд ирсэн нийтдээ 242 чингэлэг бүхий хур хог хариуцах эзэнгүй хадгалагдаж байгаа аж. Тус улсын мөрдөн шалгах албаныхан өнгөрсөн онд 3000 тонн орчим хортой хог хаягдлыг хууль бусаар тээвэрлэн авчирч боомтод хадгалж байсныг илрүүлжээ.
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ