Хөрөнгө оруулагчдын оршин суух зөвшөөрлийг сунгажээ | News.MN

Хөрөнгө оруулагчдын оршин суух зөвшөөрлийг сунгажээ

Хөрөнгө оруулагчдын оршин суух зөвшөөрлийг сунгажээ

Хөрөнгө оруулагчдын оршин суух зөвшөөрлийг сунгажээ

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор цахим үйлчилгээний https://evisa.mn/ сайтаар гадаадын иргэдийн виз зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах, оршин суух зөвшөөрлийн сунгалт, виз сунгалтын үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Уг үйлчилгээ нь 2019 оны тавдугаар сараас шат дараатайгаар хэрэгжиж эхэлснээс хойш нийт 11 улсын 7,000 орчим гадаадын иргэнд 10 төрлийн үйлчилгээ үзүүлжээ. Тухайлбал, 2,000 иргэнд бизнес олон удаагийн визийн зөвшөөрөл, 2,100 иргэнд олон улсын хилийн боомт дээр олгох жуулчин ангиллын визийн зөвшөөрөл, 800 иргэнд суралцах ангиллын визийн зөвшөөрөл олгосон байна. Мөн хөрөнгө оруулагч болон хөдөлмөр эрхлэгч 350 гаруй гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг сунгажээ.

Цахим үйлчилгээ нэвтэрснээр иргэд өөрийн хүссэн газраасаа интернэт ашиглан үйлчилгээ авах боломжийг олгож байна. Цахим үйлчилгээг авахдаа https://evisa.mn холбоосоор нэвтэрч, бүртгүүлэх бөгөөд програмд нэвтэрч зааврын дагуух мэдээлэлтэй танилцсаны үндсэн дээр үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг оруулж илгээх юм. Илгээсэн уг хүсэлтийг хүлээж авч, бичиг баримтын бүрдэл бүрэн тохиолдолд ажлын 3 хоногт багтаан визийн зөвшөөрлийн хариуг цахим хаяг болон мессежээр илгээх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-28 207.244.71.79

АЛЬ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЮМ БОЛ ДОО ..ХООЛ ЦАЙНЫ ХЯТАД СОЛОНГОС ГЭСЭН ЖИЖИГХЭЭН ГАРУУД БИШ БИЗ ДЭЭ.. БАРУУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАР БАЙНА УУ НААНА ЧИНЬ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж