Меган Маркл АНУ-ын ерөнхийлөгчид өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

Меган Маркл АНУ-ын ерөнхийлөгчид өрсөлдөнө

Меган Маркл АНУ-ын ерөнхийлөгчид өрсөлдөнө

Меган Маркл ирэх 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөжээ. Тэрбээр Их Британийн ханхүү Харритай гэрлэж, Сассексийн гүнгийн ахайтан болсон ч АНУ-ын иргэншлээсээ татгалзаагүй байв. Энэ нь Цагаан ордны анхны эмэгтэй ерөнхийлөгч болох амбицтай нь холбоотой гэж эх сурвалжууд бичжээ. Мөн Меган энэ оны эхээр дуулиан шуугиан тарин байж, ханхүү Харриг дагуулан Их Британийн эзэн хааны гэр бүлээс өрх тусгаарласан нь ч үүнтэй холбоотой аж. Тэд Меганы өссөн АНУ-ын Лос-Анжелес хотод  суурьшсан юм.

“Vanity Fair” сэтгүүлд бичсэнээр ханхүү Харри, Меган нар Сассексийн гүн, гүнгийн ахайтан гэх хэргэмээсээ татгалзсан нь улс төрийн амбицаа эхлүүлэх эхний нүүдэл байжээ.

Меган “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “4 жил тутамд бид ижил зүйлийг ярьдаг. Амьдралынхаа хамгийн чухал сонголтыг хийдэг. Бид сонголтоороо үнэт зүйлээ үйл хэрэг, ажил болгож, сонголтоороо дуу хоолойгоо илэрхийлдэг” хэмээн ярьжээ. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байденыг дэмжиж байна. Гэхдээ тэрбээр сонгуулийн кампанит ажилд нь биечлэн оролцоогүй гэнэ.

Меган ядуу зүдүү амьдралаас Холливудад амжилттай карьер эхлүүлж, Их Британийн эзэн хааны гэр бүл дэх анхны өнгөт арьст гишүүн болсноор олон улсад танигдсан.

Эх сурвалж: The Hollywood Gossip

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж