Энхэл донхлыг тэгшилсэн хөгжлийн өргөн замаар өмнөхөө залгамжилж чин зоригтойгоор урагшилна | News.MN

Энхэл донхлыг тэгшилсэн хөгжлийн өргөн замаар өмнөхөө залгамжилж чин зоригтойгоор урагшилна

Энхэл донхлыг тэгшилсэн хөгжлийн өргөн замаар өмнөхөө залгамжилж чин зоригтойгоор урагшилна

Энхэл донхлыг тэгшилсэн хөгжлийн өргөн замаар өмнөхөө залгамжилж чин зоригтойгоор урагшилна

БНХАУ байгуулагдсаны 71 жилийн ойд зориулсан Элчин сайд Цай Вэньруйгийн нийтлэл

БНХАУ байгуулагдсаны 71 жилийн ой 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр тохиож байна. 1949 оны аравдугаар сарын 1-ний өдөр Хятадын дарга Мао Зэдун Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаныг дэлхийн дахинд тунхаглаж Хятадын ард түмэн энэ цагаас хөл дээрээ зогссон юм. Хятадын бүх үндэстэн, ард түмэн ХКН-ын удирдлага дор улс орон, өөрсдийн үндэстний хувь заяаг өөрийн гараар удирдаж, эвлэлдэн нэгдэж, зоригоо хурцлан хөл дээрээ зогсохоос эхлээд чинээжих, хүчирхэгжих хүртлээ аугаа их замыг тууллаа.

Хятад улс 71 жилийн турш үнэн ёсыг эрэлхийлэх замаар тасралтгүй шинэ үр дүнд хүрсээр байна. ХКН Хятадын ард түмнийг дагуулж Хятадын онцлогт социализмын замыг гаргалаа. Энэ зам бол Хятад орны онцлогт тохирсон хөгжлийн зам бөгөөд хүчирхэг амьдрах чадал, асар их давуу талыг нь гаргаж ирсэн түүхийн болоод ард түмний сонгосон сонголт юм. ХКН-ын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин төвтэй ХКН-ын Төв хорооны болон Ши Жиньпингийн шинэ эрин үеийн Хятадын онцлогт социализмын үзэл санааны удирдлагаар Хятад улсын сэргэн мандах “Хятад мөрөөдөл” тогтвортой биелж байна.

Хятад улс 71 жилийн турш шаргуу хөдөлмөрлөх замаар тасралтгүй шинэ ололт амжилтыг бүтээж байна. ХКН-ын удирдлагаар Хятадын бүх үндэстний хөдөлмөрч ард түмэн сэтгэл нэгдэн шаргуу тэмцсэнээр хаалттай, хоцрогдсон байдлаа халж өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлогыг хэрэгжүүлэн, сүйдсэн байсан олон ажлыг бүтээн байгуулсан. Хятадын хөгжилд дэлхийг гайхуулахуйц өөрчлөлт гарч, хөгжлийн түвшин дэлхийн анхаарлыг татахуйц амжилтад хүрсэн. Хятадын ДНБ ойролцоогоор 100 их наяд юаньд хүрч, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн байр суурь тогтвортой байсаар байна. Сансрын нислэг, сарны судалгаа, квантын шинжлэх ухаан, далайн гүний хайгуул, суперкомпьютер, навигацийн хиймэл дагуул гэх мэт олон салбарт чухал амжилт гарган инновацид суурилсан хөгжлийн стратеги үр дүнгээ өгсөөр байна. Энэ жил бид төлөвлөгөөнийхөө дагуу чинээлэг нийгмийг цогцоор байгуулан, одоогийн стандартаар хөдөөгийн бүх ядуу хүн амыг ядуурлаас гаргана гэдэгтээ итгэлтэй байна. Харин тэрхүү цаг Хятадын түүхэнд төдийгүй хүн төрөлхтөний хөгжлийн түүхэнд хүмүүний сэтгэлийг догдлуулсан цаг үе болох болно.

Хятад улс 71 жилийн турш энх тайванч хөгжлийн замаар явж, дэлхий дахинд тасралтгүй хувь нэмрээ оруулж байна. Хятад бол дэлхий дээрх хамгийн том хөгжиж буй орон, бие даасан энх тайван хөгжлийн замыг ямагт баримталдаг. Эзэрхийлэх, түрэмгийлэх, эрхшээх цар хүрээ бий болгох гэх мэтэд Хятад улс хэзээд сонирхолгүй бөгөөд ямар ч оронтой хүйтэн эсвэл халуун дайн зарлах санаархал байхгүй. Зөрчилдөөнийг харилцан зөвшилцлөөр, маргааныг хэлэлцээрээр шийдвэрлэхийг баримтлан, хүн төрөлхтөний энх тайван хөгжлийг дээдлэх үйлсэд бусад улс оронтой хамтран хувь нэмрээ оруулахыг баримталдаг. Ши Жиньпин дарга “Нэг бүс нэг зам” санаачилгыг дэвшүүлснээр дэлхийн бүх улс орон харилцан ашигтай хамтран ажиллах шинэ талбарыг, дэлхийн эдийн засагт шинэ орон зайг бүрдүүлж өгсөн. Үүгээр Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны нэгдлийг байгуулахад түлхэц өгч буй нь дэлхийн засаглалын тогтолцооны өөрчлөлтөд өөрийн саналыг дэвшүүлж, дэлхийн хүн амын сайн сайхан амьдралын төлөө Хятадын мэргэн ухаанаар хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Ши Жиньпин даргын саяхан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75-р дугаар чуулган дээр хэлсэн үгэндээ дурдсанчлан Хятад улс энх тайван, нээлтэй, хамтын ажиллагаатай, хамтын хөгжлийн замаар явахыг баримтлах ба дэлхий дахинд энх тайван бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг жаягийг хамгаалагч хэвээр байх болно.

Эрхэм анд нөхөд өө,

2020 он энгийн нэг он биш. Энэ он бол Хятад, дэлхий нийт Covid-19 цар тахлын дайралтад өртсөн он. Хятадын ард түмэн ХКН-ын удирдлага дор бат нэгдэж, Хятадын олон аав, ээжийн охид, хөвгүүд хамтран улс орны хүчийг төвлөрүүлж цар тахалтай тэмцлээ. Ши Жиньпин дарга тэмцлийг биечлэн удирдаж, ард түмний амь нас, эрүүл мэндийг эн тэргүүнд тавихыг баримтлан ажиллаж байна. Хятад улс цар тахалтай зоригтойгоор тэмцэн иж бүрэн, түргэн шуурхай, үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж цар тахлаас урьдчилан сэргийлэх, эсэргүүцэн тэмцэх дайнд ялалт байгуулж чадлаа. Хятад улс шинжлэх ухаанд тулгуурлан цар тахлаас урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэл, эдийн засгийг сэргээх ажлыг уялдуулан зохицуулж, эдийн засаг болон хөгжлийг хамгийн түрүүнд сэргээж чадлаа. Энэ оны 2-р улиралд Хятадын ДНБ өмнөх оны мөн үеэс 3.2% -иар өсч, дэлхийн голлох эдийн засгууд дотроос хамгийн сайн үзүүлэлттэй гарсан.

Хятад улс хүн төрөлхтөний хувь заяаны нэгдлийн үзэл санаагаа баримталж цар тахалтай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг идэвхийлэн хөгжүүлэх болно. Бид ДЭМБ-д хоёр удаагийн буцалтгүй тусламжаар нийт 50 сая ам.доллар хандивлаж, 150 гаруй улс орон, олон улсын 4 байгууллагад мөн их хэмжээний эмнэлгийн хэрэгслийн буцалтгүй тусламж үзүүлээд байна. Ши Жиньпин дарга Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн 73 дахь удаагийн чуулганы цахим хурлын үеэр эв нэгдэлтэйгээр хамтарч цар тахлыг ялан, хүн төрөлхтний хувь заяаны нэгдлийг бүтээхийг бусад улс оронд уриалан, Хятад улс цар тахлын нөлөөлөлд өртсөн бусад улс орныг, тэр дундаа хөгжиж буй орнуудын цар тахалтай тэмцэхийг, нийгэм эдийн засгийн хөгжлийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2 жилийн хугацаанд олон улсад нийт 2 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж олгохоор зарласан ба вакцин амжилттай гарган авсны дараа дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болгон ашиглахаа амлаж, хүн төрөлхтөний ​​амь нас, эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмэр оруулахаа илэрхийлсэн.

Өдгөө Хятад Монголын харилцаа хурдацтай хөгжиж, хоёр орны өндөр, дээд түвшний харилцаа тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой ахин хүмүүнлэгийн солилцоо улам идэвхжиж байна. Энэ удаагийн цар тахлын үеэр Хятад, Монгол хоёр орон харилцан туслалцаж, бэрхшээлийг хамтдаа давж буй нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд буйг харууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улс цар тахлын хамгийн хүнд нөхцөлд байх үед тусгайлан айлчлал хийж Хятадын ард түмнийг дэмжиж буйгаа илэрхийлэн Хятадын талд 30 мянган хонь хандивлаж буйгаа мэдэгдсэн. Хятадын тал ачийг ачаар хариулахаар халдвар тархалтаас урьдчилан сэргийлэх туршлага, мэдээллээ Монголын талтай хамаргүй хуваалцан эмнэлгийн хэрэгслийн буцалтгүй тусламж үзүүлсэн. Талуудын хамтын хичээл зүтгэлээр хоёр орны цар тахлын эсрэг хамтын ажиллагаа амжилттай явагдаж байна. Талууд ажил, үйлдвэрлэлийг сэргээх зорилгоор хамтран ажиллаж “Ногоон гарц” журмыг амжилттай хэрэгжүүлж байна. Саяхан Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хийсэн айлчлалын үеэрээ Хятадын тал элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай хүртээмжтэй үзэл баримтлалаа хэрэгжүүлж Монгол Улстай харилцах найрсаг харилцааг хөрш орнуудын гадаад харилцааныхаа чухал чиглэл болгохоо онцлон тэмдэглэсэн. Тус айлчлалын үеэр талууд тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа харилцан хүндэтгэх, дотоодын асуудалд харилцан оролцохгүй байх зарчмаа дахин нотолж хоёр орны улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлснээр талуудын бүх салбарын хамтын ажиллагааг илүү хөгжүүлэх бат бөх суурийг тавьлаа.

Эрхэм найз нөхөд өө,

Хятадын ард түмэн 71 жилийн турш саад тотгорыг даван гарч, энхэл донхлыг тэгшилж Хятад үндэстний гайхамшигт түүхийг бичин сэргэн мандах их замаар толгой цэх урагш ахиж байна. Хятадын ард түмэн цаашид ч өөрсдийн хөдөлмөрийн хүчээр сайхан ирээдүйгээ бүтээхээр зоригтойгоор тэмүүлэх болно. Найрсаг Монголын ард түмэн улс орныхоо хөгжлийн явцад мөн шинэ ололт амжилтад хүрнэ гэдэгт бид итгэдэг. Хятад, Монголын найрамдал гарцаагүй улам батжиж, хоёр орны харилцаа зогсолтгүй илүү өндөр түвшинд хүрэх болно.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2020-09-28 202.179.31.251

Өмхий харх вирус хятад сөнөж дуусахыг ерөөе өмхий данжаадаа далд ор вирустэйгээ цуг талий.

Avatar

Зочин 2020-09-28 202.9.40.51

Миний бодлоор бол энэ янзаараа байвал БНХАУ хэдэн жилийн дараа 5-6 хэсэг тусгаар улс болж хуваагдах болно. Үүнд: Шинжаан-Уйгар, Төвд, Тайвань, Хонгконг, Өвөрмонгол тусгаар тогтнох байх. Макао яахыг мэдэхгүй байна. Ямар ч байсан дэлхийн олон улс тэдний тэмцлийг ойлгож дэмжинэ. Тэр үед Хятад ганцаардаж дотроосоо өтөж яаж ч чадахгүй гарцаагүй байдалд орох байхаа. Гэхдээ цаашид төр нь ямар бодлого баримтлахаас их зүйл хамаарна

Avatar

Зочин 2020-09-28 202.9.40.51

Энэ улс хан үндэснээс бусад үндэстнээ гадуурхаж төрөлх хэлээр нь ярихыг хориглож байгаа нь цаашид оршин тогтноход саад болноо. Хүний эрх гэдэг юмыг хүлээн зөвшөөрдөггүй улс. БНХАУ-ыг бусад орнууд дандаа шүүмжилж байдаг. Бид тоодоггүй байсан чинь Өвөр монголчуудыг минь эх хэлээрээ бичиг үсэг сурахыг нь хориглосныг сонсоод цочирдон гайхаж бусдыг үг үнэн байсныг сая л ойлголоо. хань үндэстэн хүн бусад ястанууд хүн биш гэсэн цаад санаа нь илт харагдаж байна. Ийм байвал энэ улс удаа оршин тогтнохгүй.

Avatar

Зочин 2020-09-28 64.119.22.66

хол очиж х** новшоо хятад улс тарж өвөр монгол минь эрх чөлөөтэй болохыг монголын ард түмэн үзэх болтугай

Avatar

Зочин 2020-09-28 203.91.115.43

Агуу Хятад улс, хятадын ард түмэн, Ши Жиньпин даргад халуун баярыг хүргэе. Тухайлан эрхэмсэг элчин сайд Цай Вэньруй таньд мөн талархал дэвшүүлье. Мөнхийн хөршүүд, ах дүү Хятад Монголын найрамдал улам батжиж, гар гараасаа хөтлөлцөн их дэвшил ололтын зүг баяртайгаар урагшлах болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж