Трансжендер хоригдлуудыг өөрсдийнх нь хүсэлтээр хорино | News.MN

Трансжендер хоригдлуудыг өөрсдийнх нь хүсэлтээр хорино

Трансжендер хоригдлуудыг өөрсдийнх нь хүсэлтээр хорино

Трансжендер хоригдлуудыг өөрсдийнх нь хүсэлтээр хорино

Калифорни мужийн захирагч Гавин Ньюсом хоригдлуудыг өөрсдийнх нь хүйсийн чиг баримжааны дагуу эрэгтэй, эмэгтэй хорих ангид ял эдлүүлэх хууль баталжээ. Ингэснээр трансжендер хоригдлууд биологийн хүйсээрээ бус өөрсдийн хүйсийн чиг баримжааныхаа дагуу буюу эрэгтэй болж төрсөн ч хүйсээ солиулан эмэгтэй болсон хүн хорих ял сонсвол эмэгтэйчүүдийн хорих ангид, эмэгтэй болж төрсөн ч хүйсээ солиулан эрэгтэй болсон хүн хорих ял сонсвол эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус ял эдлэх боломжтой болжээ.

Тиймээс одооноос эхлэн шоронгийн ажилтнууд шинэ хоригдлуудаас хүйсийн чиг баримжааг (трансжендер, тодорхой бус, интерсекс г.м)  нь асуун тодруулж, өөрсдийнх нь хүсэлтийг харгалзан үзсэнээр аль хорих ангид хуваарилбал тохиромжтойг шийдэх гэнэ. Мужийн захирагчийн мэдэгдэлд дурьдсанаар дээрх хууль болон ЛБГТИК+ иргэдийн асуудлуудтай холбоотой бусад хэд хэдэн хуулийн төслүүд боловсруулсан нь тэгш эрхийн төлөөх хөдөлгөөний нэг хэсэг аж.

Калифорни мужаас өмнө өнгөрсөн жил Массачусетс муж трансжендер хоригдлуудын эрхийг хамгаалах ижил хууль баталснаар эрэгтэй хорих ангид хоригдож байсан трансжендер хоригдлуудыг эмэгтэй хорих ангиуд руу нүүлгэн шилжүүлсэн билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-09-28 182.160.36.28

АНУ-ЫН ЯЛЗАРСАН НИЙГЭМ, ОДОО ХҮНИЙ ЭРХИЙН НЭРЭЭР МАНАЙД БАС ХАЛДВАРЛАЖ БАЙГАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж