Тавантолгой цахилгаан станцын захирлаар Г.Тэнгэрийг томилжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

Тавантолгой цахилгаан станцын захирлаар Г.Тэнгэрийг томилжээ

Тавантолгой цахилгаан станцын захирлаар Г.Тэнгэрийг томилжээ

Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан Г.Тэнгэрийг 2018 онд Япон улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар МАН-ын зүтгүүлээд бараагүй. Ерөнхийлөгч түүнийг томилохыг дэмжээгүй бөгөөд хоёр ч удаа буцаасан байдаг. Ийн Элчин сайдын суудалд сууж чадаагүй Г.Тэнгэр  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гадаад харилцааны бодлогын газрын даргаар хэсэг хугацаанд ажилласан юм. Тэгвэл саяхан түүнийг Тавантолгойн цахилгаан станц төслийн захирлаар томилсон байна.

Тавантолгой цахилгаан станцыг барьж байгуулах нь өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай эрчим хүчний эх үүсгүүрээс хангах, цахилгаан станцын үйл ажиллагааны гол зардал болох нүүрсний тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, тус бүс нутгийн эрчим хүчний системийн горимыг тогтворжуулж, найдвартай ажиллагааг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Хамгийн сүүлд 2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Тавантолгой цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэр гаргасан юм.

Сонирхуулахад, Тавантолгой цахилгаан станц төслийн захирлаар М.Энхсайхан ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд Г.Ганзул ажиллаж байсан юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж