Тэрслүү үг: Ардын намыг битгий “доромжлоорой”! | News.MN

Тэрслүү үг: Ардын намыг битгий “доромжлоорой”!

Тэрслүү үг: Ардын намыг битгий “доромжлоорой”!

Тэрслүү үг: Ардын намыг битгий “доромжлоорой”!

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдох үедээ У.Хүрэлсүх “Монголчууд бид хууль сахиулагчдаас айж амьдрах ёсгүй. Манай Засгийн газар ард түмний Засгийн газар байх болно” гэж амлаж байв. Харин 31 дэх Ерөнхий сайдаар улирсан У.Хүрэлсүхийн чуулганы танхимаас ард түмэндээ хандаж хэлсэн анхааруулга нь “Биднийг битгий доромжлоорой. Ардын нам хүн амьтанд доромжлуулаад байдаг нам биш шүү”!

Өнгөрөгч долоо хоногийн Даваа гаригт тэрбээр цэрэг цагдаа, тагнуул, хууль, хяналтын дарга нартай уулзахдаа “Зохион байгуулалттайгаар үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах гэж оролдож буй нөхөдтэй хуулийн хүрээнд тэмцэх”-ийг даалгасан юм. Түүний өгсөн даалгаврын дагуу хоёрхон хоногийн дараа цагдаагийн байгууллагад хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгуулснаа ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү Лхагва гаригт мэдээлсэн юм. Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэг нь сошиал орчинд түгээгдэж буй үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хуурамч мэдээлэл тараах, бусдыг гүтгэн доромжлох, гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгах, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болсныг тэрбээр нүүр номдоо онцолжээ.

Гэвч, үнэндээ Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хуурамч мэдээлэл нэрээр  ҮАБЗ-ийн гишүүдийг, Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарын бодлого шийдвэрийг хэвлэл мэдээллээр болон олон нийтийн сүлжээнд шүүмжлэх эрхгүй болгож байна гэсэн үг. Товчхондоо, иргэдийнхээ мэдэх эрх ба үг хэлэх эрх чөлөөг эрх мэдэлтнүүд ийнхүү ил цагаан “дээрэмдэх”-ээр шийдсэн нь энэ.

Жилийн өмнө “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” гэх төрийн бус байгууллагатай хамтран цахим орчин хяналт тавих санамж бичиг байгуулж байсан Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан “Үзэл бодлоо илэрхийлэх гэж байгаа бол эхлээд уншиж, судлаж бодитой болгосныхоо дараа цахим орчиндоо бичих хэрэгтэй. Түүнээс биш хэн ч бодсон, санаснаа бичээд байвал нийт массдаа сөргөөр нөлөөлж цаашлаад монголчууд ямар үнэлэмжтэй, сэтгэхүйтэй вэ гэдэг нь гадна талдаа ч харагдаж байгаа” гэсэн нь бүр ч ноцтой тайлбар. Цагдаатай хамтран цахимд орчин хяналт тавихаар болсон DMNN-ийн хаягнаас хуурамч мэдээлэл тараах, бусдыг гүтгэн доромжлох, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл түгээх нь элбэг. Хэрэвзээ, ЦЕГ хуурамч мэдээлэлтэй жинхнээсээ тэмцмээр байгаа бол тэмцлээ уг нь тэднээс эхлэх ёстой байв. Гэтэл энэ нэгжийн жинхэнэ зорилго нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалахдаа биш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнийг муулуулахгүй, шүүмжлүүлэхгүй байхад л чиглэгджээ гэж харагдаж, хардагдаж буй. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм, үндсэндээ.

Гэтэл Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын дараахан цагдаад үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг хянах, шалгах эрхтэй нэгжийг байгуулсан нь анхаарал татахаас аргагүй. Магадгүй их гүрний түшмэлийг шүүмжилсэн, үндэсний цөөнхийн эх хэлний тэмцлийг дэмжсэн нь Ж.Амгалан хурандаагийн тайлбарласан шиг гадаад талдаа хэт эх захгүй, эрх чөлөөтэй харагдсан байж болох. Иймээс монголчуудын үг хэлэх, эрх чөлөөг хумихыг гадаад дарга нар үүрэгдсэн  байхыг ч үгүйсгэхгүй. Энэ бол гүтгэлэг биш хардлага. Өөрөөр хэлбэл, 700 сая юаниар монголчуудын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг худалдчихаагүй байгаа гэх айдас, болгоомжлол ч эндээс төрөх болсныг нуух юун. Ардчиллын амин сүнс бол үг хэлэх эрх чөлөө. Амыг нь барьчихад л Монголын ардчилал баяртай болно.

МАН 2016 онд засгийн эрхийг авсныхаа дараа Зөрчлийн хуулийг батлуулсан байдаг. Уг хуулиар шийтгүүлсэн хүмүүсийн 80-90 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон олон нийтийн сүлжээн дэх сөрөг үзэлтнүүд.

Уг нь  Монгол Улс Үндсэн хуулиар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсан байдаг. Гэвч, Үндэсний аюулгүй байдлаасаа том Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөнд Үндсэн хуулийн заалт энэ тэр бол түй ч хамаагүй биз.
Ерөнхий Ассамблейн 1966 оны  арванхоёрдугаар сарын 16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад "…Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй, чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, хэвлэлийн буюу уран сайхны аргаар, өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана" гэж заасан байдаг.  Гэвч, харамсалтай нь Монгол Улс дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Ардын нам засгийн эрхийг авснаас хойш 13 байраар ухарч, 73 дугаарт жагсах болсон. Цагийн сайханд манай улс Азийн ардчиллын баян бүрд гэж нэрлэгдэж явсныг сануулах юун.

Зөвхөн 2018 онд бусдыг гүтгэсэн, доромжилсон гэх үндэслэлээр цагдаад  182 хэрэн бүртгэгджээ. Дийлэнх нь сэтгүүлч, үлдсэн нь жиргээчид. Зөрчлийн тухай хуулийн "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх 6.21-дэх заалтаар хоёр сая төгрөгөөр торгуулсан сэтгүүлч цөөнгүй. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг “утсан хүүхэлдэй” гэснийхээ төлөө хоёр сая төгрөгийн торгуульд унасан сэтгүүлч бий. Архангай аймгийн Засаг даргыг 15 удаа  гадагшаа томилолтоор явсан гэж бичсэн сэтгүүлчийг 13-ыг 15 гэж гүтгэсэн болгоод мөн л хоёр сая төгрөгөөр торгосон байдаг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдын нэр төрд халдсан гээд шүүхээс Э.Бат-Үүлд 4 сая төгрөгийн торгууль оноосон зэрэг жишээ маш олон.

Өмнө  нь бусдыг “гүтгэсэн” гэх хэргээр торгууль хүлээдэг байсан бол одоо шорон явдаг болсон. 

Учир нь, Зөрчлийн хуульд байсан 6.21-дэх заалтыг өөрчилж, 2020 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуульд оруулснаар тус хуулийн 13 дүгээр зүйлд  заасны дагуу худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр эрүүгийн гэмт хэрэгтэн болгодог болсон. Даргын нэр төрд халдсан дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай.

Хараах, гүтгэх, доромжлох эрхийг Ардчилсан намынхан амьтан, хүнд авчирч өгсөн бол Ардын нам эсрэгээрээ. Амьтан хүнд доромжлуулдаг нам тэд биш билээ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

60 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-28 64.119.27.175

ЦААД САНАА НЬ ХЭН НЭГНИЙГ ӨӨРӨӨС НЬ ИЛҮҮ БАЯЖЧИХ НЬ ГЭХЭЭС БООЖ ҮХЭХ НЬ ДЭЭ ЯНЗ НЬ

Avatar

ЗЭВҮҮН 2020-09-28 207.244.89.162

ЯМАР Ч ЦАГ ҮЕД ГУТАМШИГТ УДИРДАГЧАА АРД ТҮМЭНШООЛОН ИНЭЭЖ ЭЛДЭВ ХОШИН БАЙДАЛААР ТҮГЭЭН ТЭДНИЙ ӨРӨВДӨЛТЭЙ ХУУРМАГ ДҮР ТӨРХИЙГ НЬ ГАРГАН ИЛЧИЛДЭГ ҮҮНД МАН- БОЛОН МАНЫ ХУЛГАЙЖ УДИРДАГЧ ХҮРЭЛСҮГНҮҮД ИХЭД ЭМЗЭГЛЭЖ БАЙГАА БОЛОТОЙ ҮНЭН НҮҮР ЦАРАЙГАА ХАРААД ГУТАРДАГ БАЙЛГҮЙ ХӨӨРХИЙС…АРД ТҮМНИЙ ЭРХ ЧӨЛӨӨГ БООМИЛОХ ГЭСЭН ҮГ ХЭЛЭЖ БАЙГАА НЯЛХ СЭНГҮҮН ХҮРЭЛСҮГД ТЭГЖ АМАА БАРИУЛАХГҮЙ ШҮҮ МУУ НОХОЙН БААС…ХУДЛАА ПОПРОГЧ КАЗИНОЧИН ШЭЭС __ ТАНАЙ МАНЫ ШЭЭСНҮҮД Л УЛС ОРНЫГ СҮЙТГЭЖ БАЙНА..

Avatar

Зочин 2020-09-28 122.201.21.120

Улс оронд байгаа зөрчил, дутагдалтай зүйл дээр дөрөөлж, түүнийг элдвээр дэвэргэн, төр засаг рүү, ялангуяа түүний жолоонд байгаа лидэрүүдийн эсрэг хандуулж, дайрч давшлан,гүжирдэж, доромжлон .нэр төрийг нь унагахыг оролдох нь сөрөг хүчний бусармаг үндсэн арга шүү дээ. Буруу зүйл бүхнийг өдөөж, улс оронд хор хохиролтой эсэх нь хамаагүй, үүнийгээ тэд ардчилал, эрх чөлөө гэдэг. Манайд одоо хүн бүр гайгүй амьдрахыг хүсвэл, хэт туйлшрахгүй,зөв бурууг ялгаж сурах нь л чухал байна.

Avatar

ИРГЭН 2020-09-28 49.0.149.20

ХУЛГАЙЧ ЭЛБЭГ БАТҮҮЛ АХ НАРТАЙГАА АМАРСАЙХАН ЖАРГААРАЙ НЯМСРЭН ГЭГЧЭЭ

Avatar

Зочин 2020-09-28 207.244.89.162

МУУ МАНЫ ШЭЭСНҮҮ ЮУ Ч МЭДЭХГҮЙ ХООСОН ТОЛГОЙТНУУД..

Avatar

Зочин 2020-09-28 49.0.149.20

ЗАХИАЛГААР БИЧДЭГ НЯМСҮРЭН ГЭГЧ АВГАЙД ЧИНИЙ ЗАХИАЛАГЧ ЭБИ БАТҮҮЛ ГЭХ МЭТИЙН ХУДЛАА ГАРУУДАД МОНГОЛЧУУД ИДЭХ ХООЛЫГ НЬ ХАНГАЛТТАЙ ӨГЧ ИДҮҮЛСЭН \БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХУВЬЧЛАЛ ХАМГИЙН БАГА НЬ СОГИЙН АВСАН АРД КИНО ТЕАТР ОЛОН УУЛ УУРХАЙН БАЯЛАГУУД ЭРДЭНЭТ ГЭХ МЭТ \ДЭЭР НЬ БОЛООГҮЙ ИРГЭДИЙН ГАЗРЫГ ХУЛХИДАЖ АВСАН ҮҮЛ АХ ЧИНЬ ИЙМ Л ХҮМҮҮСЭЭР БИД ТОГЛУУЛЛАА ЮМАНД ХЯЗГААР БАЙДАГ ЧАМД ГЭСЭН

Avatar

Зочин 2020-09-28 192.82.70.32

Өнөөдөр монголд хувиинхан нь ядуурч , төриинхөн нь илүү амьдарч байгаа үнэн шүү ? Тэдэнд эрх мэдэл бна шүү дээ ?Жаахан өнгиигөөд намын гишүүдээ өөриин тойрон хүрээлэгчдээ харчих тэдниихээ ХОМыг уншчих ? Бид та бүгдииг сонгосон ? Сонгогчдииг үгүйсгэн элдэвлэх та нарт л халтай шүү ?

Avatar

Зочин 2020-09-28 192.82.70.32

Төр эхлээд төриин албан хаагчдаас эхлэ ? Хувиинхан өдөр шөнөгүй амралтгүй ажиллаж татвар төлж байхад тэдэнд ямар мэдээлэл байх юм ! Завтай мөнгөтөй улс төрчид хоорондоо орондоо унтаж хэвтэж чадахгүй мөнгөнии төлөө бие биесээ хэмлэж өөрсдиинхөө томилсон төриин албан хаагчдаараа дамжуулан элдэв асуудалыг босгож байгаа ард түмэн болох сонгогч бидэнд ямар пад бна ? Нам доторх тэмцлээ зогсоож ажлыг хиилгээч ? ҮАБЗ иин дарга А Гансүх чинь төмөр замын хэрэгт холбоотой гэж Ерөнхиилөгч Баттулга хэлсэн ш

Avatar

Дондогдулам 2020-09-28 50.101.118.166

Хамгийн гол нь хэлж ярьж байгаа нь амьдрал дээр эл тод зөрүүтэй байгаад хүмүүсийн дургүйг хүргэдэг одоо найман жил МАН төр барьж байна ямар өөрчлөлтүүд гарсан вэ? Хөдөөгийн хүмүүс ямар гомдол гаргаж байгааг үзсэн байх ерөнхийлөгч Баттулгатай уулзалтын үеэр

Avatar

Зочин 2020-09-28 122.201.21.18

МАН ард түмэндээ эхлээд доромжлохоо больчих.

Avatar

Зочин 2020-09-28 192.82.70.126

харлуулах хагаралдуулах санаатай дагаа.

Avatar

1206 2020-09-28 66.181.180.183

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэг улс төрчдийг нэрээр гаргаад, дараа нь сошиалд тархи угаагчдыг ил болгоход хангалттай. Бусдыг нь хааж боож хэрэггүй дээ. Хэвлэн нийтлэх, саналаа илэрхийлэх нь ил тод нээлттэй байх нь нийгэм тунгалаг байх нэг арга механизм болно

Avatar

ТӨРИЙН АЛБА ХААГЧИЙН АМЬДРАЛ АКВАРИУМ ДАХЬ ЗАГАС ШИГ ИЛ ТОД ТУНГАЛАГ БАЙХ ЁСТОЙ. 2020-09-28 202.126.88.67

АРДЧИЛСАН НИЙГЭМД ИРГЭД ӨӨРСӨДДӨӨ БАТАЛГААТАЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРТАЙ ЭМНЭЛЭГ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ГЭЖ ТӨРИЙГ СОНГОДОГ БОЛОХООС ҮГ ХЭЛЭХ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХЭЭ ХАСУУЛАХ ГЭЖ СОНГОДДОГГҮЙ. ТАТВАРТ ТӨЛСӨН НЭГ МӨНГӨ БҮРИЙН ЗАРЦУУЛАЛТЫГ ЧӨЛӨӨТ СЭТГҮҮЛЗҮЙГЭЭР ДАМЖУУЛАН ХЯНАДАГ. ТӨРИЙН АЛБА ХААГЧИЙН АМЬДРАЛ АКВАРИУМ ДАХЬ ЗАГАС ШИГ ИЛ ТОД ТУНГАЛАГ БАЙХ ЁСТОЙ. НЭР ТӨРӨӨ БОДОЖ ЯВДАГ, ОРЛОГО, ЗАРЛАГАА ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ДАМЖУУЛАН БИДЭНД ХЯНУУЛАХ ДУРГҮЙ БОЛ ТӨРӨӨС ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2020-09-28 64.119.27.175

ЦААД САНАА НЬ ХЭН НЭГНИЙГ ӨӨРӨӨС НЬ ИЛҮҮ БАЯЖЧИХ НЬ ГЭХЭЭС БООЖ ҮХЭХ НЭЭ ДЭЭ ЯНЗ НЬ.

Avatar

Иргэн 2020-09-28 103.229.120.200

Хүүк ҮАБ гэдэгийг 3 хүн эсвэл өөрийнхөө намыг гэж ойлгоод байна. Иргэн

Avatar

Зочин 2020-09-28 202.179.27.175

ene danhaisan neg namiig tatan buulgah heregtei. ywaandaa Mongoliig ter chigt n umchilchihuud uuriin umch met aashlah bolno.

Avatar

Зочин 2020-09-28 64.119.22.239

Trolluudtaigaa ehleed temts, ted bol darga nariin gar hul baidag, tegeheer chadahgvi l dee !Hudlaa l dalimduulj ardchilaliig horih sanaarhal yum.

Avatar

Maash zuv 2020-09-28 103.212.118.11

Maash zuv,ene nyyr nom bas ul suurigyi sudalgaa bhgyi hudlaa medeelel,sagsuurch huursun hudlaa medeenyyd hirees heterch bgaa shde

Avatar

Т 2020-09-28 103.57.92.201

СэТгэгдэл оруулахгүй хаагаад байвал танай мэдээний news сайт ч бас хаагдана шүү .

Avatar

Зочин 2020-09-28 64.119.19.52

БОЛООГҮЙ ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ДАРАА ЖИНХЭНЭ БАГАА ХУУЛНА ШҮҮ ДЭЭ .

Avatar

Иргэн 2020-09-28 202.126.88.237

Хүрэлсүхээр удирдуулсан МАН- ын дарангуйлалыг түлхэн унагаах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-09-28 202.55.188.86

yg unen ene umhii ман bol mongoliin esreg ard tumniig yduu bailgah bodlogtoi hujaa setgeltei mongoliin gai edniig toroos bur mongoloos zailuulah heregtei

Avatar

Зочин 2020-09-28 202.9.46.104

Ардчилалаас хамгийн их ашиг хүртсэн нэм бол МАХН, одоогийн МАН билээ. Өмч хувьчлалаар бүх үйлдвэр, нэгдэл, САА н хөрөнгийг тухайн үеийн дарга нар нь завшсан. ардчилалын 30 жилийн ихэнхд нь засаг барьж Монгол улсын нэрээр зээл авч өөрсдийн нэр дээр гадаадад гаргасан. Хүүк хүртэл 1,4 тэр бумын хадгаламжийн гарал үүсэлийг тайлагнах ёстой. Эдгээр булхайгаа нуух гэж доромжлуулахгүй гэж байна.

Avatar

Иргэд АН МАН-г адилхан хараадаг, доромжилдог 2020-09-28 66.181.182.31

Хоёулаа хулхи учраас тэр. Ядуу амьдарч цөхрөнгөө барсан иргэд эрх баригчидаа хараадаг нь үнэн

Avatar

/*-*/ 2020-09-28 49.0.212.165

Худлаа

Avatar

зочин 2020-09-28 66.181.161.23

Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн хүний 80-90 хувь нь сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн ажилтан гэнэ. Сэтгүүлч нэрийн дор бусдыг дарамтлах, ашиг хонжоо олох, өөрийн нэр хүндээ өндөрсгөх гэсэн хандлага ямар байдалд хүргээд байгаагийн гэрч нь тэр чинь. Өөрсдийн буруугаа ийм байдлаар хамгаалаад байх хэрэггүй л дээ. Дутагдал, чадвартаа, шударга байдал, ёс зүйгүй хандлагатаа дүгнэлт хий. Ингэж чадвал жинхэнэ 3 дах засаглалын эзэн болох зам нээгдэнэ. Энэ нийтлэл чинь өөрөө хэн болохоо харууллаа

Avatar

Зочин 2020-09-28 202.9.40.51

Энэ сайт чинь угаасаа МАНАН-гийн үлдэгдэл болсон хүмүүсийн сайт шүү дээ. Сэтгүүч нэртэй юм бичдэг хүмүүс нь эздийнхээ хэлэх гэсэн үгийг нь бичдэг өөрийн гэсэн толгойгүй улсууд. Эзнийхээ хэлснээр юм бичиж хоолны мөнгөө олдог улс. Улс орныхоо баялагыг цөөхөн хэдүүлээ авахыг хичээж ирсэн нөхдийн төлөө явж байгаа нь гутамшиг

Avatar

Зочин 2020-09-28 202.9.40.51

Манайд дураараа хүнийг гүжирддэг болсон. Түүнийгээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх гэж тайлбарладаг. Ёс суртахуун хариуцлага гэдэг юм манай улсад алга болоод удаж байгаа.Ардчилал нэрийн дараа дураараа дургих явдал дэндүү хавтгайрсан. Сахилга баттай, хариуцлага ёс суртахуунтай байвал нийгэм зөв тал руугаа хөгжинөө.Тэгэхгүй бол яаж идэж ууж улсыг хохироож ирснийг бид харлаа шүүдээ. Дэг журам хэрэгтэй

Avatar

Dorj 2020-09-28 202.9.40.168

Bi nam-iinhaa toloo hentei ch yzej chadna shyy

Avatar

Зочин 2020-09-28 202.9.46.198

МАН-ыг ухаан сийрэг хүмүүс шүүмжилсэн байж болно.Харин тэр доромжилсон амьтанг даруй зарлах хэрэгтэй.Хүн шиг хэлтэй бичигтэй мундаг амьтан байх нь дээ.

Avatar

Зочин 2020-09-28 202.9.40.58

Ардчилалыг анархизм гэж ойлгоод арай л дэндүү байгаа нь үнэн.!!! Харин энэ сэтгүүлч арай л бна. Яахаараа юмыг зөв сайн талаас нь эхэлж харж дүгнэхийг хичээхгүй дандаа муу талаас нь харж, хүмүүсийн тархийг угааж, хагаралдуулах талаас нь хардаг, ойлгодог дуракууд вэ?. Аливаа юм хамжааргатай байлаа гээд муудах, алдах нь бага баймаарсан даа!. Өнгө мөнгөний төлөө ингэж толгойгоо ойлгой болгож болохгүй шүү!!!✖️✖️✖️

Avatar

oyun 2020-09-28 202.126.90.31

negnee saihan mushgan guibuulah yumaa duraaraa gutgeed bur shorond ortol gutgedeg bolson gee biz dee yumand hemjee hayzgaar bh heregtei maniah hebleliin erh chuluu yun amerik tuunees iluu sain yum shig bgaa yum Amerik bol jimhene uls torjdog gazar zasag yu gene setuulchid tuuniig yas demjideg yum bilee daisan gesen bol daisan bolgoj chadna

Avatar

Зочин 2020-09-28 122.201.24.84

Улс төрчидыг баш хурган дарга нарыг ч биш жхрийн олон түмнийгэлдвээр доромжилдог байдал газар авсан хөдөөнийхөн муу сайн малчид баруун зүүн аймагийнхан бөхчүүд цагдаа эмч багш нарыг хавтгайруулан доромжлодог нь арай дэнднээ бас хөрш хоёр гүрнээ муулдаг нь дэнднээ, царайчлах өдөл ирж мэднэ шүү бүх юм элгээрээ хэвтээгүй бүх юмыг уландаа ч гишгээгүй байх шүү

Avatar

Зочин 2020-09-28 202.9.40.32

Энэ Нямсүрэн гэж өмхий, муу санааны үүр, эмх замбараагүй байдлыг турхирагч байдаг юм ш дээ. Энэ хорон санаатын бичсэн болгонд анализ хийж үз. Хөлсний л бичээч байгаа юм. Ер нь нэг намын дуучдыг сэигүүлч эрхийг нь хас. Сэтгүүлч гэж нэг талыг барьдаггүй, хувийн үзэл бодлоо шургуулдаггүй, хөлсөөр бичдэггүй тусгай зөвшөөрөлтэй болгож, эрхийг нь өргөтгөе.

Avatar

Зочин 2020-09-28 202.9.40.32

Бусдыг гүтгэн доромжилсон, нэр төрд нь халдсан, үндэсний аюулгүй байдлын эсрэг турхирагч нарт хуулийн хатуу хариуцлага хүлээлгэж байхын буруу гэж юу байдгийм бэ? Гүтгэлэг тарааж, түүгээрээ ард түмний тархийг угааж, саналыг нь авах гэсэн АН-ынханы увайгүй үйлдэл. 30 жил ийм л юм хийж, хагарал, хэрүүл тэмцэлд дуудаж байгаа ш дээ.

Avatar

bat 2020-09-28 192.82.65.182

hiij buteesen yumgui,bolovsrolgui,bodlogogui,hooson poporson durakuudig shuumjilj bolohgui yuu.

Avatar

Зочин 2020-09-28 203.91.115.47

америкт ч гүтгэлэг доромжлолыг хатуу шийтгэдэг. АН-хан дураараа гүтгэх доромжлох хүсэлтэй. х****а муусайн ардчилсан өтнүүд бяц гишгэх хэрэгтэй ард түмэн

Avatar

Зочин 2020-09-28 122.201.21.120

Ардчилагч гэсэн хуурамч баг зүүсэн, эх орон ард олныхоо эрх ашгаас урвасан этгээдүүдэд шудрага үнэн гэдэг зүйл байдаггүи. Улс бүрт засах шаардлагатай, дутагдалтай зүйл их бий.Үүнд дургуйцэх дургуйцэлэл ч зөндөө. Гэтэл тэд үүн дээр дөрөөлж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан, төрийн өндөрлөг рүү, ялангуяа удирдах нөхөд рүү зүйл бүрээр дайрч давшлан, олон түмний дунд нэр төрийг нь унагах, улмаар зайлуулах оролдлого хийнэ. Улс орны хамгийн аюултай дайсан бол дотоодын ийм хүмүүс.

Avatar

Zochin 2020-09-28 202.9.47.10

Bitgii shyymjil geegyi bn. Boditoi shyymjil l gesen bn lee.

Avatar

ХУУЛЬЧ 2020-09-28 192.82.64.190

,,,,,,,,БНМАУ-д монголчуудаа хэлмэгдүүлсэн гэж ,,МАХН , МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС 1990, 1996,2000 ОНУУДАД УУЧЛАЛ ГУЙЖ МАХН-ЫГ 40 ЖИЛ УДИРДСАН НАМЫНХАА ДАРГЫГ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ БАЙХАД ХЭЛМЭГДҮҮЛЖ , МАРШАЛ ЦОЛ, ОДОН МЕДАЛИЙГ ХУРААЖ ЗАРИМ НЭГИЙГ ШОРОНДОЖ ӨШ ХОЗОНГОО ТАЙЛЖ, ӨНӨӨГИЙН МАН-ЫГ ЯАЖ ДОРОМЛОХГҮЙ БАЙХ ЮМ БЭ,,,,АРДЧИЛАЛ ,,ТУСГААР ТОГТНОЛОО ЗӨВ ОЙЛГОЖ ҮНЭТ ЗҮЙЛО ЗАРЧИМ БАРЬСАН БОЛ ИНГЭХГҮЙ Л ДЭЭ

Avatar

Zochin 2020-09-28 88.123.12.143

Hulgai hiihee boli hudlaa yarihaa boli

Avatar

Зочин 2020-09-28 66.181.190.218

Зөв шүүмжлэлийг хэнбугай ч хүлээж авна шүү дээ,буруу сэдлээр шүүмжлэх юм даа зарим сэтгүүлчид.

Avatar

ганбаатар.Д 2020-09-28 66.181.170.73

худлаа мэдээлэл бол хариуцлага ярих хэрэгтэй, Харин үр дүнгүй улсын нийтийн хөрөнгө баялагаас хулгай хийгч нарыг баталж байгад бич арга хэмжээ авч засах нь үү гүтгэх нт үү үз үзээд тэмцэлээ эхлүүл. арай л муу аргаар эрх барьж иргэний эрхэд халдаж эхлэх нь

Avatar

Болд 2020-09-28 43.242.243.173

Харин ийм л юм болоод байгаа тэгээд л сонгоод бдаг сонин юм даа

Avatar

Зочин 2020-09-28 66.181.161.124

Гөлөг минь Ардын намтайгаа зайл

Avatar

Иргэд 2020-09-28 59.153.84.139

Юугаа бичиж өдөөд байгаам. Яах гээд байгаам. Шүүмжлэл хэлж болохгүй болсон уу.Дарангуйлал тогтоох гээд байгаа юм уу. Шүүмжилбэл баривчилж шоронд хатаах уу

Avatar

Зочин 2020-09-28 66.181.190.218

Ямар муухай юм санаж сэдэж бичдэг юм бэ,арай л биш бна шүү,үүнийг бичсэн Ж.Нямсүрэн та ч бас ҮАБайдалд занал хийж бна даа.

Avatar

Зочин 2020-09-28 66.181.161.72

зөв

Avatar

albani eh surbaly 2020-09-28 103.229.121.254

toriin omchiin horoo ulaanbaatart baridag buh shilen tsamhag baishind zobshorol ugsun tamga daryee 2tamgalasan bailaa.

Avatar

nuuts 2020-09-28 103.229.121.254

urd shono ardiin nam genet ulaanbaatart barigdah buh tender barilga zurag tosold toriin omchiin horooni tamga darsn zobshoorool ugsun bailaa.

Avatar

zochin 2020-09-28 122.201.21.115

ZUW , ODOO BUR DAWARCHIKHSAN SHUU DEE , KHEN DURTAY NI YU DURTAYGAA DONGOSCH BAYDGAA BOLIKH KHEREGTEY , MONGOLD UNENDEE ARDCHILAL ZOKHIKHGUY , ARDCHILAL ERKH CHULUU GEDGIIG ANARKHI BAYKH GEED OILGOCHIKHSON ORKUUD OLON BAYNA , JAAKHAN DARUULGA DYKTATUR KHEREGTEY

Avatar

Зочин 2020-09-28 203.91.115.54

Комунизмын салхи сэвэлзэж байна. Энэ нь Хятадтай ямар хамаа байхав дээ. Манай рекетчин, авилгачин, казиночин, ждүчин удирдлагуудын эрх ашигийн үүднээс далимдуулан явуулж буй бодлого. Түүнээс хулгайчийг хулгайч гэж дуудахад харшлах юм юу билээ?

Avatar

Зочин 2020-09-28 150.129.140.25

Дарангуйлагч коммунист фашист нам ард түмэнд доромжлуулах байтугай юм үзэх байлгүй ёроолгүй тэнэг даргатай нам хэр хол явахыг харьяа

Avatar

Зол 2020-09-28 66.181.161.60

Хар хар

Avatar

Зочин 2020-09-28 122.201.21.120

Харин та нар л Ардчилал гэсэн хуурамч баг зүүж, хэдэн доллороор эх орноо худалдан, ард олныхоо эрх ашгаас урвавсан, хэт барууны харгис үйлдэл гаргаад байдаг биз дээ. Та нарын үед л улс орон сүйрч, өр зээл нэмэгдэн, ядуурал гаарч, нийгмийн өмчийг завших боломж нэмэгддэг.Үүнийг засах гэж, улс орноо өндийлгөх гэж зүтгэж байгаа нэгнээ Коммунист гэж доромжлоно. Гэхдээ та нар төрийн, ард олны эсрэг үзэлтэн тул үүнд гайхаад байх хэрэггүйг бүгд мэднэ дээ..

Avatar

Зочин 2020-09-28 57.70.80.63

нийтээрээ ядуу амьдардаг нийгэмд бүгдээрээ талханд оочерлоод эхлэхлээрээ ардчилал, эрх чөлөөт эдийг засгийн төлөө битгий жагсаарай даа

Avatar

Зочин 2020-09-28 43.228.131.110

Коммунизмп тавтай морил Монголчуудаа. Салаан дарга хэлсэн шүү сайн тогтоож аваарай.

Avatar

Сэдмаа 2020-09-28 66.181.161.60

Шудрага л байя

Avatar

Зочин 2020-09-28 202.9.46.248

Коммунизмд тавтай морил. Курсийн офицер, Толгойгүй сэлэмтэй баастай бурханыхаа бөгсийг долоогоод амьдраад байждээ.

Avatar

Балмад Буриад 2020-09-28 66.181.161.60

Дуртай яа морилно оо хө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж