ЭМЯ: Хоёр хүн эдгэж, дараагийн шатны сувилал руу шилжлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Хоёр хүн эдгэж, дараагийн шатны сувилал руу шилжлээ

ЭМЯ: Хоёр хүн эдгэж, дараагийн шатны сувилал руу шилжлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт  1626 сорьцод шинжилгээ хийхэд  коронавирус илрээгүй гэж ЭМЯ-наас өнөөдөр /2020.09.28/ мэдээллээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр хүн эдгэрсэн байна. Тодруулбал, 84 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй дараагийн шатны сувилал руу шилжсэн байна.  Шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийн мэдээллийг задалбал,

  • Сидней-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор энэ сарын 25-нд ирсэн 213 хүн
  • Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор энэ сарын 24-нд ирсэн 262
  • Киолин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор энэ сарын 15-нд ирсэн 76 хүний давтан шинжилгээ
  • Токио-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор энэ сарын 12-нд ирсэн 263  хүн
  • Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор энэ сарын 8-нд ирсэн 261 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 58 хүний давтан шинжилгээ
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 13 хүн
  • Сайн дурын 17
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 17, Дундговь аймагт тусгаарлагдсан 37,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж буй 294 болон үүрэг гүйцэтгэж буй 21 эмч ажилтан
  • Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн ачаа тээврийн 92 жолоочийн шинжилгээ тус тус сөрөг гарчээ.

            КОРОНАВИРУСИЙН  БАТЛАГДСАН 291 ТОХИОЛДОЛ АЖИГЛАЛТААС ГАРСАН

ХӨСҮТ-ийн Тандалтын албаны их эмч Н.Сувдмаагийн мэдээлснээр Монгол Улсад нийт батлагдсан 313 тохиолдлын 305 нь эдгэжээ. Тэдний 10 нь сувиллын ажиглалтад, дөрөв нь гэрийн ажиглалтад байгаа бол 291 хүний ажиглалт тандалт дуусчээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдвараар өвдсөн найман хүн эмчлүүлж байна. Хоёр хүний биеийн байдал хүнд байгаа бол зургаан хүний биеийн байдал хөнгөн байгаа аж.

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВАХ БОЛОМЖГҮЙ АХМАДУУД БИЙ

Цар тахлын үед ахмад настнууд халдварт өвчнөөс ахмад настнуудад үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэв.  Тус төв нь ахмад настнуудад эмнэлгийн төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Нийслэл, орон нутагт 250 мянган настан оршин суудаг. Тэдний 52 хувь нь нийслэлд амьдарч байна. Улаанбаатарт амьдарч буй ахмад настнуудын 20 хувь нь эмнэлгийн тусламж тогтмол авч чаддаггүй байна. Энэ талаар Кринтлогийн үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Ч.Одгэрэл “Нийслэлд амьдарч буй ахмадуудын 20 хувь нь эрүүл мэндийн дөрөв, тавдугаар бүлэгт хамрагддаг. Энэ бүлгийн ахмадууд эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол авч чаддаггүй гэрээр эмнэлгийн тусламж авдаг. Цар тахлын үед ДЭМБ-тай хамтран Улаанбаатар хотод амьдарч буй эрүүл мэндийн дөрөв, тавдугаар бүлгийн ахмад настнууд гэрээр тусламж үйлчилгээ үзүүлэх, хүмүүнлэгийн болон мэдлэгийн багц хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

Томуу томуу төст өвчний улирал эхэлж байгаа тул бага насны хүүхдийг агаар дуслын замаар халдварлах өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөмжийг өгөв.

           ТОМУУГИЙН УЛИРАЛ ЦАР ТАХАЛ БАЙДЛААР ХАЛДВАРЛАХ ЭРСДЭЛТЭЙ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид:

-Томуугийн үндэсний төвийн вирус судлалын үр дүнг харж байхад 7,8,9 сард томуу төст өвчний вирусууд буюу риновирус, интервирус илэрсэн нь харагдаж байна. Томуу төст өвчин бидний орчинд байна. Томуугийн вирус одоогоор орж ирээгүй. Одоо интервирус буюу гар хөл амны өвчин, риновирусын шалтгаантай өвчлөл амбулаториор бүртгэгдэж байна. Интервирус  9 эх, наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр илүү бүртгэгдсэн. Бага насны хүүхдэд зонхилон тохиолддог. Хоолой эдээлж, гар, хөлийн арьсаар тууралт гардаг, бага насны хүүхэд халуурах, суулгах, бөөлжих шинж илэрдэг. Яарч антибиотик хэрэглэхгүй. Риновирус долдугаар сард бүртгэгдсэн хамрын салстад байрладаг. Тухайн хүн даарах үед идэвхтэй болдог. Есдүгээр сарын эхээр хүйтэрсэн үед риновирус илэрч байсан. Бага насныхан дунд чихний үрэвсэл буюу чихнээс булга гарах, чих хатгаж өвдөх шинж тэмдэг илэрч байсан. Дунд болон ахлах насныхан гайморийн хөндийн үрэвсэлт шинж илэрсэн. Биеийн хэм 33-35 хэм болсонтой идэвхжиж, буцаад 37 хэм хүрэхэд риновирус идэвхгүй болдог. Иймд дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол идэх, гар угаах, маск тогтмол хэрэглэж заншаарай. Томуугийн вирус арванхоёрдугаар сарын дундаас орж ирдэг. Илүү хоруу чанартай бүх насныхан өвчилдөг. Тиймээс томуугийн улирал олныг хамарсан, цар тахал байдлаар халдварлах эрсдэлтэй байгаа тул дулаан хувцаслах, илчлэг сайтай хоол идэх, дархлаагаа дэмжих, гараа у

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Sunday, September 27, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж