Сэрэмжлүүлэг: 8 настай хүүхэд сум алдаж, дүүгээ хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: 8 настай хүүхэд сум алдаж, дүүгээ хөнөөжээ

Сэрэмжлүүлэг: 8 настай хүүхэд сум алдаж, дүүгээ хөнөөжээ

Төрийн байгууллагуудын хоногийн мэдээг багцлан хүргэе.


 ОРОН НУТАГТ ГУРВАН  ХҮНИЙ НАС БАРЖЭЭ

Тээврийн цагдаагийн албанд  амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 26-27-нд нийт 535 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 390 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Ослын улмаас 13 хүн гэмтсэний гурав нь  хүүхэд байсан бол  ноцтой зам тээврийн ослын улмаас  орон нутагт гурван  хүний амь нас хохирчээ. 

Тодруулбал, есдүгээр сарын 26-ны өдөр 12.50 цагийн үед   Архангай аймаг Эрдэнэбулган сумын “Онгоцны буудал” гэх газар асфальтан замд Даюун-150 маркийн улсын дугааргүй О жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 46настай эрэгтэй, О-ын амь нас хохирсон байна. 

Есдүгээр сарын 27-ны 00.20 цагийн орчим Төв аймаг, Эрдэнэ суманд  асфальтан замд Hyundai Sonata-7 маркийн автомашин онхолдож, жолооч 20 настай, эрэгтэй О-н амь нас хохирч, зорчигч 28 настай, эрэгтэй Б, 54 настай, эрэгтй Б, 4 настай, эмэгтэй Н нарын гурван  хүн гэмтжээ. Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

– Явган зорчигч мөргөх хэлбэрээр найм,

– Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр нэг,

– Мөргөлдөх хэлбэрээр нэг  тус, тус бүртгэгдсэн  байна.  Мөн соггтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг илрүүлж ажиллажээ.

2.5 ТОНН БООДОЛ ӨВС ШАТЖЭЭ 

Харин Онцгой байдлын Ерөнхий газрын хоногийн мэдээнд бүртгэгдсэн тохиолдлуудыг харвал гал түймрийн дуудлага ихэнх хувийг эзэлжээ. Тодруулбал, есдүгээр сарын 27-ны өдөр гэхэд Орхон, Өвөрхангай, Говь-Алтай, Дархан-Уул, Баянхонгор аймгуудад таван ханатай гэр, өвс,  байшингийн дээвэр шатсан дуудлага бүртгэгдсэн байна. Азаар гал түймрийн улмаас хүний амь нас эрсдээгүй аж.
Тухайлбал,  Дархан-Уул аймагт иргэн Б-ийн эзэмшлийн Бонго загварын ачааны автомашинд ачиж явсан нэг тонн өвс шатаж байсныг алба хаагчид  арван минут ажиллаж унтраасан байна. Мөн Баянхонгор аймагт иргэн И-ийн 2.5 тонн боодлын өвс шатаж байсныг алба хаагчид 30 минут ажиллаж унтраажээ.

НАЙМАН НАСТАЙ ХҮҮ СУМ АЛДАЖ, ЗУРГААН НАСТАЙ ОХИН ДҮҮГЭЭ ОНОЖЭЭ 

Харин цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт ах дүүс галт зэвсгээр оролдож байгаад сум алдаж нэгнээ буудаж хөнөөсөн хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, найман настай ах нь сум алдаж зургаан настай охин дүүгээ оносон байна. Хэдийгээр охиныг аймгийн эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй нас баржээ. Дээрх хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлэн  шалгаж байна.

Тиймээс цагдаагийн байгууллагаас галт зэвсгээ хүүхдээс  хүүхдээс хол, гар хүрэхгүй газар тавихыг анхааруулж байна. 

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж