Токио-2020 олимпод оролцох Монгол тамирчдын буухиа

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

Токио-2020 олимпод оролцох Монгол тамирчдын буухиа

Токио-2020 олимпод оролцох Монгол тамирчдын буухиа

2020 онд Токио хотод албан ёсоор эхлэх төлөвлөгөөтэй байсан Олимпийн их наадам түүхэндээ анх удаа хойшилж, цоо шинэ сорилтуудтай тулгараад байна. 2021 оны 7-р сарын 23-ны Баасан гаригт зохион байгуулагдахаар болсон эв нэгдлийн их наадам үзэгчгүй зохион байгуулагдах магадлал ч байсаар байна. Энэхүү үйл явдалтай зэрэгцэн олимпийн наадам хойшлуулснаас үүдэн Япон улсад учирч болзошгүй зургаан тэрбум ам.долларын хохирол, ОУОХны гишүүнд авлига өгч, зохион байгуулах санал худалдан авсан байж болзошгүй дуулианууд олны дунд тархаад байна.

Харин 1964 оны Токиогийн олимпийн наадамд анх удаа оролцож байсан Монгол улсын хувьд 12 олимпийн наадамд оролцсоны дараагаар ахин Токиогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулах боломж олдож байна.

Олимпийн наадамд оролцсон 56 жилийн түүхэндээ Монгол улс нийт чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн 4 спортын төрөлд 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль авч байсан.

Харин одоогийн байдлаар 10 тамирчин, 4 хүний бүрэлдэхүүнтэй сагсан бөмбөгийн эмэгтэй баг Токио-2020 олимпод оролцох эрхээ баталгаажуулаад байна.

  • Ц.Анударь хийн гар буу, эмэгтэй
  • Э.Даваахүү хийн гар буу, эрэгтэй
  • О.Есүгэн урт буу, эмэгтэй
  • О.Гүндэгмаа спорт гар буу, эмэгтэй
  • Т.Тулга чөлөөт бөх эрэгтэй 65 кг
  • С.Батцэцэг чөлөөт бөх эмэгтэй 68 кг
  • Б.Мөнхзаяа марафон гүйлт, эмэгтэй
  • Ц.Бямбажав марафон гүйлт, эрэгтэй
  • Б.Отгонболд байт харваа, эрэгтэй
  • Б.Чинзориг бокс эрэгтэй 63 кг
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг (4 тоглогчтой)

Мөн манай улсын баг тамирчид жүдо бөх, чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетикийн марафон гүйлт, хүндийг өргөлт, таеквондо, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлтийн төрлүүдээр олимпийн эрхээ нэмэгдүүлж нийтдээ 36-39 эрхээр 50 орчим тамирчин Токиогийн олимпод өрсөлдөх боломж нээлттэй байгаа. Эдгээрээс чөлөөт бөх 5-6 эрх, жүдо бөх 11-12 эрх, боксын спортын төрөлд 2-3 эрх авах мөн жил ирэх тутам хөгжиж буй усанд сэлэлтийн төрлөөр хоёр тамирчинд Олон улсын олимпийн хороо, Олон улсын усан спортын холбооноос урилга ирүүлэх болов уу хэмээн Монгол түмэн итгэл найдвар тавьж, хүлээж байна.
Юутай ч олимпын медалийн буухиаг үргэлжлүүлэх Монголын тамирчид маань 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-ныг дуусталх хугацаанд өрсөлдөх нь нэгэнт тодорхой боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж