Трампын экс зөвлөх амиа хорлохыг завджээ

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

Трампын экс зөвлөх амиа хорлохыг завджээ

Трампын экс зөвлөх амиа хорлохыг завджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн өмнөх кампанит ажлын менежерээр долдугаар сарыг хүртэл ажилласан, улс төрийн зөвлөх Брэд Парскейл амиа хорлохыг завдсаж, эмнэлэгт хүргэгджээ.

Флорида мужийн Форт-Лодердейл хотын цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, түүний гэргий цагдаагийн байгууллагад нөхөр нь Форт-Лодердейл дэх гэртээ зэвсгээр амиа хорлох гээд байна гэсэн дуудлага өгсөн байна. Цагдаагийнхан түүнийг гэрээс нь гаргаж дөнгөсөн бөгөөд дараа нь эмнэлэгт хүргэжээ. Хэвлэлд мэдээлснээр, Трамп сонгуулийн өмнөх кампанит ажлын хүрээнд түүний хийж буй ажилд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, "эрх мэдэл"-ийг нь бууруулсан байна. Мөн кампанит ажилд зарцуулах төсвөөс хэдэн сая ам.долларыг өөрийн компаниудын дансанд шилжүүлсэн гэж шүүмжилжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-ны өдөр товлогдсон билээ.

Эх сурвалж: SUN SENTINEL
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж