“Цагдаагийн албан ёсны зөвшөөрөлтэй гэрт нь очиж ажиллана” | News.MN

“Цагдаагийн албан ёсны зөвшөөрөлтэй гэрт нь очиж ажиллана”

“Цагдаагийн албан ёсны зөвшөөрөлтэй гэрт нь очиж ажиллана”

“Цагдаагийн албан ёсны зөвшөөрөлтэй гэрт нь очиж ажиллана”

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэр бүлийн хүчирхийллийн талаар өөрийн байрандаа өнөөдөр /2020.09.28/ мэдээлэл хийлээ.


"ДҮҮРЭГ, ХОРООНЫ НИЙГМИЙН АЖИЛТНУУД ИРГЭДДЭЭ ХҮРЧ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА"

Баянзүрх дүүргийн засаг дарга Т.Баясах “Манай дүүрэг нийслэлийн хамгийн олон оршин суугчтай, хамгийн том дүүрэг. Сүүлд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр дүүргийн харьяа албад, хэлтсийн шуурхай зөвлөл хуралдаж, дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л төрийн байгууллагууд нэгдэн хүүхдийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажиллахаар шийдвэр гаргалаа. Мөн энэ үеэр дүүрэг, хорооны нийгмийн ажилтнууд иргэддээ хүрч ажиллаж чадахгүй байна гэдэг дүгнэлтэд хүрлээ. Баянзүрх дүүрэгт төрийн 31 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөл байдалд амьдардаг хүүхдүүдийн судалгааг гаргахаар боллоо. Энэ ажилд маань төрийн бус байгууллага болон хөршийн холбоог сайжруулахыг иргэддээ уриалж байна. Хамтдаа эрсдэлтэй бүлэгт амьдарч байгаа хүүхдүүдийн судалгааг дэлгэрэнгүй гаргаад, тэднийг хамгаалалтад авна. Дүүрэг нийт 28 хороотой. Хороо тус бүрд нэг нийгмийн ажилтан бий. Өөрөөр хэлбэл, 15 мянган хүнд нэг нийгмийн ажилтан оногдож байна” гэв.

Баянзүрх дүүрэгт нийт 361 мянган хүн амтай. Үүнээс 120 мянган хүүхэд байдаг. Үүнээс 0-4 насны 44 мянган хүүхэд байгаа бол 5-18 насны 76 мянган хүүхэд бүртгэлтэй байдаг гэдгийг албаныхан мэдээллээ. Дүүргийн хэмжээнд 2018 онд 12.152, 2019 онд 10.425, 2020 оны наймдугаар сарын эхний  найман сарын байдлаар нийт 7621 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл иржээ.

“ЦАГДААГИЙН АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХАМТ ГЭРТ НЬ ОЧИЖ АЖИЛЛАНА”

Энэ үеэр тус дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Харамсалтайгаар нас барсан есөн настай охиныг шинжилгээнд хамруулсан гэсэн. Шинжилгээнийх нь хариу гарсан уу?

-Шүүх эмнэлгийн шинжилгээний төвийн хариу одоогоор гараагүй байна. Манай хэлтсээс тухайн гэр бүлийн хөгжлийн бэрхшээлтэй охин сэргээн засах үйлчилгээ авч чадаж байгаа эсэхийг тодруулахаар ажиллаж байна. Эмнэлгийн байгууллагад шинжилгээнд хамруулахдаа эмчид үзүүлчхээд, аваад явчихсан. Сүүлд ГССҮТ-д 12 настай охины гэмтлийн зэргийг тодорхойлуулахад ил гарсан шарх сорви, өмнө авч байсан бэртэл байгаагүй.

-Ар гэрийнхэн нь мэдээлэл өгөхөөс татгалзаж, мэргэжилтнүүдтэй уулзахгүй байгаа гэдгийг хэлж байсан. Та бүхэн дахин уулзах хүсэлт тавьсан уу?

-Бидний зүгээс ар гэртэй нь уулзах хүсэлтийг удаа дараа тавьсан боловч зөвшөөрөхгүй байгаа. Ар гэрийнхэн нь “Бид гэртээ амьдрах ямар ч нөхцөл боломжгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагаас сэтгүүлчид шавчихсан байна. Төрийн байгууллагуудад ч гэсэн мэдээлэл өгмөөргүй байна” гэдгийг хэлж байгаа. Гэтэл цагдаагийн байгууллагаас одоо гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг гаргаж өгөхийг шаардаж байна. Өнөөдрөөс манай хэлтсээс цагдаагийн албан ёсны зөвшөөрөлтэй төлөөлөгчийн хамт гэрт нь очиж ажиллах гэж байна.

-Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд эрсдэлтэй бүлгийн хэчнээн хүүхэд байдаг вэ?

-Улсын хэмжээнд цар тахлын хөл хорио тогтоосонтой холбоотойгоор дүүргээс эрсдэлтэй өрхийг тогтоох түргэвчилсэн үнэлгээг хийж, 40 мянган өрхийг хамруулсан. Тухайн хорооны эрсдэлтэй бүлгийн тоо нэгдсэн мэдээллийг сайн хэлж мэдэхгүй байна.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батболд 2020-09-28 66.181.161.88

Үнхээр алаагүил юм бол яагаад сэтгүүлчидтээ уулзахгүй баигаа юм бэ нялх хүүхдийг хороочихоод яаасан тайван явж чадаж байна чи эх хүн мөнүү үрээ алчихаад ямар нүүрээрээ гэр яриад байгаа юм бэ чамд гэр биш булш байхад хангалттай чи хэзээч жаргахгүиээ наад алуурчинтаигаа үхэлрүүгээ явуул таарнь хүрэл сүхээ цаазийн ялийг хэргжүүлээч энэ харгис алуурчдийг хэзээч өршөөж болохгүиээ шууд хороо энэ хоёр а******н амьд явах эрхгүй.

Avatar

Зочин 2020-09-28 203.91.118.150

Гэнэт ухаан ороо юу. Өмнө нь хийж байх ёстой ажил байсан шүү дээ. Заавал хэн нэгэнд ямар нэгэн юм тохиолдохороо хөдөлдөг сонин улсууд шүү.

Avatar

Зочин 2020-09-28 202.179.25.149

Маш муу ажиллаж байнаа…хэрэг гарахаас өмнө еөр нь хүүхэд хамгааллын юу хийж байсан улс вэ…ямар ч ажил хийж байсан шинэ алга даа…тун харамсалтай бнаа

Avatar

Зочин 2020-09-28 202.55.191.130

medehgui baij yamar atsaa hiij huuhed zaluuchuudiin hugjil gej yavdag bainaa bas neg nuhriin tanil tal zai bugluu yum baina

Avatar

Зочин 2020-09-28 43.242.243.201

БЗД иргэдтэйгээ ажилладаггүй эзэнгүй айл шиг газар ш дээ угаасаа. Одоо тэр ярьж хэлж буй нь аймаар албархаг хүйтэн хөндий хөлдүү царайлчихаад. Иргэд байгаа учраас дарга нар байдаг. Урвуугаараа бол биш гэдгийг эднар хэзээ ч ойлгохгүй . Эд нар угаасаа дарга ч биш үнэндээ иргэдэд үйлчлэх л үүрэгтэй байгууллага. Айлуудаараа 1д нэгэнгүй явж алдаагаа бага ч гэсэн цайруулах бол уу гэсэн бүүр яршиг төвөг гэсэн царайтай . н**ш гэж

Avatar

Зочин 2020-09-28 202.131.245.6

кккк хүйтэн нөхөр бна

Avatar

Зочин 2020-09-28 122.201.21.85

Har tamhichin shig hartstei hog ve…

Avatar

123 2020-09-28 203.98.76.212

Хүүхдэд ээлгүй царай вэ, Ширүүн харцтай

Avatar

санаа 2020-09-28 112.72.8.90

за тэгээд л хуулийн заалт тайлбарлаад суух юм даа. энэ хүмүүс хөдлөхгүй нь дээ. засгийг нь барьчихаад одоо л эхлэх гээд б на гэсэн хүмүүсээс юу г нь хүлээх вэ дээ.

Avatar

Ганхуяг 2020-09-28 202.70.34.98

Бүтэн 4 жил юу ч хийгээгүй байж юу гээд хуцаад хүүхдийн үхлээр шоу хийгээд байгаа матарууд вэ

Манай АН гэж бүтэхгүй хэдэн залуус байна аа

Avatar

Зочин 2020-09-28 207.244.89.162

ЧАМ ШИГ ХООСОН ТОЛГОЙТОЙ МАНЫ ШЭЭСНҮҮДЭЭС БОЛЖ УЛС ОРОН СҮЙРЧ БАЙНА ДАА МУУ УХНА АА

Avatar

Зочин 2020-09-28 66.181.179.114

сонгууль дөхжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж