Төрийн албан хаагчдад ёс зүйн сургалт тогтмол явуулж байна | News.MN

Төрийн албан хаагчдад ёс зүйн сургалт тогтмол явуулж байна

Төрийн албан хаагчдад ёс зүйн сургалт тогтмол явуулж байна

Хан-Уул дүүргийн Албан бус Насан туршийн боловсролын төвийн Харилцаа, ёс зүйн боловсролын агуулгын хүрээнд дүүргийн иргэд, албан байгууллагуудад тогтмол сургалт зохион байгуулагддаг.

9-р сард зохион байгуулагдсан сургалтууд

  • Төрийн албан хаагчийн ёс зүй
  • Удирдах, удирдуулах ёс
  • Ёс суртахууны хэм хэмжээ
  • Асуудал шийдвэрлэх ба хариуцлага хүлээх чадвар
  • Хамт олны харилцаа
  • Багаар ажиллах чадвар
  • Цэнхэр алтны ухаалаг хэрэглээ
  • Цахим орчны зохистой хэрэглээ
  • Үг яриагаа цэгнэе
  • Хувийн үзэл бодлоо илэрхийлэх ба бусдыг сонсох чадвар
  • Үг яриагаа цэгнэе
  • Хог хаягдлыг дахин боловсруулах нь
  • Миний хүүхдийн мэргэжил сонголт
  • Өсвөр насны хүүхэдтэй харилцах харилцаасэдвүүдээр Онцгой байдлын албаны ажилтан албан хаагч нар, Улсын бүртгэлийн хэлтэсийн албан хаагчид, Тохижилт үйлчилгээний төвийн жолооч нар болон ногоон байгууламж хариуцан ажилладаг ажилтнуудад мөн төв дээр зохион байгууллагддаг мэргэжлийн сургалтын компьютер, оёдол, үсчин маникюрын сургалтын ангийн суралцагчдад сургалт зохион байгууллаа. Сургалтыг 218 иргэд, ажилтан албан хаагч нарт зохион байгуулсан байна.

Цагдаагийн ерөнхий газраас санаачлан зохион байгуулж буй “Сүүдэр бүү тусга аян”-ны хүрээнд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэстэй хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын 59-р сургууль, 10-р сургууль, 26-р сургуулийн  6-12 дугаар ангийн 325 сурагчдад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх", "Бэлгийн боловсрол" -ын талаар мэдлэг олгох чиглэлээр Албан бус Насан туршйин боловсролын төвийн багш нартай хамтран сургалт зохион байгууллаа.

Энэ сард цаашид зохион байгуулахаар төлөвлөж буй сургалт

141-р цэцэрлэгт Суралцах ба бүтээлч санаа дэвшүүлэх чадвар, Тохижилт үйлчилгээний төвийн ажилтнуудад Ёс суртахууны хэм хэмжээ, Ажлын байранд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх сэдвээр сургалт зохион байгуулна. “Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Яармагийн бүсийн ерөнхий боловсролын сургуулиудад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх", "Бэлгийн боловсрол" -ын талаар мэдлэг олгох чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Цаашид Харилцаа ёс зүйн боловсрол олгох сургалт, Тогтвортой хөгжлийн боловсролын сургалт, Мэргэжил сонголтын талаарх сургалтыг иргэд, албан байгууллага, сурагчдад нээлттэй зохион байгуулан ажиллана.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-28 202.9.46.198

ингэж хөрөнгө мөнгө үрэхгүй шүү.Алдаа гаргавал шууд огцор.Ажил авахдаа л шударга чадвартай хүнээ ав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж