"Саарал жагсаалтаас хамгийн хурдан хугацаанд гарсан улс болно" | News.MN

"Саарал жагсаалтаас хамгийн хурдан хугацаанд гарсан улс болно"

"Саарал жагсаалтаас хамгийн хурдан хугацаанд гарсан улс болно"

"Саарал жагсаалтаас хамгийн хурдан хугацаанд гарсан улс болно"

Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн энэ оны гуравдугаар улирлын ээлжит хуралдаанаар Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын албанаас өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулсан байна. Мөн олон улсын терроризмын нөхцөл байдалд "Ковид-19" цар тахлын үзүүлж буй нөлөө, зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмыг санхүүжүүлэх Монгол Улсын энэ оны эрсдэлийн үнэлгээ, Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм зэрэг асуудлаар тус тус мэдээлэл хийжээ.

 “Хаан шонхор”  террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны команд штабын нэгдсэн дадлага сургуулийг ирэх жилийн 3-4 дүгээр сард зохион байгуулахаар тогтсон байна. Тус сургуулийг 2018 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа аж.

Түүнчлэн зөвлөлийн хуралдаанаар олон улсын санхүүгийн хориг арга арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналтын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл сонссон байна. Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хуралдааны үеэр хэлэхдээ “аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд болох ФАТФ-ын газар дээрх шалгалтыг амжилттай хамгаалсан тохиолдолд "саарал жагсаалт"-аас хамгийн хурдан хугацаанд гарсан улс болох төдийгүй Европын холбооны хар жагсаалтаас гарах нөхцөл бүрдэж буй тул асуудал хариуцан ажиллаж буй Зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллага бүр идэвхтэй хамтран ажиллах ёстой” хэмээн тодотголоо.

Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөл нь болзошгүй эрсдэлээс иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй.  Зөвлөлийн бүрэлдэхүүнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий 22 байгууллага багтдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-28 192.82.73.151

Дарга сайдууд, төрийн өндөр албан тушаалтнууд, идэж уугаад, хулгайлаад байгаа мөнгө, авлига хээл хахууль нь улсын жилийн экспортын орлогоо даваад, дотоодын нийт бүтээндэхүүнээсээ өндөр байгаа цагт хурдан гарах байх өө. Эрдэнэтийн Батлут л гэхэд баахан хулгай шиагаад, сонгууль луйвардчихаад, өнөөдөр би ёстой мөнгө идэж үзээгүй гээд яриад яваад байдаг… Өмнөговийн понжгор Ганболд хулгайчийг хүртэл Их хуралдаа залчихаад яаж фатф ыг хуурч чадах гээд байна аа?

Avatar

z 2020-09-28 192.82.74.184

ФАТФ-ийн саарал жагсаалтанд оруулсан хамгийн гол үндэслэл нь далд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөн дүнг бууруулах гэсэн шаардлага тавьсан гэсэн шүү, тэр терроризмтой түй ч хамаагүй

Avatar

Зочин 2020-09-28 203.91.115.54

Үгүй нэг л их рекорд тогтоосон улс. Албан тушаал авилгын 300 гаруй гэмт хэргийн чинь 90 хувь нь таслагдаагүй хэвээрээ л байгаа шүү. 10-аадхан хүнийг шоронд хийснээр шийдэгдэх асуудал биш. Ждүгийн 40, 60 тэрбумын 30-40 хүн, одоогийн өндөр албан тушаал хашиж байгаа 30-аад хүний асуудлыг цэгцлээд дараа нь рекордоо ярих хэрэгтэй. Тэгвэл төгс болно.

Avatar

Зочин 2020-09-28 203.91.115.54

Түүнээс тэмээ гэхээр ямаа гээд. Хариуцлага нэхэхээр урдаас рекорд яриад байх нь өөрөө онигоо биз дээ? Арай үүгээрээ гинесийн номонд бүртгүүлэх гэж байгаа юм биш биз дээ? Манай төр ч мөн ч увайгүй дээ.

Avatar

Зочин 2020-09-28 202.9.46.230

Гарсан хойноо л ингэж ярих хэрэгтэй

Avatar

Иргэн 2020-09-28 49.0.212.156

Авлигын үзүүлэлтээ нэг харчих даа. Төсвийн мөнгийг завшсан л бол бохир мөнгө. Эдийн засгийн эрүүл саруул өрсөлдөөн дундаас босоогүй мөнгө бол бохир мөнгө. Сая хан гарсан АНУ ын ЭСЯ ны тайлан дүгнэлтийг уншсан л байлгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж