Шуурхай албаны хоёр автомашин шийдвэрлэж өглөө | News.MN

Шуурхай албаны хоёр автомашин шийдвэрлэж өглөө

Шуурхай албаны хоёр автомашин шийдвэрлэж өглөө

Шуурхай албаны хоёр автомашин шийдвэрлэж өглөө

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас энэ онд “Хууль, эрхзүй соён гэгээрүүлэх олон талт ажлыг зохион байгуулж, мэргэжлийн ур чадвар хариуцлагыг сайжруулах”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтвортой ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх” гэсэн хоёр зорилтыг дэвшүүлэн, гүйцэтгэлийг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд түрээсийн орон сууц хөтөлбөрт дөрвөн алба хаагчийг хамруулж, 10 алба хаагчийг хямд өртөгтэй орон сууцанд оруулан, таван ханатай иж бүрэн гэрийг таван алба хаагчдад олгожээ.

Мөн Сайншанд сумын ИТХ-ын хуралдаанаар “Залуус” цэцэрлэгт хүрээлэнг “Аврагчийн төгөл” болгон нэрийг өөрчилсөний дагуу гэрэлтүүлэг суурилуулан, хаягжуулж, элсний гар бөмбөгийн талбайг шинээр байгуулаад байна.

Харин алба хаагчид сүүлийн таван жилийн хугацаанд аймаг, орон нутгийн хэмжээнд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдлийн нийт 392 удаагийн дуудлагаар 321 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 8,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.

Аймгийн хэмжээнд хүчтэй шороон шуурга, мал амьтны гоц халдварт өвчин, зам тээврийн болон үйлдвэрлэлийн осол зонхилон тохиолддог. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдсон гамшиг, ослын дуудлага 62,5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа хэмээн Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэгт танилцуулсан юм.

Шадар сайд Я.Содбаатар энэ үеэр сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалтууд Дорноговь аймагт хийгдэж байгаа учраас аливаа гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарах нь чухал гэдгийг онцлоод Онцгой байдлын газарт шуурхай албаны зориулалттай хоёр автомашиныг шийдвэрлэж өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-28 202.9.46.198

онцгой,эмнэлэг,цагдаад жил бүр л маш олон машин мотоцикль төнөг төхөөрөмж худалдах бэлэг хандив хэлбэрээр өглөө авлаа гэх юм хаашаа алга болоод байдаг юм бэ???хэр ашиглаад акталдаг юм бол.Арай шинээр нь актлаад байхгүй биз дээ.

Avatar

Зочин 2020-09-28 202.131.225.197

Hetshuuch ymdaaaa. neg mashin abav gej buh humuus yosloliin huvtsastaiga jagsaj ne ter iim yadruuhan setgelgeetei udirdlaguud n ichej amidrah heregtei!!!! Zugeer l hangaltiin asuudal bizdee ternees bish bayar yoslol bolooguil sanagdah ym!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж